
![]() |
Сvхбаатар аймгийн нутаг дэвсгэр
нь 1921 оноос ємнє Халхын Сэцэн хан аймгийн Чин ван, Далай ван, Ёст бэйс,
Эрх гvн, Хурц засаг, Егvзэр хутагтын шавь гэсэн 6 хошууны нутаг, 1931 онд
халхын 4 аймгийг 13 аймаг болгон єєрчлєхєд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж
байлаа. 1940-1942 оны засаг захиргааны єєрчлєлтєєр 1942 онд Жавхлант шарга аймаг шинээр байгуу-лагдаж Дорнод аймгаас Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Дарханхаан, Жавхлант шарга, Зотол, Онгон, Урт, Халзан , Хонгор зэрэг 10 сум , Хэнтий аймгаас Баянтэрэм, Уулбаян , Єлзийт, Тvвшинширээ зэрэг 4 сум бvгд 14 сум, 125 баг, 29,2 мянган хvн ам, 850,0 мянган толгой мал, євс хадах морин станц 2, нvvрсний уурхай нэг, сvv тосны завод 3 -тай байгуулагдаж, Мандалын хийдийн сууринд тєвлєрсєн бєгєєд аймгийн хєдєлмєрчдийн анхдугаар их хурал 1942 оны 3 дугаар сард 74 тєлєєлєгчийн бvрэлдэхvvнтэй хуралдаж аймгийн Бага хурлыг 29 гишvvн,аймгийн яамны тэргvvлэгчдийг 9 хvний бvрэлдэхvvнтэй сонгож, аймгийн даргаар Сэдэдийн Тvвдэнг баталжээ.Улсын бага хурлын 1943 оны 2 дугаар сарын 20-ны єдрийн тогтоолоор Жавхлант шарга аймгийг их жанжин Д.Сvхбаатарын нэрэмжит болгож |
“Сvхбаатар аймаг” гэж нэрлэх болсон юм. Мєн ондоо аймгийн тєвийг
Баруун-Урт голын дэргэд шилжvvлэн суурьшуулж “Баруун-урт” гэж нэрлэсэн байна.
Тус аймаг 82,9 мянган х.д. км нутаг дэвсгэртэй. Нутгийн хилийн нийт урт 1340
км бєгєєд урд талаараа БНХАУ-тай 485 км, баруун талаа-раа Дорноговь аймагтай
165 км, хойт талаараа Хэнтий аймагтай 260 км,зvvн хойт талаараа Дорнод аймагтай
430 км газраар тус тус хил-лэдэг.
Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын ємнєд хэсгийн vргэлжлэл бєгєєд тал
хээрийн бvсэд багтдаг.Нутгийн ихэнх хэсэг нь далайн тvвшингээс дээш 1000-1200
метр єндєрт оршдог. Хамгийн єндєр цэг нь далайн тvвшингээс дээш 1778 метрт єргєгдсєн
“Шилийн богд” уул, хамгийн нам цэг нь далайн тvвшингээс 790 метр єргєгдсєн “Байшинт”
юм.
Манай аймаг ус зvйн мужлалаар ус багатай бvсэд багтах бєгєєд гадаргуугийн ус
ховортой,тогтмол урсгалтай гол мєрєн байхгvй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад
булаг шанд,гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай
булаг, Гашуун, Цавчир, Євдєг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус
олонтой.
Євс ургамлын хувьд хайлс,дэлт балгана, тавилганга, нохойн хошуу, монос, ямаан
болон нанхиат зээргэнэ ургахын хамт тал хээрийн хиаг, ерхєг, таана, хємvvл,
дэрс, бударгана зонхилно. Эмийн ургамлаас чєдєр євс, чихэр євс, зээргэнэ, халгай,
таван салаа, тэхийн шээг зэрэг олон тєрлийн ургамал ургадаг. Баяндэлгэр, Дарьганга
сумын нутагт хунчий, туйплан, Эрдэнэцагаан сумын нутагт Бонго, лантаанз ургахын
дээр анхилам vнэрт ургамлаас ганга євс газар сайгvй тохиолдоно. Хайлс, гvйлс,
бургас зэрэг модлог ба бутлаг ургамал бvхий байгалийн гоёмсог баян бvрд Дарьганга,
Онгон, Баяндэлгэр, Наран,Эрдэнэцагаан, Сvхбаатар, Тvмэногт сумын нутагт элбэг.
