ЕРЄНХИЙЛЄГЧ
Н.БАГАБАНДИ КАНАДАД АЙЛЧЛАХААР МОРДЛОО
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди, гэргий А.Оюунбилэгийн хамт Канад улсад энэ сарын
19-28-ний єдрийг хїртэл тєрийн айлчлал хийхээр мордлоо.
Монгол Улсын Тєрийн
тэргїїний Канад улсад анх удаагаа хийж байгаа айлчлалын бїрэлдхїїнд
Гадаад хэргийн сайд Ц.Мєнх-Оргил, УИХ-ын гишїїн Ц.Сїхбаатар,
А.Бакей, Т.Бадамжунай, Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга Б.Батхишиг
болон бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгїїлч
сурвалжлагч нар багтжээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
айлчлалынхаа хїрээнд Канадын Ерєнхий сайд Эрхэмсэг ноён Пол
Мартинтай хэлэлцээр хийж, Канадын Амбан захирагч Эрхэмсэг хатагтай
Адриэн Кларксон, Сенатын спикер Дан Хэйз, Канадын парламентын
Нийтийн танхимын спикер Питер Милликен болон парламент болон
Засгийн газрын гишїїдтэй уулзан хоёр талын харилцаа хамтын ажиллагааг
хєгжїїлэх асуудлаар санал солилцон ярилцахаар тєлєвлєжээ. Мєн
Онтарио, Саскачиван, Бритиш Колумби мужид зочилж эдгээр мужийн
амбан захирагч удирдлагуудтай уулзаж ярилцана.
Тїїнчлэн дэлхийд
нэр хїнд бїхий “CNS Lavalin International”, “Barrick Gold” ““Ivanhoe
Mines” зэрэг компанийн удирдлагатай уулзахаас гадна Канадын
томоохон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага
єгєх ажээ.
* * *