МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН
ТАМГЫН ГАЗРЫН ДЇРЭМ


1. Нийтлэг їндэслэл

1. Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар /цаашид Тамгын газар гэх/ нь Монгол Улсын Ерєнхийлєгчийн /цаашид Ерєнхийлєгч гэх/ бїрэн эрх, мєрийн хєтєлбєрєє хэрэгжїїлэхэд нь туслах їїрэг бїхий тєрийн байгууллага мєн.

1.2. Тамгын газар нь їйл ажиллагаандаа Монгол Улсын Їндсэн хууль, Ерєнхийлєгчийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Ерєнхийлєгчийн зарлиг, захирамжийг удирдлага болгон ажиллана.

1.3. Тамгын газар їйл ажиллагаагаа Ерєнхийлєгчийн бїрэн эрх, мєрийн хєтєлбєр, тухайн жилийн зорилтыг биелїїлэхэд чиглїїлж, тєрийн холбогдох байгууллагуудтай нягт уялдуулан явуулна.

1.4.Тамгын газрын даргыг Ерєнхийлєгч томилно.

1.5.Тамгын газрын дарга Тамгын газрын їйл ажиллагааг Ерєнхийлєгчийн ємнє хариуцна.

1.6.Тамгын газар зєвлєлдєх їїрэг бїхий удирдлагын зєвлєлтэй байна. Зєвлєлийн ажлын хэлбэр нь хуралдаан байна. Зєвлєлийн бїрэлдэхїїнд Тамгын газрын дарга, Ерєнхийлєгчийн зєвлєх, Тамгын газрын дэд дарга, албадын дарга нар байна.

1.7.Зєвлєхїїд нь Монгол Улсын Ерєнхийлєгчийн тухай хуульд заасанчлан Ерєнхийлєгчид захирагдан тєрийн албан хаагчийн хувьд Тамгын газарт харьяалагдана.

1.8.Тамгын газар нь Ерєнхийлєгч їйл ажиллагаагаа явуулахад туслах їїрэгтэй байгуулагдсан ажлын хэсэг, орон тооны бус зєвлєлийн бичиг хэрэг, холбогдох бусад їйлчилгээг хариуцна.

1.9. Тамгын газар нь тогтоосон журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.10. Тамгын газар ажлаа жил, улирлаар тєлєвлєнє. Жилийн ажлын тєлєвлєгєєг Ерєнхийлєгч, улирлын тєлєвлєгєєг Тамгын газрын дарга батална.

2.Ерєнхийлєгчийн Тамгын газрын їїрэг, эрх

2.1.Тамгын газар дор дурдсан їїрэг гїйццэтгэнэ.

2.1.1.Ерєнхийлєгчєєс бїрэн эрхээ хэрэгжїїлэхтэй холбогдсон дотоод, гадаадын бїх тєрлийн мэдээллийг боловсруулан дїгнэлт, санал бэлтгэх ажлыг зохион байгуулж Ерєнхийлєгчийг мэдээллээр хангана.

2.1.2.Ерєнхийлєгчийн зарлиг, захирамж, илтгэл, илгээлт, хориг, санал, чиглэл, бусад баримт бичиг, бодлого, їйл ажиллагааг дотоод, гадаадад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

2.1.3..Ерєнхийлєгчийн їйл ажиллагааны талаар дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тарсан материалын сан бїрдїїлнэ.

2.1.4.Ерєнхийлєгчєєс тєрийн болон тєрийн бус бусад байгууллага, иргэдтэй танилцаж, ярилцсан асуудал, Ерєнхийлєгчийн нэр дээр ирсэн санал, хїсэлтийг судалж, шийдвэрлэх ажлыг зохион байгуулж, гїйцэтгэлд нь хяналт тавьж, тэдгээрийг хугацаанд нь барагдуулсан эсэх тухай Ерєнхийлєгчид тогтмол мэдээлж байна.

2.1.5.Улсын цол, цэргийн дээд цол хїртээх, одон, медалиар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг судлан боловсруулж шийдвэрлїїлнэ.

2.1.6.Ерєнхийлєгч бїрэн эрхээ хэрэгжїїлэхтэй холбогдсон хууль, эрх зїйн холбогдолтой лавлагаа гагаж, мэдээллийн сан бїрдїїлнэ.

2.1.7.Уучлал їзїїлэх тухай єргєдлийг хїлээн авч судлан, санал боловсруулж шийдвэрлїїлнэ.

2.1.8. Ерєнхийлєгчєєс бїрэн эрхийнхээ дагуу явуулах тєрийн боловсон хїчний бодлогыг хэрэгжїїлэхэд туслалцаа їзїїлнэ.

2.1.9.Ерєнхийлєгчийн болон тамгын газрын албан хэргийг хєтлєх, шийдвэр, їїрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулж, гїйцэтгэлд нь хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч, биелэлтийг заасан хугацаанд холбогдох хїмїїст илтгэнэ.