Ан агнуурын ач холбогдол бvхий цагаан зээр, тарваганы нутагшил нэлээд тархмал
байдаг бєгєєд vнэг, чоно, хярс, ємхий хvрэн, мануул, дорго, туулай, шилvvс,
илбэнх, хар сvvлт зэрэг ан амьтантай. Эрдэнэцагаан сумын Лхачинвандад, Аратын
ууланд буга, зэрлэг гахай, Тvмэнцогтын Хар ямаатын ууланд бор гєрєєс, Бvрэнцогтын
хаданд аргал янгир нутагшиж байна.
Байгалийн сонин тогтоц бvхий газар нутаг элбэгтэй.Тухайлбал: Дарьганга суманд
200 гаруй сєнєсєн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дєрвєлжин
км талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан
цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуйт,
Мєнххаан сумын Баян-Уулын орчмын 70 гаруй агуй зэрэг олон агуй, Лог, Будар,
Зараа, Тєрєнгє, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг vлэмж талбай бvхий чулуун тогтоцтой
нуруу хєндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын vлдэгдэл
Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн талаас олддог юм.
12,9 мянган єрх, 55,5 мянган хvн амтай.Нийт хvн амын59,9 хувь нь хєдєє, 40,1
хувь нь аймаг, сумын тєвд амьдарч байна. Нийт хvн амын 50,0 хувь нь эмэгтэй,
37,7 хувь нь 0-15 насны хvvхэд, 5,5 хувь нь єндєр настан, 56,8 хувь нь хєдєлмєрийн
насны хvн ам байна.
Засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, 67 багтай.
Аймгийн тєв Баруун- Урт хот 3483 єрхтэй, 14,7 мянган хvн амтай. Баруун-Урт нь
улсын нийслэл Улаанбаатар хотоос 556 км, Дорноговь аймгийн тєв Сайншандаас 350
км, Хэнтий аймгийн тєв Єндєрхаанаас 230 км, Дорнод аймгийн тєв Чойбалсан хотоос
190 км зайд оршдог. Аймагт арилжааны 3 банк, ШУТИС-ийн салбар сургууль зэрэг
260 орчим аж ахуйн нэгж, албан байгууллага ажиллаж байна.
Аймгийн бvтээлч хєдєлмєрчид улс ардын аж ахуй соёлыг хєгжvvлэх vйлстээ єндєр
амжилт гаргасны учир 1943 онд Алтан гадас одонгоор шагнагдсан юм.
Сvхбаатар аймаг нь “ Жаахан шарга “ уртын дуу, Дарьганга мєнгєн урлал, удамт
хурдан хvлэг, байгалийн vзэмж тєгс Алтан Овоо, Шилийн богд уул, Ганга нуур,
эртний vеийн тvvхийг хvvрнэсэн хvн чулуудаараа алдартай тєдийгvй улс орон даяар
нэр алдар нь дуурссан их жанжин Д.Сvхбаатар, улсын баатар “ Эх оронч “ Чойн
Дугаржав, Монгол улсын Ерєнхий сайд Ц.Жигжиджав, улс тєр, урлагийн зvтгэлтэн
Магсархурцын Дугаржав, Ардын жvжигчин уртын дууч Ч.Шархvvхэн, Ардын зураач Д.Амгалан
гээд урлаг соёлын зvтгэлтэн, гавьяатнууд, хєдєлмєрийн сайчууд, эрдэмтэн мэргэд,
тєрийн шагналтуудын єлгий нутаг юм.
Нутаг ус нэгтэй хєдєлмєрч олны дундаас Монгол улсын баатар 2, Хєдєлмєрийн баатар
16, Ардын цолтон 3, Тєрийн шагналтан 6, Гавъяат цолтой 40 гаруй тєрєн гарч аймаг
орон нутгаа дуурсгаж байна.