ШИЛДЭГ
ЗАЛУУ ЭРДЭМТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Жил бїр шилдэг залуу
эрдэмтнийг шалгаруулан, Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал гардуулдаг
уламжлалтай. Шилдэг залуу эрдэмтний дєрєв дэх удаагийн шагналыг
залуу эрдэмтэн, ШУТИС-ийн Хїнс, Био-технологийн сургуулийн багш
Я.Алтанзаяад олголоо.
Шилдэг залуу эрдэмтний
єргємжлєлд “Эрдэмт хїмїїн бїтээлээрээ Эрдэнийн чулуу єнгєєрєє
гялалзана” гэсэн ардын їгээс иш татаад “Я.Алтанзаяа Та микробиологи,
биохимийн сонгомол болон генийн инженерчлэлийн аргаар сїїн хїчлийн
бичил биетний шинж чанарын судалгааг молекулын тївшинд, єндєр
нарийвчлалтай хийж, хїнсний микробиологийн шинжлэх ухаанд дорвитой
хувь нэмэр оруулж, монгол эх орон, ард тїмэндээ оюуны эрхэм
єглєг єргєсний учир Танд Монгол Улсын Ерєнхийлєгч нэрэмжит шагналаа
хїртээж, цаашдын тань бїтээл туурвил, эрдэм судлалын ажил тєрдєє
їнэтэй, тїмэндээ тустай, дэлхийд цуутай байхын ерєєл дэвшїїлж,
энэхїї єргємжлєлийг олговай” гэсэн байна.
Шагнал гардуулсын
дараа Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ залуу эрдэмтэн, судлаачдын
бїтээн туурвих, зориг эрмэлзлийг урамшуулах їїднээс энэхїї шагналыг
олгох болсоор 4 дэх жилийнхээ нїїрийг їзэж байна. Олон арван
залуу эрдэмтэд энэ шагналыг авахын тєлєє ширїїн єрсєлддєг болжээ.
Тэдгээрээс шалгаран энэхїї шагналыг хїртэж байгаад Я.Алтанзаяа
таньд баяр хїргэж байна гээд цаашдаа эрдэм, судлалынхаа ажилд
их амжилт гарган, бїтээл туурвил арвинтай байхыг хїсэн ерєєлєє.
Я.Алтанзаяа судалгааны ажлаа дэлхийн том том лабораториудад
єндєр мэдрэмжтэй техник, технологи ашиглан хийжээ.
Тухайлбал Чех улсын
Масарикын их сургуулийн байгалийн ухааны факультетын микробилогийн
лаборатори, Чех улсын бичил биетийн сан, Данийн Мал, ХАА-н их
сургуулийн хїнс судлалын тэнхим ба микробилогийн лаборатори
зэрэг газруудад судалгаа хийсэн байна. Тэрээр Англи, Чех, Словени,
Монголд болсон олон улсын хурлуудад илтгэл тавьж хэлэлцїїлсэн,
гадаадын нэр хїнд бїхий сэтгїїл, товхимолд бїтээлїїдээ нийтлїїлж
байжээ. Ерєнхийлєгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагналыг
нэг сая тєгрєг дагалддаг, “Анод” банк, Шинжлэх ухаан технологийн
сан ивээн тэтгэдэг юм.
-- оОо --