2.1.10.Ерєнхийлєгчийн албан ёсны айлчлал, тєрийн ёслолын болон Ерєнхийлєгчийн оролцох бусад арга хэмжээг зохион байгуулах, хамгаалалт, їйлчилгээг хууль ёсоор хэрэгжїїлэхэд хяналт тавьж, шаардлагатай нэмэлт арга хэмжээ авна.

2.1.11Тамгын газрын жилийн тєсвийг боловсруулж, зохих журмын дагуу зарцуулан тїїний гїйцэтгэлд хяналт тавьж, тєсвийн байдлыг холбогдох хїмїїст улирал тутам танилцуулж байна.

2.1.12.Ерєнхийлєгчийн архив, автоматжуулсан мэдээллийн сан, сїлжээг бїрдїїлэн тїїний нууцыг хадгална.

2.2. Тамгын газар дор дурдсан эрх эдэлнэ.

2.2.1.Ерєнхийлєгчийн бїрэн эрхийг хэрэгжїїлэхтэй холбогдсон асуудлаар санал, дїгнэлт боловсруулж Ерєнхийлєгчид танилцуулна.

2.2.2.Ерєнхийлєгчийн їйл ажиллагаанд шаардлагатай тоо баримт, мэдээ, судалгаа, санал дїгнэлт, танилцуулгыг холбогдох байгууллага, тэдгээрийн албан тушаалтнаас гаргуулан авна.

2.2.3.Ерєнхийлєгчийн даалгавраар буюу тїїний шийдвэрийг їндэслэн тєрийн захиргааны тєв болон нутгийн байгууллагын їйл ажиллагааны талаар санал, дїгнэлт, їндэслэл гаргана.

2.2.4Эрх хэмжээнийхээ асуудлаар судалгаа хийх, асуудал боловсруулахад зохих мэргэжлийн хїмїїсийг татан оролцуулна.

2.2.5.Ерєнхийлєгчийн бїрэн эрхээ хэрэгжїїлэхэд болон Тамгын газрын їйл ажиллагаанд шаардагдах нєхцєл, тоног тєхєєрємж, материал, техник хэрэгслээр хангаж байх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж, шийдвэрлїїлнэ.

2.2.6. Батлагдсан тєсвєє хэмнэлттэй захиран зарцуулж, хэмнэсэн хєрєнгийн тодорхой хэсгийг ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж болно..

2.2.7.Бїрэн эрхээ хэрэгжїїлэхэд нь Ерєнхийлєгчид туслах, эрх хэмжээний бусад асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар, тєрийн болон тєрийн бус бусад холбогдох байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтантай харилцаж ажиллана.

3. Тамгын газрын бїтэц

3.1Тамгын газар нь: Дотоод ажил, хяналтын алба, Зєвлєхїїдийн ажлын алба, Хэвлэл, мэдээллийн алба, Олон нийттэй харилцах алба гэсэн їндсэн бїтэцтэй байх бєгєєд ажлын шаардлагаар зарим албыг нэмж ажиллуулах ба татан буулгаж болно.

4.Тамгын газрын бїрэлдэхїїн

4.1.Ерєнхийлєгчийн бїрэн эрх, їїрэгтэй уялдан Ерєнхийлєгчийн Тамгын газар нь Тамгын газрын дарга, Ерєнхийлєгчийн зєвлєх, Тамгын газрын дэд дарга, албадын дарга, ахлах референт, референт, тєрийн їйлчилгээний албан хаагчдаас бїрдэнэ.

5. Тамгын газрын албан хаагчдын эрх, їїрэг

5.1.Тамгын газрын дарга:

5.1.1.Ерєнхийлєгч бїрэн эрхээ хэрэгжїїлэхэд туслах ажлыг эрхлэх тєрийн байгууллагыг тэргїїлж буй улс тєрийн албан хаагч мєн..

5.1.2.Ерєнхийлєгчийн зєвлєхїїдийн їйл ажиллагааг уялдуулан зохицуулна.

5.1.3.Ерєнхийлєгчийн бїрэн эрхийг хэрэгжїїлэхтэй холбогдсон асуудлаар Ерєнхийлєгчид санал дїгнэлтээ  танилцуулна.

5.1.4Тамгын газрын улирлын ажлын тєлєвлєгєєг  баталж, жил, улирлын ажлын тайлан, дїнг хянан їзэж Ерєнхийлєгчид илтгэнэ.

5.1.5.Ерєнхийлєгчийн болон тамгын газрын жилийн тєсвийн гїйцэтгэлд хяналт тавина..

5.1.6 Тамгын газрын Уди рдлагын зєвлєлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлон хийлгэж даргална.

5.1.7.Ерєнхийлєгчийн зарлиг, захирамж, иїлтгэл боловсруулах ажлыг нэгтгэн зохион байгуулж, хэлэх їг, илгээлт, бусад баримт бичгийг хянана.

5.1.8.Ерєнхийлєгчєєс бїрэн эрхийнхээ дагуу явуулах тєрийн боловсон хїчний бодлогыг хэрэгжїїлэхэд тусална.

