Сvхбаатар аймгийн сумууд

Асгат Баяндэлгэр Дарьганга Мєнххаан Наран Онгон Сvхбаатар Тvвшинширээ Уулбаян Халзан Эрдэнэцагаан Тvмэнцогт Баруун-Урт

Асгат сум

БНМАУ-ын Засгийн газрын тєлєєлєгч Дартад гэдэг хvн Их уулын энгэрт нутгийн ардуудыг цуглуулж хурал хийлгэн сум байгуулж тахилгат уулын нэрээр Их уул гэж нэрлэсэн байна.. 1931 онд Асгат уулын энгэрт тєвлєрч Асгат сум гэж нэрлэх болжээ. Анх байгуулагдсанаасаа хойш 8 удаа сумын тєвєє нvvлгэж 1959 онд одоогийн байгаа Улаан дэлд тєвлєрч суурьшсан байна. 582,3 мянган га нутаг дэвсгэртэй тал хээрийн бvсэд багтдаг. Далайн тvвшнээс дээш 1234-1334 метр єндєр Авдарын уул, Баян уул, Асгат уултай. Євєр хvрэм, Мухар, Сэнжит, Авдарын гол, Цагаан булаг, Хавирга зэрэг гол, булагтай. Гянт болд, болор, хайлуур жонш, чулуун нvvрс, шохойн чулуу, боржин зэрэг ашигт малтмалын нєєцтэй. Тус сум нь 1,8 мянган хvн амтай, 80,2 мянган толгой малтай, Монгол улсын гавьяат нэгдэлчин Г. Намжил, гавьяат жvжигчин Ж. Дарьсvрэн, Vндсэн хуулийн цэцийн дарга Н.Жанцан, Доктор Т.Пунцаг, Г.Чадраабал, Г.Сvхбаатар, Ц.Няндаг, хєгжмийн зохиолч, урлагийн гавьяат зvтгэлтэн Ж.Шараа нарын алдар цуутнуудаараа бахархдаг. Тус сум нь шинжлэх ухааны академич, доктор, эрдэмтдээрээ аймагтаа тэргvvлдэг. Нарийвтар ноост Тал нутгийн цагаан хониний єлгий нутаг 2001 оны 7-р сард 10 киловольтын єндєр хvчдэлийн шугамаар аймгийн тєвтэйгээ холбогдож гэрэл цахилгааны байнгын эх vvсвэртэй боллоо.

 

Баяндэлгэр сум

Баяндэлгэр сум нь Дарьганга хошууны баруун гар тэмээчин сvргийн нутагт 1925 онд байгуулагдсан. 7,1 мянган хавтгай дєрвєлжин км нутаг дэвсгэртэй, говийн бvсэд багтдаг, 1000-1200 метр єндєр ухаа, гvвээ, єндєрлєг гадаргатай. Орлой гурван зээрд, Онгон таван булаг, Єєш мєрин хошуу, Єргєє таван толгой, Єргєн цагаан дэрс, Тойг тээгийн тал, Тєгрєг гvйлстэйн нуруу болон Дєхємийн говь, Дєхємийн баян овоо, Онгон элс, Шал, Хужиртын ам, Дунд булагийн цоорхой, Цагаан булаг зэрэгдуу шvлгэнд мєнхєрч, тvvх шашдирт дурсагдсан уул, ус, баян бvрд, элс манхан олонтой нутаг. Сумын тєв нь Баруун-Уртаас 150 км, Улаанбаатараас 600 км, Сайншандаас 200 км зайтай, аймгийнхаа хамгийн баруун талын сум юм. Тус сум нь 187,5 мянган толгой малтай, аймагтаа хамгийн олон малтай сумын нэг бєгєєд Ширээтийн цагаан адуу, сайн чанарын ноолууртай нутгийн улаан ямаагаараа алдартай, жилдээ 15 тн ноолуур авч байна. Баяндэлгэр сумын ард тvмний дундаас Хєдєлмєрийн баатар 4, ХАА-н гавьяат нэгдэлчин 1, доктор, дэд доктор 10 гаруй, улсын аварга болон хошой аварга малчин, улсын сайн малчин 40 шахам, улсын аварга МАА-н мэргэжилтэн 2 зэрэг ажил хєдєлмєрийн сайчууд болон алдарт дархан Балдан-Осор, Молом, Содов, улсын начин Анхбаяр зэрэг алдартангууд тєрж сум, нутаг усныхаа нэрийг дуурсгасаар байна.

