2004.12.20

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ЗАСГИЙН ГАЗАРТ САНАЛ ХЇРГЇЇЛЭВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Ерєнхий сайд Ц.Элбэгдоржид нийгмийн эмзэг бїлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах зарим арга хэмжээний тухай саналаа хїргїїллээ.

Уг саналд “Їндэсний статистикийн газраас 2002-2003 онд явуулсан “Єрхийн орлого, зарлага, амьжиргааны тївшний судалгаа”-ны дїнгээс їзэхэд, ядуурлын тївшин 1998 онд 35.6 хувь байсан бол 2002 онд 36.1 хувь, їїнээс хєдєєд 43.4 хувь болжээ.

Ялангуяа амьжиргааны тївшний ялгаа ихсэж, хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ ядуу 20 хувийнхаас 5.5 дахин єндєр байна. Хїн амын ажил эрхлэлтийн тївшин бага байх тусам ядуурлын тївшин ихсэж байгаа, єрхийн ам бїлийн тоонд хїїхэд, єндєр настан, тахир дутуу иргэдийн эзлэх хувийн жин нэмэгдэх тутам тухайн єрх ядууралд илїї єртємтгий байгааг энэхїї судалгааны дїн харууллаа.

Тахир дутуу иргэдийн амьдрал ахуй тааруу, гэр бїл, їр хїїхдээ тэжээх боломж нэн хомс байгаа учраас Монгол Улсын Їндсэн хуульд зааснаар “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чєлєєтэй сонгох, хєдєлмєрийн аятай нєхцлєєр хангуулах, цалин хєлс авах ... эрхтэй”, Монгол Улсын Хєдєлмєрийн тухай хуулийн 111 дїгээр зїйлийн 1-д: “50 ба тїїнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа гурав, тїїнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу буюу одой хїнийг авч ажиллуулна” гэж заасныг їндэслэн “Тахир дутуу буюу одой хїний хєдєлмєр эрхлэлтийн їзлэг”-ийг Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газрын удирдамжийн дагуу Улсын мэргэжлийн хяналтын газар, Хєдєлмєр эрхлэлтийн газраас нийслэл, 21 аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2004 оны 8, 9 дїгээр сард улсын хэмжээнд зохион байгуулсан юм (Танилцуулгыг хавсаргав).

Нийгмийн эмзэг бїлгийн нийгмийн хамгааллыг сайжруулах, ажилгїйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжїїлэхийг Засгийн газарт санал болгож байна.

Їїнд:1. Малчид, хувиараа хєдєлмєр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах хїрээг єргєжїїлж, шимтгэл, хураамжийг цаг тухайд нь тєлїїлэх арга хэмжээ авч, хуульд заасны дагуу нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдлыг хангах;

2. Цэргийн албан хаагчдыг нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах асуудлыг їе шаттайгаар шийдвэрлэх;

3. Хуульд заасны дагуу “Тахир дутуу буюу одой иргэдийн хєдєлмєр эрхлэлтийг дэмжих тусгай сан”-д хєрєнгє тєвлєрїїлэх арга хэмжээг Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хєдєлмєрийн яам хамтран 2005 оны I улиралд багтаан авч, цаашид хэвшїїлэх, зарцуулалтын асуудлыг олон нийтэд байнга мэдээлж байх;

4. Ажилгїй иргэдийг ажлаар хангах, ажилгїйдлийг бууруулах, ажлын байр шинээр бий болгох асуудлыг хариуцдаг хєдєлмєр эрхлэлтийн байгууллага, нийгмийн эмзэг хэсгийн нийгмийн халамж, їйлчилгээг хариуцан ажилладаг нийгмийн халамжийн байгууллагыг нэгтгэсэн нь тєрийн їйлчилгээг нийгмийн эмзэг бїлгийн хїн бїрт хїргэхэд сум, дїїрэг, багийн хэмжээнд оновчтой болж чадаж буй эсэхийг судалж їзэх” хэмээн энэхїї саналд онцолсон байна.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn