| |
"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ЄДЄР"-Т ХЇРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
Тємєр замын салбарт явуулж байгаа бодлого, шийдвэр, тємєр замын салбарын їйл ажиллагааны тэргїїлэх чиглэл, хєтєлбєрийг хэрэгжїїлэхээр зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын талаар олон нийтэд дэлгэрэнгїй мэдээлэл тїгээх, суртачлах, иргэдийн санал, мэдээллийг хїлээн аван сонсч, тємєр замын салбар дахь тєрийн бодлого боловсруулах, хэрэгжїїлэхэд тусгах зорилго бїхий "Нээлттэй хаалганы єдєр"-ийг зохион байгуулах гэж байгаа тул иргэд єргєнєєр оролцоно уу.
"Нээлттэй хаалганы єдєр" 2007 оны 10 дугаар сарын 20-ний єдєр 10-17 цагийн хооронд ТЗХЭГ-ын байранд зохион байгуулагдана.
Хаяг: Сїхбаатар дїїрэг, Энхтайвны гїїрний баруун талд, Тээврийн їйллчилгээний тєвийн байрны 2-р давхар. |
|
Узбекистан улс АХБ-ны санхїїжилтээр тємєр замын тєсєл хэрэгжїїлсэн байна
Узбекистан улсад Азийн Хєгжлийн Банк \АХБ\-наас санхїїжїїлсэн тємєр замын шинэчлэлийн тєслийг хэрэгжїїлж дууссан байна. Тєслийн гол зорилго нь Узбекистан улсын эдийн засгийн єсєлтийг хангах, шинэ їйлдвэрлэл ба бизнес, бїс нутгийн харилцаа холбоо, байгалын болон хєдєє аж ахуйн нєєц бололцоог илїї їр єгєєжтєй хєгжїїлэхэд оршиж байна.
|
|
Техникийн ухааны докторын цол хамгаалав
Тємєр замын Хэрэг эрхлэх газрын Техник, технологийн мэргэжилтэн Ёндонжамцын Сїхээ 2006 оны 12-р сард Москваагийн Зам харилцааны Их сургуульд “Улаанбаатар тємєр зам дахь илчит тэрэгний засвар їйлчилгээний нєхцлийг сайжруулах нь” сэдвээр Техникийн ухааны докторын /Ph.D/ цол хамгаалав.
|
|
НУБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын хуралдаанд оролцов
Тємєр замын Хэрэг эрхлэх газрын мэргэжилтнїїд Казахстан улсын Астана хотод 2006 оны 9 дїгээр сарын 19-20 нд болсон НУБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын зохион байгуулсан “Азийн тємєр замын хойд коридорын хєгжлийн асуудал” хуралдаанд оролцов. Хурлаар чиглэлийн галт тэрэгний аялал, тємєр замын чингэлэг тээвэрлэлтийн єнєєгийн байдал, тєлєв хандлага, тулгамдсан асуудлын талаар НУБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /ЭСКАТО/, Олон улсын Тємєр замын Хамтын ажиллагааны байгууллага болон бусад олон улсын байгууллага, зарим улсын илтгэл, мэдээллийг сонсож, хуралд оролцсон улс орнуудын тєлєєлєгчид санал солилцож, Азийн хойд коридорын улс хоорондын болон тив хоорондын тээврийн ач холбогдол улам бїр єсєн нэмэгдэж байгааг тэмдэглэж зарим чиглэлїїдээр туршилтын галт тэрэг явуулах асуудлыг хэлэлцэн тохиролцов. Хуралдааны ажиллагаанд оролцсон ТЗХЭГ-ын мэргэжилтэн Х.Амгалан монголын тємєр замын тухай мэдээлэл хийсэн байна.
|
|
Тємєр замын тєслийн танилцуулга хийв.
АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн санхїїжилтээр Монгол улсад хэрэгжїїлэх тєслїїдэд шалгарсан Тємєр замын тєслийн боловсруулалтын явц байдалтай АНУ-ын Конгрессын гишїїд, ажлын албаны тєлєєлєгчид 8 дугаар сарын 23-наас 9 дїгээр сарын 3 хооронд манай улсад ажиллах їер танилцав. ТЗХЭГ-ын дарга, мэргэжилтнїїд АНУ-ын МСС-ын шугамаар ирсэн тєлєєлєгчидтэй хийсэн уулзалтад оролцохоос гадна Тємєр замын Хэрэг эрхлэх газраас боловсруулж буй тєслийн танилцуулгыг 8 дугаар сарын 25-нд хийж тєлєєлєгчдийн сонирхсон асуултад хариулж єргєн хэлэлцїїлэг явуулав. Єнєєдрийн байдлаар тєслийн хїрээнд тооцоо судалгаа хийх, нэмэлт тайлбар боловсруулах ажлууд хийгдэж байна. |
|
Та їїнийг мэдэх її ?
•Дэлхийд анхны “Invicta” уурын зїтгїїрийг английн инженер Тревитик 1804 онд зохион бїтээсэн.
•Тємєр замын “эцэг” Жорж Стефансон 1824 онд уурын зїтгїїрийн анхны їйлдвэр байгуулсан. 1825 онд Английн Стоктон-Дарлингтон чиглэлийн 41 км урттай анхны тємєр зам барьсан. 1829 онд хамгийн оновчтой “Rocket” нэртэй уурын зїтгїїр зохион бїтээсэн.
•Хамгийн анхны газар доорх тємєр зам 1863 онд Лондон хотод баригдсан. Балканы анхны тємєр замын шугамыг 1860 онд барьсан ба Черна вода-Кюстенджа хотуудыг холбосон 64 км урттай.
|
|
Нээлттэй мэдээллийн єдєрлєг
Засгийн газрын бодлого, шийдвэр, тэргїїлэх чиглэл, хєтєлбєрийг хэрэгжїїлэхээр зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын талаар олон нийтэд дэлгэрэнгїй мэдээлэл тїгээх, иргэдийн саналыг сонсох, тєрєєс їзїїлж буй їйлчилгээг иргэдэд сурталчлах замаар Засгийн газрын їйл ажиллагааны їр дїн, їр нєлєєг дээшлїїлэх зорилгоор Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан “Нээлттэй мэдээллийн єдєрлєг”-т тємєр замын тээврийн салбарыг тєлєєлж Тємєр замын Хэрэг эрхлэх газар, “Улаанбаатар тємєр зам”, Тээвэр зуучийн холбоо єєрсдийн їйл ажиллагаагаа сурталчилан оролцлов.
|
|
Тємєр замын Хамтын ажиллагааны байгууллагын 50 жилийн ой
Тємєр замын Хамтын ажиллагааны байгууллагын Сайд нарын 34 дїгээр хуралдаан 2006 оны 6 дугаар сарын 12-15 хооронд Болгар улсын нийслэл Софи хотод зохион байгуулагдсан бєгєєд энэ хуралд гишїїн 23 орны тээврийн сайд болон бїрэн эрхт тєлєєлєгч нар оролцсон.
|
|
Тємєр замын Хэрэг эрхлэх газраас хяналт шалгалт явуулж байна
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын “Зорчигч тээврийн їйлчилгээний чанарыг сайжруулах арга хэмжээ авах” даалгаварын биелэлтийг хангах їїднээс Тємєр замын Хэрэг эрхлэх газрын даргын 2006 оны 23 тоот тушаалаар Тємєр замын зорчигч тээвэрлэлтийн їйлчилгээнд хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг хяналт шалгалтыг УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Олон улсын галт тэрэгний тасалбар тїгээх тєв, Улаанбаатар зорчигч їйлчилгээний тєв буудал, суудлын вагон депо, хєдєлгєєний албадын хїрээнд явуулж байна.
|
|
УБТЗ ХНН-ийн Ерєнхий хорооны хуралдааны тойм
2006 оны 04 сарын 24-26 єдрїїдэд Улаанбаатар хотод Монгол-Оросын хувь нийлїїлсэн “Улаанбаатар тємєр зам” нийгэмлэгийн Ерєнхий хорооны ээлжит хуралдаан болов. Хуралдаанд Сангийн дэд сайд Ч.Ганзориг, ЗТАЖЯ-ны газрын дарга Д.Наранпїрэв, ТЗХЭГ-ын орлогч дарга Т.Батболд, гадаад харилцааны мэргэжилтэн Х.Тогос, тїїнчлэн “УБТЗ”-ын Удирдах газрын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хуралдааны явцад ЗТАЖ-ын сайд Ц.Цэнгэл байлцав.
|
|
Їндэсний семинарт оролцлоо
Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас НУБ-ын Ази, номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой /ЭСКАТО/ хамтран Улаанбаатар хотноо 4 дїгээр сарын 17-19 єдрїїдэд зохион байгуулсан “ Монгол улсын худалдаа, тээврийг дэмжих їндэсний семинар” –т тус агентлагийн Техник, технологийн мэргэжилтэн Х.Амгалан оролцлоо. Семинарт оролцогчид далайд гарцгїй орнуудын эдийн засгийн хєгжилд олон улсын худалдаа, тээврийн онцгой ач холбогдол, эдгээр орнуудын хувьд хилээр нэвтрэхэд цаг алдах, хил, гаалийн хяналт, бичиг баримтын бїрдэл, тээвэрлэлтийн стандарт, тээврийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо зэрэг тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Мєн тээврийн салбар дахь мэдээлэл, холбооны технологийн тївшин, манай орны байдал, цаашид авах арга хэмжээний талаар ярилцсан байна. Їндсэний семинарын їйл ажиллагаанаас Монгол улсын худалдаа, тээврийг хєнгєвчлєх эрх зїйн болон зохицуулалтын механизмыг боловсронгїй болгох талаар зєвлємж гаргалаа. |
|
Сургалт зохион байгуулав
Тээвэр зуучлалын їйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн ажилтнуудад зориулан Тємєр замын Хэрэг эрхлэх газар Тээвэр зуучлагчдын холбоотой хамтран 2006 оны 3- сарын 31-ээс 4-р сарын 1-ний єдрїїдэд анхан шатны сургалт зохион байгууллаа. Сургалтанд нийт 18 аж ахуйн нэгжийн 26 ажилтан хамрагдсан байна. Уг сургалтаар Тээвэр зуучлалын їйлчилгээний MNS-5523-2005 стандартын тухай, тємєр замын салбарт мєрдєгдєж буй эрх зїйн акт, баримт бичгїїдийн тухай, ачааг тээвэрлэлтэд хїлээн авах, явуулах, олгох, дамжуулан тээвэрлїїлэх тухай, тээврийн анхан шатны болон їндсэн, дагалдах бичиг баримтуудын бїрдїїлэлт, тээврийн тарифын тухай, олон улсын ачааны харилцааны хэлэлцээрийн тухай ойлголт, їйлчлэх хїрээ, зохицуулах харилцааны тухай, тємєр замаар ачаа тээвэрлэх онцгой нєхцлїїд, тємєр замын хариуцлага, ачааны ба хилийн єртєєдийн ажлын зохион байгуулалт, шилжїїлэн ачих ажиллагааны тухай зэрэг сэдвїїдээр мэргэжилтнїїд нийт 16 цагийн сургалт явуулсан. |
|
Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөгөөнд оролцов
2005 оны 12 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Төмөр замуудын хамтын ажиллагааны нийгэмлэг /ТзХАН/-ийн гишүүн орнуудын Сайд нарын зөвлөгөөний гишүүд болон Ерөнхий захирлуудын чуулганы гишүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зөвлөгөөн Польш улсын Варшава хотод болов.
Зөвлөгөөнд нийт 22 улсын төмөр замын асуудал эрхэлсэн сайд, төмөр замын байгууллагын дарга нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид оролцсон ба Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төмөр замын хэрэг эрхлэх газрын орлогч дарга Т.Батболд, мөн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны мэргэжилтэн Х.Мөнгөнтуяа оролцлоо.
|
|
Цаг vе, vйл явдал
|