Дарьганга сум

1925 онд 17 багтайгаар Дарьганга сумыг байгуулжээ. 4,5 мянган х.д. км нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнхийг далайн тvвшинээс дээш 1100-1778 м єндєр єргєгдсєн эртний сєнєсєн 100 гаруй галт уулс болон хvрмэн чулуун гадаргатай цав толгод эзэлдэг. Алдарт Шилийн богд, ард тvмний бишрэлт хайрхан Алтан-Овоо, элсэн манхан хєвєєлсєн Ганга , Дуут, Холбоо, Уянгын цагаан нуур, Дагшин булаг гээд байгалийн vзэмж тєгс нутагтай. Молцог элс 40 гаруй км vргэлжлэнэ. Хар хvрэн, хужир мараат, элсэрхэг хєрстэй, тал хээрийн євс ургамал зонхилон ургадаг, Цагаан зээр, vнэг, чоно, хярс, тарвага, мануул зэрэг ан амьтантай, тогоруу, хун, галуу, нугас зэрэг нvvдлийн шувуу ирж зусдаг. Эртний тvvхийг хvvрнэсэн 20 гаруй хvн чулуу, Талын агуй, мєнгєний дархцуул, мєнгєн урлалаараа алдартай Дарьганга нутаг нь аялал жуулчлал хєгжvvлэхэд хамгийн таатай нутаг Дарьганга юм.Хvvхдийн зуслан, “Дагшин” амралтын газар ажилладаг.
2,8 мянган хvн амтай, 86,9 мянган толгой малтай.
Сумын тєв нь аймгийн тєвєєс 180 км, Улаанбаатараас 780 км хол зайтай.

 

Мєнххаан сум

Хан хэнтий-Уулын аймгийн Мєнххаан уулын хошууг 1923 онд байгуулснаар тус сумын анхны голомт vvсэн гэж vздэг. Газар зvйн хувьд тал хээрийн бvсэд багтдаг, далайн тvвшнээс дээш 1100-1600 метрт єргєгдсєн Мєнххаан уул, Заанширээ, Улаанхад, Дэлгэрчандмань,Баянтэрэм зэрэг уулстай, Цагаан ус, Шинэ ус, Цээл,Хоолойн худаг зэрэг тал хєндийтэй.
Гянт болд, тємрийн хvдэр, хар тугалга, цайр, зэс,нvvрс зэрэг ашигт малтмал, хими,барилгын тvvхий эдийн баялагтай.
Ардын хувьсгалын партизан Д.Догсом, М.Дугаржав, хєдєлмєрийн баатар хоньчин Ч.Лувсан,сум,САА-н дарга Д.Арьяа, тєрийн шагналт эмч Н.Гэндэнжамц,археологич эрдэмтэн Д.Наваан, генерал Ж.Ёндон нараараа Мєнххаанчууд бахархдаг.

 

Наран сум

АИХ-ын тэргvvлэгчдийн 1955 оны 5 дугаар сарын 26-ны єдрийн 46 дугаар зарлигаар Наран сумыг засаг захиргааны нэгжээр зохион байгуулжээ.
Говь, тал хээрийн бvсэд оршдог бєгєєд далайн тvвшнээс дээш 1172-1560 метр єндєрт єргєгдсєн ухаа гvвээт тал зонхилсон,нутгийн хамгийн єндєр цэг нь Баяндулаан уул 1749 метр байна. Молцог элс, Логийн чулуу, Ачаа чулуу, Гэр чулуу, Баяндулааны агуй, Бэрхийн гуу зэрэг байгалийн сонин тогтоцтой газар нутаг олонтой.
Тєрийн шагналт, хvний их эмч Ж.Моондой, тєрийн шагналт,яруу найрагч О.Дашбалбар нараараа Наранчууд бахархдаг.