5.1.9.Ерєнхийлєгч бїрэн эрхээ хэрэгжїїлэх баталгааг хангуулах, тїїний албан ёсны айлчлал, тєрийн тэргїїний ёслолын болон бусад арга хэмжээ, хамгаалалт, їйлчилгээг хуулийн дагуу зохион байгуулахад хяналт тавина.

5.1.10.Улсын цол хїртээх, одон, медалиар шагнах асуудлаар холбогдох байгууллагаас тавьсан саналыг зєвлєхїїдтэй хамтран судалж боловсруулах, шийдвэрлїїлэх ажлыг зохион байгуулна.

5.1.11.Байгууллага, иргэдээс Ерєнхийлєгчид тавьсан єргєдєл, хїсэлтийг шийдвэрлїїлэх ажлыг зохион байгуулна.

5.1.12.Ерєнхийлєгчийн зарлиг, захирамжийн биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулна..

5.1.13 Эрх хэмжээнийхээ асуудлаар Монгол Улсын хууль тогтоомж, Ерєнхийлєгчийн зарлиг, шийдвэрт нийцїїлэн захирамж гаргаж, биелэлтийг нь хангуулна.

5.1.14 Тамгын газрын дарга нь їїргээ хэрэгжїїлэхдээ Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын дээд шїїх, Шїїхийн ерєнхий зєвлєл, Улсын Ерєнхий прокурорын газар, Їндсэн хуулийн цэц, яам, тусгай газар, нутгийн захиргааны байгууллагын удирдлагатай шууд харилцаж ажиллана.

 5.1.15. Тамгын газрын даргын тїр эзгїйд зєвлєхїїдийн ажлыг уялдуулан зохицуулах їїргийг аль нэг зєвлєх, бусад ажлыг зохион байгуулах їїргийг Тамгын газрын дэд дарга гїйцэтгэнэ.

5.1.16.Тамгын газрын дарга нь Монгол Улсын сайдын нэгэн адил цалин, ажлын нєхцєлєєр хангагдана.

5.2. Ерєнхийлєгчийн зєвлєх:

5.2.1.Ерєнхийлєгч улс тєр, эдийн засаг, нийгэм, хууль, цэрэг, гадаад бодлогын зєвлєхтэй байна. Мєн єєр бусад асуудал хариуцсан зєвлєхтэй байж болно.

5.2.2. Засгийн газрын бїтэц, бїрэлдэхїїн, тїїнд оруулах єєрчлєлтийн талаар Ерєнхийлєгч санал боловсруулахад зєвлєхїїд єєрсдийн хариуцсан ажлын чиглэлээр зєвлєнє.

5.2.3.Ерєнхийлєгч хууль, бусад шийдвэрийн тєсєл санаачлах, УИХ-д улс, орны гадаад дотоод байдлын талаар санал оруулах, хуульд хориг тавих, Засгийн газарт єєрийн бїрэн эрхэд хамаарах асуудлаар чиглэл єгєх зэрэгт їнэн зєв, ажил хэрэгч мэргэжлийн зєвлєлгєє єгч, Ерєнхийлєгчийн бїрэн эрх, мєрийн хєтєлбєрийг хэрэгжїїлэхэд нь тусална.

5.2.4.Ерєнхийлєгчийн сонгуулийн мєрийн хєтєлбєрт туссан асуудлыг Тамгын газрын жил, улирлын тєлєвлєгєєнд тусгуулж хэрэгжїїлэх ажлыг биечлэн хариуцна.

5.2.5. Хариуцсан бодлогын чиглэлээр Ерєнхийлєгчийн зарлиг, захирамж, хориг, хэлэх їг, илтгэл, илгээлт, санал, чиглэл, мэндчилгээ, бусад баримт бичгийн тєсєл боловсруулж, тэдгээрийг хянана.

5.2.6Хариуцсан бодлогын чиглэлээр Ерєнхийлєгчид иргэд, байгууллагаас ирсэн захидал, єргєдєл, хїсэлтийг шийдвэрлэхэд санал зєвлєгєє єгнє.

5.2.7.Ерєнхийлєгчийн зєвлєхїїд нь яамны дэд сайдын нэгэн адил цалин, ажлын нєхцєлєєр хангагдана.

5.3. Тамгын газрын дэд дарга

5.3.1. Тамгын газрын дотоод їйл ажиллагаа, албадын ажлыг удирдан зохицуулж дотоод журмыг хангуулна.

5.3.2. Ерєнхийлєгчийн болон тамгын газрын жилийн тєсвийн тєсєл боловсруулж, тїїнд ажлын хэсэг, орон тооны бус зєвлєл зэрэг туслах бїтцийн їйл ажиллагааг санхїїжїїлэх хєрєнгийг тусгаж, гїйцэтгэлийг зохион байгуулна.

5.3.3. Тамгын газрын дэд даргын бусад эрх, їїргийг Тамгын газрын дарга тодорхойлно.


Øèíý÷èëñýí îí, ñàð, ºäºð: Monday, February 25, 2002 16:20 PM

Copyright © Ìîíãîë Óëñûí Åðºíõèéëºã÷èéí Òàìãûí ãàçàð, 2002 îí.

webmaster@presi.pmis.gov.mn