МОНГОЛ
УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ АЛБАН БИЧИГ ХЇРГЇЇЛЭВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх
тухай, “Монголын нууц товчоо”-г мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай
зарлигуудын хэрэгжилтийг эрчимжїїлэх тухай албан бичгийг Монгол
Улсын Засгийн газарт хїргїїллээ.
Уг албан бичигт
“Монгол Улсын Ерєнхийлєгч Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн
ойг 2006 онд Монгол улс даяар тєр ёсны их баяр болгон тэмдэглэхээр
2001 оны 5 дугаар сарын 11-ний єдєр “Ой тэмдэглэх тухай” зарлиг,
Монголын бичмэл тїїхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол
уран зохиолын гайхамшигт дурсгал” Монголын нууц товчоо”-г їндэсний
бахархлын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор “Монголын нууц товчоог
мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай” зарлигийг 2004 оны 02 дугаар
сарын 18-ны єдєр тус тус гаргасан билээ.
Зарлигуудын хэрэгжилтэд
хяналт тавьж, Засгийн газарт чиглэл болгосон дараахь асуудлуудад
анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээг цаг алдалгїй авах
шаардлагатай байна.
1.Чингис хааны дурсгалын
болон онгон шїтээний ёслол хїндэтгэлийн цогцолбор барьж байгуулах,
“Их Монгол Улс, Чингис хааны тухай” уран сайхны кино бїтээх,
урлаг уран сайхны бусад олон тєрлийн бїтээл туурвих уран бїтээлчдийн
санал санаачилгыг дэмжиж бїх талын туслалцаа їзїїлэх.
2.Тєрийн хїндэтгэлийн
єргєєний хойморьт залах шижир алт, цалин цагаан мєнгєєр чимэглэсэн,
эрдэнийн чулуун шигтгээт хосгїй нэг хувь “Монголын нууц товчоо”-ны
эхийг бэлтгэж, урлан бїтээх ажлыг 2005 оны I сард багтааж дуусгах.
З.Дээрх арга хэмжээнїїдийг
хэрэгжїїлэхэд шаардагдах санхїїжилтын асуудлыг шийдвэрлэх” гэжээ.
* * *