ШАГНАЛ
ГАРДУУЛАВ
Нийслэл хот байгуулагдсаны
365 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар
Нийслэлийн тєр захиргаа, соёл боловсрол, їйлдвэр їйлчилгээний
байгууллагад олон жил идэвх санаачлагатай ажилласан зарим хїмїїсийг
гавьяат цол, одон медалиар шагнасныг Ерєнхийлєгч Н.Багабанди
гардуулан єглєє.
Соёл урлагийн байгууллагад
идэвх саначлага, їр бїтээлтэй ажиллан нийслэлийн телевизийг
їїсгэн байгуулалцаж, нэвтрїїлгийн бодлого чиглэл, техник технологийг
шинэчлэн, чанартай, їнэн бодит, шуурхай мэдээллийг їзэгч тїмэнд
хїргэх, телевизийн уран сайхны болон баримтат кинонууд найруулж,
олон шилдэг дуу, киноны хєгжим зохиож, монголын орчин їеийн
хєгжмийн урлагийг хєгжїїлэх, урлаг соёлоор дамжуулан залуу їеийнхэнд
эх оронч, гоо зїйн ухамсар, хїмїїжлийг тєлєвшїїлэхэд оруулж
байгаа хувь нэмрийг нь їнэлж “UBS” телевизийн захирал Л.Балхжавт
Монгол Улсын соёлын гавьяат зїтгэлтэн цол хїртээлээ.
Нийслэлийн Хот тєлєвлєлт,
эрдэм шинжилгээ, зураг тєслийн хїрээлэнгийн захирал Г.Болд,
НЗД-ын ТГ-ын дарга Ц.Болдсайхан, “Гэрэлтїїлэг чимэглэл” ТЄЇГ-ын
гагнуурчин П.Тємєрбаатар, НЗДТГ-ын Тєрийн захиргаа, хууль эрх
зїйн хэлтсийн зохион байгуулагч Ц.Ганчимэг, нийслэлийн байгаль
орчны газрын орлогч дарга Л.Лувсандаваажав нарын хїмїїсийг “Алтан
гадас” одонгоор шагналаа. Хєдєлмєрийн хїндэт медалиар Нийслэлийн
Хан-уул дїїргийн Хєдєлмєр эрхлэлтийн албаны дарга Б.Бадамсїрэн,
Нийслэлийн Тээвэр зохицуулалтын газрын шугамын диспетчер Ц.Баянмандал,
Баянгол дїїргийн 15-р хорооны засаг дарга Б.Оюунбилэг, Баянзїрх
дїїргийн Нийгийн халамж їйлчилгээний тєвийн байцаагч Ж.Цэцэгмаа,
Сїхбаатар дїїргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч
Д.Оюунцэцэг нарын хїмїїсийг шагнасныг гардууллаа.
Нийслэлийн Чингэлтэй
дїїргийн Засаг даргын дэргэдэх Гамшгаас хамгаалах штабын орлогч
дарга, дэд хурандаа Д.Ганболд, Нийслэлийн Гамшгаас хамгаалах
штабын гал унтраах 10-р ангийн захирагч дэд хурандаа Я.Ишжамц
нарыг цэргийн хїндэт медалиар шагнасан байна.
Шагнал гардагсдад
хандан Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ нийслэл хот бол хєгжил
дэвшил, шинэ бїхний эхлэлийг тавьдаг. Хот маань дэлхийн улс
орнуудын нийслэлїїдтэй алхаа нийлїїлэн хєгжинэ гэдэгт итгэлтэй
байна.
2001 онд нийслэл
хотын эдийн засаг, нийгмийн хєгжлийн єнєєгийн байдлыг судлан,
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарлиг гаргаж, зарлигийг амжилттай
хэрэгжїїлж байгааг хэлэв. Энэ шагнал бол та бїхний хийж бїтээсэн
ажлын урамшуулал тєдийгїй цаашдын тань ажил їйлсийн угтал болж
байна хэмээн Ерєнхийлєгч Н.Багабанди онцлон хэллээ.
* * *