 

Онгон сум

1925 онд Дарьгангын хошууг 4 хэлтэс 18 сумтайгаар шинэчлэн зохион байгуулахад Эрдэнэ-Єлзийт, Ганжуур булаг, Бадрах гэсэн сумд байгуулагджээ. 1931 онд Бадрах, Ганжуур булаг сумд нэгдэж Элстэй сум болж,1933 онд Элстэй, Хонгор сум нэгдэж Онгон сум гэж нэрлэгдэх болжээ. 595,3 мянган га газар нутагтай. БНХАУ-тай 63 км газраар хиллэдэг. Нам уулс, цав толгод бvхий тэгш тал гадаргатай. нутгийн тєв хэсгээр Онгон элсний манхан толгод бий. Будрын хад, Шартын хад, Адуун чулуу зэрэг тэгш талаас урган сvндэрлэсэн асга хад, хадан цохио элбэг тохиолдоно. Хєрєгт, Шивээт, Шартын хад, Таван толгойн хvн чулуу, Онгон элсний Хvннvгийн булш зэрэг хєшєє дурсгалтай. Тємрийн хvдэр, холимог тємєрлєг, химийн ба барилгын тvvхий эдийн баялагтай. Гол горхи ховор, шорвог нуур цєєрєм олон. Хужир мараа элбэг. Алаг євс, жижиг vетэн, хиаг, ерхєг, хялгана, агь, таана зонхилсон говь хээрийн євс ургамалтай. Хар сvvлт, цагаан зээр, vнэг, чоно, хярс, мануул, туулай элбэг.
Сумын тєв нь Хавирга. 3,8 мянган хvн амтай. 153,8 мянган толгой малтай. Улаанбаатараас 650 км, Баруун-Уртаас 170 км хол зайтай. Хилийн цэргийн хороо байрладаг.
Онгон сум нь алдарт Жаахан шарга уртын дуу, домогт Торой Банди, Ардын хувьсгалын партизан, анхны генерал Г.Дагдан, Улсын баатар Ч.Дугаржав, Хєдєлмєрийн баатар Р.Гомбо, С.Доржнамжил, Шараа гээд ажил хєдєлмєрийн сайчууд, тvvхт хvмvvсээрээ бахархдаг.

 

Сvхбаатар сум

1924 онд Жавхлант шарга нэртэй байгуулагдаж “Суварган говь” гэдэг газарт тєвлєрєн Дорнод аймагт харьяалагдаж байжээ. 1943 онд Улсын Бага Хурлын Тэргvvлэгчдийн 8 дугаар тогтоолоор их жанжины нэрэмжит болгож Сvхбаатар сум гэж нэрлэсэн байна.
Сvхбаатар сум тал хээрийн бvсэд хамаарах 1,3 сая га талбай бvхий нутаг дэвсгэртэй. Нутгийн ихэнхи нь тал хєндий ухаа толгод голлодог, хужир мараа элбэг, хялгана, ерхєг, хиаг, агь зонхилсон бэлчээртэй. Анагаах эрдэм увьдастай Талбулаг, Дvнгэнэдгийн рашаан, Хайлст ханан, Хаахлайн цэвэр цэнгэг ус, Зvvн, баруун баян гол, Гvнбулаг, Яргайт, Наранбулаг, Тугал булаг зэрэг 10 гаруй гол горхи урсана. Талбулаг, Салхит,Тємєртэй, Арын нуур, Алтатын нуруу зэрэг нvvрс, цайр, єнгєт металын орд баялагтай. Нутгийн сvсэг бишрэлт Дарханхан, Хундар зэрэг 10 гаруй тахилгат уул далайн тvвшнээс дээш 1224-1317 метр єргєгдсєн.
Их жанжин Д.Сvхбаатарын нэрэмжит сумыг тохижуулах талаар БНМАУ-ын Сайд нарын Зєвлєлийн тогтоол 1978 онд гарч Д. Сvхбаатарын хєшєє, музей, соёлын тєв, сургууль,цэцэрлэг,ясли, зочид буудал, эмнэлэг, дэлгvvр,ахуй vйлчилгээний тєвийн барилга барьж орчин vеийн тохилог суурин бий болсон юм.
Сумын тєв нь Хайлааст ,Баруун-Уртаас 57 км хол оршино. 3,2 мянган хvн амтай, 114,3 мянган малтай.
Их жанжин Д. Сvхбаатар, улсын баатар Г. Бvргэд, ардын хувьсгалын партизан Даш,Дамчаа, Намжил, хєдєлмєрийн баатар Н. Осгон, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосvрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, Даншигийн наадамд 12 удаа тvрvvлсэн алдарт аварга Єсєхбаяр, улсын начин Хайдав, Л.Дашдаваа, Ж.Чулуун болон алдарт хурдан хvлэг Нийгмийн хонгор мориороо бахархдаг.

