“МОНГОЛЫН
НУУЦ ТОВЧОО”-Г УРЛАН БЇТЭЭХ ТЄСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
“Монголын нууц товчоо”-г мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай зарлигийг
єнгєрсєн жил гаргасан билээ.
Уг зарлигт “Шижир
алт, цалин цагаан мєнгєєр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт
хосгїй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бїтээж Тєрийн
хїндэтгэлийн єргєєний хойморт залсугай” хэмээн заасан нь бий.
Зарлигийн энэхїї
заалтыг хэрэгжїїлэн хосгїй нэг хувь “МНТ”-г шижир алт, эрдэнийн
чулуугаар бїтээх ажлын хэсгийнхэн Ерєнхийлєгч Н.Багабандид бараалхан
эхний хувилбар тєслийг танилцууллаа.
Энэ эхийг говийн
чулуужсан мод, Шишгэдийн ногоон хаш, хольцгїй алт, мєнгє, алмаз
эрдэнэ оролцуулан нэг ч наалт зїйдэл, химийн элдэв бодис, материал
оруулалгїй бїтээхээр тєлєвлєж байгаа юм. Мєн монголчуудын ном
судар бїтээх уламжлалыг энэ зууны технологитой хослуулан, їеийн
їед он удаан жил хадгалагдах бїтээлийг бий болгохоор чармайн
ажиллаж байна гэлээ. Урчуудын тооцоогоор номын жин гэхэд хагас
тонн орчим болохоор байна.
Ерєнхийлєгч Н.Багабанди
“Монголын нууц товчоо”-ны энэ эх нь урт удаан настай, монголын
соёл, тїїх, урлагийн хосгїй нэгэн бїтээл болгохын тєлєєнєє сэтгэлээ
шингээж урлахыг хїслээ. Энэ хосгїй нэгэн хувийг бїтээж буй їйл
явц бїрийг хожим хойчдоо баримтаар їлдээх їїднээс бичиж тэмдэглэж
байхыг зєвлєєд Тєрийн тэргїїний хувьд бїхий л талаар дэмжиж
ажиллахаа илэрхийлэв.
* * *