ЕРЄНХИЙЛЄГЧ
КАНАД УЛСАД ХЇРЭЛЦЭН ИРЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди, хатагтай А.Оюунбилэг нар дагалдан яваа хїмїїсийн
хамт Канад улсын нийслэл Оттава хотын Макдоналд Картерийн нэрэмжит
олон улсын нисэх онгоцны буудалд 10 дугаар сарын 19-ний їдэш
хїрэлцэн ирэхэд Канадын парламентын болон засгийн газрын гишїїн
Олон їндэстний соёлын асуудал эрхэлсэн тєрийн сайд Рэймонд Чан,
Монгол Улсаас Канадад суугаа Онц бєгєєд бїрэн эрхт элчин сайд
Г.Батсїх, элчин сайдын яамны дипломат ажилтнууд, Канад Улсаас
Монгол Улсад суугаа Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд Жозеф Карон
нарын албаны хїмїїс угтан авлаа.
СЄЇЛД ТЇР БУУДАЛЛАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Канад Улсад тєрийн айлчлал хийхээр явах замдаа БНСУ-ын Сєїл
хотын Инчеоны олон улсын нисэх онгоцны буудалд тїр буудаллав.
Ерєнхийлєгч болон
албан ёсны тєлєєлєгчдийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бєгєєд
бїрэн эрхт Элчин сайд П.Їржинлхїндэв болон элчин сайдын яамны
ажилтнууд угтан авлаа.
Тїр буудаллах хугацаанд
Ерєнхийлєгч Н.Багабандид “КАL” авиа компанийн удирдлага бараалхан
хоёр орны харилцаа, худалдаа эдийн засаг, аялал жуулчлалын хамтын
ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.
* * *