1. 1922 оны намар их жанжин Д.Сvхбаатар зvvн хязгаарын байдалтай танилцаад буцах замдаа эцэг эхийнхээ уугуул нутгаар дайрч ирэхэд Ёст бээсийн хошууны ноён Доржжав Налайх \ сумын тєвєєс баруун тийш 8 км\ гэдэг газарт хичээнгvйлэн угтан золгож учрахдаа алд цагаан хадаг дээр 50 лангийн ембvv тавьж барихад: Д.Сvхбаатар
- Ёсыг хvндэтгэн хадгий чинь авьяа гээд:
- Хошуу нутагтаа эрдмийг тvгээн хєгжvvлэхийн тулд сургууль танхим байгуулах vйлсэд чинь нэмэрлэн баръя гэж ембvvг эргvvлэн хошуу ноёнд барьсан тухай дурсамж яриа байдаг. Тэр газарт наяад онд дурсгалын багана босгосон юм.
Чухамдаа их жанжныхаа захиас сургамжаар Хан Хэнтий уулын аймгийн Баянмєнх уулын хошуунд 1925-1926 онд бага сургууль анх байгуулагдсан нь одоогийн Баруун-Урт сумын Д.Сvхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн vндэс суурь гэж vздэг.

2. Их жанжин Д. Сvхбаатар, улсын баатар Г. Бvргэд, ардын хувьсгалын партизан Даш,Дамчаа, Намжил, хєдєлмєрийн баатар Н. Осгон, гавьяат багш Х.Далхжав, Б.Гомбосvрэн, Т.Банзрагч, гавьяат эдийн засагч З.Нямаа, математикийн ухааны доктор Н.Батжаргал, эдийн засгийн ухааны доктор Б.Цэвэгсvрэн, Даншигийн наадамд 12 удаа тvрvvлсэн алдарт аварга Єсєхбаяр, улсын начин Хайдав, Л.Дашдаваа, Ж.Чулуун нарын алдар цуутан, гавьяат vйлстэн, эрдэмтэд, хvчит бєхчvvд тєрж гарсан юм.
Энэ сумын ард тvмэн Дарханхаан уулаа сvсэглэн тахиж, алдарт хурдан хvлэг Нийгмийн хонгор мориороо бахархдаг.

3. БНМАУ-ын Сайд нарын Зєвлєлийн тогтоол 1978 онд гарч Д. Сvхбаатарын хєшєє, музей, соёлын тєв, сургууль, цэцэрлэг, ясли, зочид буудал, эмнэлэг, дэлгvvр, ахуй vйлчилгээний тєвийн барилга барьж орчин vеийн тохилог суурин бий болсон.
3,2 мянган хvн амтай, Одоо сумын тєвд 8-н жилийн дунд сургууль, цэцэрлэг, хvн эмнэлэг, Д.Сvхбаатарын музей, соёлын тєв, холбоо, банкны салбар ажиллаж байна. 292 хот айлд 110-аад мянган мал євєлжиж байна. “Хайлааст-Vvдэн” хувийн дэлгvvр, Иоджуулсан давсны цех, vсчин, халуун усны газрыг энэ жил шинээр нээн ажиллуулжээ. Нутгийн ихэнх хэсэг нь хадлан тэжээл бэлтгэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд нэн тохиромжтой.

