2005.01.28

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч зарлиг гарган шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрїїл мэнд,эрчим хїч, ус цаг уур, худалдаа, їйлдвэрлэл, їйлчилгээ болон тєр захиргааны байгууллагад олон жил їр бїтээлтэй, идэвх санаачилгатай ажиллаж байгаа хїмїїсийг ардын болон гавьяат цол, одон, медалиар шагналаа. 

Хїїхэд, залуучуудын байгууллагад олон жил санаачилга, їр бїтээлтэй ажиллаж хїїхдийн урлан бїтээх тєвийг їндэслэн байгуулж, шинэ технологи, оновчтой санал гарган сургалт їйлдвэрлэлд нэвтрїїлэх замаар бїтээлч їйл ажиллагааг єрнїїлэн єсвєр їеийнхний авъяас чадварыг дэмжин хєгжїїлэх, тэдэнд гоо зїйн мэдрэмж, хєдєлмєрийн хїмїїжил олгоход оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь їнэлж Хїїхдийн урлан бїтээх тєвийн ерєнхий захирал Бавуугийн Цэрэндоржид Монгол Улсын ардын багш цол, мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллаж дэлхийн сонгодог, їндэсний дуурь, бїжгийн болон драмын жїжиг, єргєн дэлгэцийн киноны тайз, хувцас, чимэглэлийг мэргэжлийн єндєр тївшинд туурвиж, монголын орчин цагийн тайзны дїрслэх урлагийг хєгжїїлэх їйлст оруулж байгаа дорвитой хувь нэмрийг нь їнэлж Улсын дуурь, бїжгийн эрдмийн театрын зураач Чойжилжавын Гунгаасїхэд Монгол Улсын ардын зураач цол хїртээлээ. 

Монголын уламжлалт анагаах ухааныг эмчилгээ, сургалт, судалгаа, шинжилгээ, эм їйлдвэрлэлийн чиглэлээр сэргээн хєгжїїлж, хувийн хэвшлийн эрїїл мэндийн байгууллагыг їїсгэн тєлєвшїїлэх, олон хїнийг эмчлэн эдгэрїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж “Манба дацан”-гийн хамба лам, зєвлєх оточ Дамдинсїрэнгийн Нацагдоржид Монгол Улсын хїний гавъяат эмч цол, их, дээд сургуульд олон жил багш, тэнхмийн эрхлэгч, захирлаар санаачилга, їр бїтээлтэй ажиллаж манай орны хєгжил, хэтийн тєлєв, зах зээлийн шинэчлэлийн талаар дорвитой бїтээлїїд туурвиж, эдийн засгийн шинжлэх ухааныг хєгжїїлэх, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн тэргїїлэх профессор Тївдийн Доржид Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зїтгэлтэн цол, ерєнхий боловсролын сургуульд олон жил їр бїтээлтэй багшилж, заах аргын ур чадвар, сургалтын чанарыг дээшлїїлж, єсвєр їеийнхнийг сурган хїмїїжїїлэх їйлст оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Тєв аймгийн Зуунмод сумын “Хїмїїн цогцолбор” сургуулийн бага ангийн багш Дэмбэрэлийн Булгад Монгол Улсын гавьяат багш цол, Хэвлэл мэдээллийн байгууллагад олон жил санаачилга, їр бїтээлтэй ажиллаж хэвлэлийн нийтлэлийн бодлого, чанарыг сайжруулан, тєрийн болон чєлєєт хэвлэл, мэдээллийн байгууллагын сїлжээг їїсгэн тєлєвшїїлж, шинэ техник технологи, удирдлагын шинэ арга барил нэвтрїїлэн, тайз, дэлгэцийн олон сайн бїтээл туурвиж, нийгмийн шинэчлэл єєрчлєлтєд дуудсан чамбай нийтлэлїїд бичиж хїн ардынхаа оюуны сан хємрєгийг баяжуулахад оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж “Монгол ньюс” ХХК-ийн ерєнхий захирал, зохиолч, сэтгїїлч Цэрэндоржийн Балдоржид Монгол Улсын соёлын гавъяат зїтгэлтэн цол, урлагийн байгууллагад їр бїтээлтэй ажиллаж зохиолын болон ардын олон дууг чадварлаг дуулж, дуулах урлагийг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Цэргийн дуу бїжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Гэнэнгийн Батбаярт монгол улсын гавьяат жїжигчин цол тус тус хїртээв.

Хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор ШУА-ийн Олон улс судлалын хїрээлэнгийн секторын эрхлэгч С.Дамдинсїрэн, Алтан гадас одонгоор МУБИС-ийн багшийн сургуулийн багш Доржийн Батсїх, Їндэсний татварын ерєнхий газрын татварын улсын ахлах байцаагч Я.Батцоож, Нийслэлийн Сонгинохайрхан дїїргийн 17 дугаар хорооны иргэн, єндєр настан А.Дашнамжил, Улсын Филармонийн “Баян Монгол” джаз найрал хєгжмийн хєгжимчин Б.Мєнхбаяр, Улсын Клиникийн нэгдсэн 2 дугаар эмнэлгийн эмийн бус эмчилгээний тасгийн их эмч Є.Таня, Нийслэлийн Баянзїрх дїїргийн 10 жилийн 14 дїгээр сургуулийн монгол хэл-уран зохиолын багш П.Цэен-Ойдов, Цэргийн гавьяаны одонгоор Нийслэлийн Сїхбаатар дїїргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн мєрдєн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Батбаатар, Нийслэлийн Сїхбаатар дїїргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн эрїїгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Лхамжавын Ганболд нарыг шагнасан байна.

Хєдєлмєрийн хїндэт медалиар Улсын Клиникийн тєв эмнэлгийн амбулаторийн нїдний тасгийн сувилагч Г.Дарьсїрэн, Нийслэлийн “Талх чихэр” ХК-ийн микробиологич Т.Лянхуацэцэг, Нийслэлийн “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ХК-ийн ээлжийн засварчин Г.Орхонсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын Хєндлєн багийн Засаг дарга Б.Одхїї, Нийслэлийн Сїхбаатар дїїргийн 42 дугаар цэцэрлэгийн багш Т.Тївшинжаргал, Нийслэлийн Барилгын коллежийн цахилгааны багш Д.Цогт нарыг шагналаа.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn