НОРВЕГИЙН
СТОРТИНГИЙН ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХАВ
Манай оронд айлчилж
байгаа Норвеги Улсын Стортингийн ерєнхийлєгч Юргэн Космо дагалдан
яваа тєлєєлєгчдийн хамт Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид
бараалхав.
Монгол Улсын Ерєнхийлєгч
ярианыхаа эхэнд Монгол Норвегийн хооронд цаг агаар, цєєн хїн
амтай гэхээрээ нийтлэг зїйл олон байгааг тэмдэглэж норвегийн
хєгжлийн туршлагаас суралцах, хэрэгжїїлэх шаардлага байгааг
дурдлаа. Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа
тэргїїлэх зэрэгтэй явааг дурдаж олон улсын парламентын холбоо,
бусад уулзалт хурлын їеэр байр сууриа нэгтгэн, хамтран ажиллаж
байгааг сайшаалаа.
Улс тєрийн харилцаанаас
гадна эдийн засаг, худалдааны харилцааг хєгжїїлэх хэрэгтэй байгааг
Ерєнхийлєгч Н.Багабанди онцлоод Норвегийн бизнес эрхлэгчид монголд
хєрєнгє оруулж хамтран ажиллахыг сонирхвол бидний хаалга байнга
нээлттэй байна гэлээ.
Монголын сїлжмэл
эдлэл, ноолуур, савхин бїтээгдэхїїнийг Норвеги болон скандинавын
орнуудын зах зээлд нийлїїлэх боломж бийг дурдаад далайд гарцгїй,
алс хол оршдог учир тээвэрлэлтийн зардал єндєр. Иймд худалдааны
тааламжтай нєхцєл олгох талаар судалж їзэх, ярилцаж байхыг санал
болгов.
Тїїнчлэн норвеги
улс загасны аж ахуй єндєр хєгжсєн тул монголын нуур цєєрємд
загас їржїїлж, аж ахуй эрхлэхэд туслан хамтран ажиллаасай хэмээн
хїсч байгаагаа Ерєнхийлєгч хэллээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
євлийн аялал жуулчлал, спортын тєрлийг хєгжїїлэх, мэргэжлийн
боловсон хїчин бэлдэх, давтан сургахад туслалцаа авах талаар
єєрийн саналаа илэрхийллээ.
Мєн монголын хойд
хэсгийн єндєр уулархаг бїс нутагт їндэсний цєєнх цаатан иргэд
амьдардаг талаар танилцуулаад тэдэнтэй аж ахуй, амьдралын хэв
маяг ижил Самичуудын талаар авч хэрэгжїїлсэн хєтєлбєр байдаг
бол монголын цаатан иргэдийг хамруулахыг хїслээ.
Норвеги Улсын Стортингийн
ерєнхийлєгч Юргэн Космо Монгол Норвегийн харилцааг хєгжїїлж
болох олон чиглэл, салбарын талаарх Монгол Улсын Ерєнхийлєгчийн
байр суурь, саналыг бїрнээ дэмжиж байгаагаа тэмдэглэлээ.
Хоёр ард тїмэн байгальд
тулгуурласан аж ахуй эрхлэж єнєєг хїрсэн нь бидний нэг нийтлэг
зїйл гээд монголын ард тїмэн байгалиа хамгаалан хєгжиж чадна
гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Монголын бараа бїтээгдэхїїнийг
олон улсын зах зээлд гаргах, монгол норвегийн бизнес эрхлэгчдийн
семинар зєвлєгєєн хийх боломжтой энэ бїхэнд Норвегийн тал анхаарах
болно гэлээ. Ноён Юргэн Космо монголын хїїхэд залуусыг Норвегт
сургах, сургалтын тэтгэлэгт хамруулах Ерєнхийлєгчийн саналыг
анхааралдаа авч ажиллахаа илэрхийлэв.
* * *