 

Тvвшинширээ сум

ХVШ зууны эхэн буюу 1720-иод онд Халхын Цэцэн хан аймгийн Эрх гvн Хардэл бэйсийн хошуу, 1921 оноос Цэцэн хан аймгийн Эрх гvн Хардэлийн, 1923 оноос Єлзийт, Малгар, Оорцог уулын хошууны нутаг байлаа. 1923-1925 онд Хан хэнтий уулын аймгийн Хардал жанжин гvний хошуунд харьяалагдах Єлзийт сум, дарьгангын баруун гар тэмээчин сvрэг буюу Уулбаянмєнх уулын отгоос Тvвшинширээ сум байгуулагдсан байна. 432,7 мянган га нутаг дэвсгэртэй. Намхан толгод, гvвээ голлосон нутаг бэлчээртэй. Тус суманд Ширээт, Єлзийт, Халх хошуу, Малгар, Дэлгэрхаан, Vнэгд, Оорцог, Зараа, Суман, Цант, Тєрєнгийн хад, Арингийн чулуу зэрэг ноёлог хадан цохио, уултай, Их бага булаг, Алтанбулаг, Хулгар, Хавцал, Адгийн булаг зэрэг гол горхи, Замт, Єргєє тойром, Сангийн далай, Хєвєнт, Шvvт гэсэн нуур цєєрєм, Билгэх, Тоглох, Єгєємєр гээд говь цайдам бvхий нутагтай. Сумын нутагт тал хээрийн ургамал зонхилон ургана. Цагаан зээр, vнэг хярс, чоно, дорго, мануул, тарвага зэрэг ан амьтан, тогоруу, тоодог, ногтруу, элээ, ятуу зэрэг шувууттэй.
Дэлгэрхаан ууланд аргаль, хар сvvлт нутагшсан. Бумбатын нvvрсний уурхай, Тєгєл, Хєх-Єндєрийн алт, Хар нvvрстийн ураны ордоос гадна хvрэн нvvрс, гянт болд, занар, ховор металийн нєєцтэй.
Тvвшинширээ сумын тєв нь Сэргэлэн. Аймгийн тєвєєс 140 км, Улаанбаатараас 478 км, Єндєрхаанаас 175 км, Сайншандаас 210 км хол зайтай. 755 єрх, 3402 хvн амтай. 95,7 мянган толгой малтай.
Тvвшинширээ сум нь уран сийлбэрч, хуурч, дууч, удамт бєх, хурдан мориороо алдартай.Тус сумынхан уран Д. Яримпил, уран сийлбэрч Г. Монхоорой, хуурч Д.Гомбожав, Я.Дамдинсvрэн, Урлагийн гавьяат зvтгэлтэн зохиолч Орлой Мажигийн Маам, хvний гавьяат эмч Д.Сvхээ, Д.Чулуун, улсын алдарт уяач Ж.Шануу зэрэг хєдєлмєр, бvтээлийн алдартнуудаараа бахархдаг.

 

Уулбаян сум

1925 онд анх Уулбаянмєнх уулын хошуу нэртэйгээр байгуулагд, Хан Хэнтий аймгийн Мєнххаан уулын хошуунд захирагдаж байснаа 1931 оноос Уулбаянмєнх сум болж хэнтий аймгийн харьяанд оруулсан байна. 1942 оноос Сvхбаатар аймгийн харьяанд шилжиж Уулбаян сум гэж нэрлэгдэх болжээ. сумын газар нутаг нь намхан гvвээ толгод зонхилсон, чулуурхаг, говь бударгана, хужир мараа бvхий хєрстэй. тємрийн хvдэр, жонш, занар, чулуун нvvрс,барилгын тvvхий эдийн баялагтай.
Монгол улсын начин Ч.Євгєнхvv, гавьяат жvжигчин дуучин Ш.Чимэдцэеэ, гавьяат тээвэрчин Б.Намхай, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Т.Намжим нар энэ сумын унаган иргэд нь юм
.

