ШАГНАЛ
ГАРДУУЛЛАА
Монголын зэвсэгт
хїчний автотээврийн байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллан,
улсын чухал хариуцлагатай їїрэг даалгавар, цаг їеийн ажлыг биелїїлэхэд
хамт олноо хошуучлан оролцож хєдєлмєрийн єндєр амжилт гаргаж
байгааг нь їнэлж Зэвсэгт хїчний 089-р ангийн автотээврийн салааны
захирагч-жолооч, ахлагч Батдоржийн Хандаад Монгол Улсын гавьяат
тээвэрчин, мал эмнэлгийн болон эрдэм шинжилгээний байгууллагад
олон жил санаачлага, їр бїтээлтэй ажиллаж малын гоц халдварт
євчнийг оношлох, тїїнтэй тэмцэх, мал эмнэлгийн албыг хєгжїїлэхэд
оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Улсын мал, эмнэлэг, ариун
цэврийн тєв лабораторийн захирал Рїїрагчийн Содномдаржаад
Монгол Улсын малын гавьяат эмч, хєдєєгийн ерєнхий боловсролын
сургуулиудыг олон жил їр бїтээлтэй удирдан, сургалт хїмїїжлийн
ажлыг чанартай явуулах, тохилог орчинг бїрдїїлж, багш нарын
заах арга, ур чадварыг дээшлїїлэн, єсвєр їеийг сурган хїмїїжїїлэх
їйлст оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Дундговь аймгийн Єндєршил
сумын 8 жилийн сургуулийн химийн багш Цэнддоогийн Чойжамцад
Монгол Улсын гавьяат багш цол, эрїїл мэндийн салбарт санаачлага
їр бїтээлтэй ажиллаж хїїхдийн мэдээ алдуулга судлал, сэхээн
амьдруулах эрчимт эмчилгээний салбарыг хєгжїїлэх, олон зуун
хїїхдийг эмчлэн эдгэрїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж
эх, нялхсын эрдэм шинжилгээний тєвийн сэхээн амьдруулах тасгийн
их эмч Данзангийн Баяраад Монгол Улсын хїний гавьяат эмч
цолыг Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар олголоо.
Уул уурхай, эрчим
хїч, хєдєє аж ахуй, їйлдвэрлэл їйлчилгээ, боловсрол, эрїїл мэнд,
хэвлэл мэдээлэл, зэвсэгт хїчин, шїїх, цагдаа, тєрийн болон тєрийн
бус байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллаж байгаа зарим
хїмїїсийг одон медалиар шагналаа.
БХЯ-ны дэргэдэх
Стратегийн судалгааны хїрээлэнгийн захирал, дэслэгч генерал
Л.Моломжамцыг Сїхбаатарын одонгоор, Барилгын цэргийн
182-р ангийн захирагч, хурандаа О.Бямбаа, БХЯ-ны Бодлого
тєлєвлєлт, гадаад хамтын ажиллагааны газрын ажилтан, хурандаа
Г.Лїндэн нарыг Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор,
Цагдаагийн академийн сургалт эрхэлсэн дэд захирал, цагдаагийн
хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Захиргаа удирдлагийн хэлтсийн
мэргэжилтэн, дэд хурандаа С.Лхасїрэн нарыг цэргийн
гавьяаны улаан тугийн одонгоор, нийслэлийн худалдаа їйлчилгээний
“Єрнєлт од” ХХК-ийн ерєнхий захирал А.Буянхишиг, клиникийн
нэгдсэн 2-р эмнэлгийн хїїхдийн тасгийн сувилагч Ж.Нямцэнгэл,
“Улаанбаатар хивс” ХК-ийн засварчин Б.Хадбаатар, Баянгол
дїїргийн Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Г.Эрхэмбаяр
нарыг “Алтан гадас” одонгоор, Замын цагдаагийн газрын
жижїїрийн шуурхай албаны хэлтсийн ерєнхий жижїїр, цагдаагийн
дэд хурандаа Л.Амгалан, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газрын
мэргэжилтэн, хурандаа Т.Баярмагнай, ЗХ-ний барилгын цэргийн
газрын дэд дарга, хурандаа П.Єлзий, БХЯ-ны мэдээлэл,
хяналт-шинжилгээ, їнэлгээний газрын дарга хурандаа М.Хїрлээ
нарыг цэргийн гавьяаны одонгоор, Баянзїрх дїїргийн
шїїхийн шїїгч П.Бямбадорж, Рашаан судлалын їндэсний тєвийн
тасгийн эрхлэгч Д.Гїнжидмаа, Налайх дїїргийн эрїїл мэндийн
тєвийн тєрєх тасгийн эрхлэгч Х.Сауле нарыг хєдєлмєрийн
хїндэт медалиар, БХИС-ийн харуулын ротын салааны захирагч,
ахмад Н.Бор, ЗХЖШ-ын цэргийн тагнуулын газрын нууцын
дарга, ахмад Ш.Дулмаа нарыг цэргийн хїндэт медалиар
тус тус шагналаа.
* * *