 

Халзан сум

1925 онд арьгангын таван гар сvрэгтэн хошууг 18 сум болгон зохион байгуулахад Халзан сум байгуулагджээ. 1224 метр єндєр Шарга уул, 1100 метр єндєр Цагаан овоо, Дэмбэрэл, Шовдол, Баян-Уул зэрэг уултай, намхан ухаа, толгод бvхий нутагтай. Сумын хамгийн нам цэг нь Єєшийн их цагаан нуур далайн тvвшинээс доош 860 метрт оршино. Нутгийн ихэнхийг Салхит, Шvvт,Сайншанд, Хужиршанд, Хатавч,Халзаншанд, Чандмань ,Єєш морин хошуу зэрэг тал хєндий, цав толгод эзэлдэг. Халзан сумаас Хєдєлмєрийн баатар 3, тєрийн шагналтан 2, ардын цолтон 2, гавьяат цолтон 9, улсын аварга малчин 7, улсын сайн малчин 2, улсын манлай уяач 1, алдарт уяач 4, аймгийн алдарт уяач 9, тєр нийгмийн зvтгэлтэн 9 хvн тєржээ. Халзан сум эрдэмтэн, докторуудын тоогоор аймагтаа тэргvvлдэг.

 

Эрдэнэцагаан сум

1924 оны 4 дvгээр сард Улсын бага хурлын шийдвэрээр Эрдэнэцагаан уулын хошуу нэртэйгээр анх байгуулагджээ. Аймгийнхаа хамгийн зvvн ємнєд хязгаарт, 17,3 мянган х.д. км газар нутагтай. Газар нутаг нь тал хээрийн бvсэд багтана. Дархан цаазат Лхачинвандад уул, Зотол хаан, Уртын цагаан овоо, Норов, Бяруутын баян цагаан, Чандмань зэрэг уулстай. Хєндлєн Хайлааст, Хэцvvгийн ам, Яам хад, Баян хайлс, Мойлтын єндєр зэрэг vзэсгэлэнт газар олонтой. Хvрэн, цайвар хєрстэй. Тал хээрийн євс ургамлаас гадна сєд євс, царван, бонго зэрэг эмийн ургамал ургадаг. Хонгор, Жаргалант, Хад, Могойн гол, Усан хєл, Чоно гол зэрэг 20 гаруй булаг, горхитой. Рашаан Цайдам, Далай булаг зэрэг рашаан устай.
Буга, бор гєрєєс, цагаан зээр, тарвага, vнэг чоно, мануул, байхаас гадна цєєн тооны илбэнх, хар сvvлт, шилvvс байдаг. Хонгорын голын алт, Чоноголын гянт болд, Баянцогтын нvvрсний орд газартай.
Сумын тєв нь Чоно гол. Баруун-Уртаас 217 км, Улаанбаатараас 777 км зайтай. 4639 хvн амтай. Халх, хуучид, vзэмчин, дарьгангачууд амьдардаг. 137,6 мянган малтай. Илvv нугаламт Vзэмчин vvлдрийн хонь єсгєн vржvvлдэг. Тоо толгой нь жар гаруй мянгад хvрээд байна.
Тєвлєрсєн тєсвийн хєрєнгє оруулалтаар 15 ортой эмнэлгийн барилга барьж байна.
Сумын тєвд хилийн цэргийн хороо байрладаг. Євєрмонголын Шилийн гол аймгийн зvvн vзэмчин хошуутай харьцдаг Бичигтийн хилийн боомтой.
Ардын хувьсгалын партизан П.Тогтох, Ц.Батаа, Г.Дэжид, С.Жамсран, Г.Чогдон, Хєдєлмєрийн баатар уурхайчин Л.Сундай, эрдэмтэн Г.Пагва, Ц.Єлзийхутаг, Б.Манибазар, Ц.Сvхбаатар, Ж.Ваанчиг нараараа бахархдаг.

 

Тvмэнцогт сум

Сайд нарын Зєвлєлийн 1954 оны 180 дугаар тогтоолоор Дорнод аймгийн Тамсагбулаг гэдэг газарт нарийвтар ноост хонь vржvvлэх Тамсагбулагийн САА-г байгуулсан нь Тvмэнцогт сумын vндэс суурь болжээ. 1960 оны нэгдvгээр сард Сайд нарын Зєвлєлийн 19 дvгээр тогтоолоор Тамсагбулагийн САА нь манай аймгийн Хан Хєхий уулын євєрт Хар ямаатын гянт болдын уурхайн суурин дээр шилжин суурьшжээ. 1972 оноос газар тариалангаас гадна нутгийн шилмэл vхэр vржvvлэх болсноор МАА,газар тариалан хосолсон аж ахуй болсон байна. 1978 онд ЗХУ-ын хvч хєрєнгєєр сумын тєвийг тохижуулж соёлын тєв, 110 айлын орон сууц, хvvхдийн цэцэрлэг, сургууль,дотуур байр, эмнэлэг бvхий орчин vеийн тохилог суурин болсон байна. 250 мянган га нутаг дэвсгэртэй.
Монгол догор, алтан гагнуур, гvйлс, зэрлэг сармис, гандигар, бамбай, бонго, хайч євс,бор хус, улиангар, хайлаас, монос, vрэл долоогоно, тэхийн шээг,нохойн хошуу,гvйлс,яшил зэрэг 400 гаруй зvйл ургамлаас 80 орчим эмийн ургамал ургадаг. Инээдэг хад, Арслан хад, Жамбалнавгийн агуй болон тєгєл ой зэрэг vзэсгэлэнт байгаль Тvмэнцогт, Хар Ямаатын ууланд байдаг.Сумын хойт талаар Хэрлэн гол 20 гаруй км-т урсдаг бєгєєд хурын усаар тэтгэгддэг арваад нуур, 4 булагтай.
Дорнод талын махны хэвшлийн улаан vхэр єсгєн vржvvлдэг. Газар тариаланд тохиромжтой 10 мянган га эргэлтийн талбайтай. Тус сумаас улсын аварга 6, улсын гавьяат цолтон 3, улсын аварга хамт олон 4 тєрж гарсан байна. Мянганы зам тус сумын нутаг дэвсгэрээр дамжин єнгєрнє.

 

Баруун-Урт сум

1943 онд аймгийн тєв Баруун-Урт хэмээх бяцхан голын хєвєєнд шилжин суурьшсанаас эхлэн тэр голын нэрээр нэрлэгдэх болжээ.
АИХ-ын тэргvvлэгчдийн 1957 оны 7 дугаар сарын 23-ны єдрийн 115 дугаар зарлигаар аймгийн тєвд 4 хоринтой хороо захиргааны нэгжийг байгуулж бие даасан vйл ажиллагааны эхлэлийг тавьсан бєгєєд улмаар 1965 онд Баруун-Урт хот гэж нэрлэн хотын АДХ-ын гvйцэтгэх захиргаа болгон эрх vvргийг нь єргєтгєсєн байна. 1992 онд Баруун-Урт хотын АДХ-ын гvйцэтгэх захиргаа нь сумын зохион байгуулалтад шилжиж сумын засаг дарга, тамгын газар, 9 багтайгаар vйл ажиллагаагаа явуулж байна.
УИХ-аас 1994 онд баталсан Монгол улсын хот тосгоны эрх зvйн байдлын тухай хуулийн дагуу Баруун-Урт нь аймгийн зэрэглэлтэй хотын статустай болж сумын засаг дарга хотын захирагчаар давхар томилогдож, тамгын газрын дэргэд хотын захирагчийн алба байгуулагдан хот тохижилт, дэд бvтэц,хот тєлєвлєлтийн асуудал хариуцан ажиллаж байна.
Баруун-Урт сум Дорнодын Чойбалсан хотоос эрчим хvчний найдвартай эх vvсвэрт 2000 онд холбогдсон бєгєєд vйлдвэр, аж ахуй, соёл, боловсрол, эрvvл мэндийн 130 грауй байгууллага,аж ахуйн нэгж тєвлєрєн ажиллаж байна. Баруун-Урт сумын албан байгууллага, аж ахуйн нэгжvvд байгууллага орчноо болон гудамж талбайг тохижуулахад их ажил хийж гvйцэтгэсэн амжилтаар 60 жилийн ойгоо угтаж байна.