2004.10.12

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

БНХАУ-ЫН ЄВЄР МОНГОЛЫН ЄЄРТЄЄ ЗАСАХ ОРНЫ АРДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГЇЇН БАРААЛХЛАА

Манай оронд айлчилж байгаа БНХАУ-ын ЄМЄЗО-ны Ардын засгийн газрын тэргїїн Ян Жин тэргїїтэй тєлєєлєгчид Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид бараалхлаа. Монгол Улсын Ерєнхийлєгч 1998 онд БНХАУ-д айлчлах їеэр ЄМЄЗО-д зочилж тухайн їеийн удирдагч нартай уулзаж байснаа дурсав.

Энэ жил монгол хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 55, “Найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээ” байгуулсны 10 жилийн ой, мєн єнгєрсєн 7 дугаар сард Монгол Улсын Ерєнхийлєгч БНХАУ-д тєрийн айлчлал хийж Ху Жинтао даргатай хэлэлцээр хийн хамтарсан баримт бичиг гаргасан гээд олон чухал їйл явдал давхцан таацаж байгааг тэмдэглэв. Хоёр орны тєрийн тэргїїн нар хоёр орны харилцааг найрсаг хєршийн харилцан итгэсэн тїншлэлийн харилцаа хэмээн тодорхойлсон.

Энэ зарчмын дагуу шинэ зуунд монгол хятадын харилцаа хамтын ажиллагаа улам эрчимжин хєгжиж байгааг Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглэлээ. БНХАУ-ын дарга Ху Жинтао ЄМЄЗО монгол хятадын харилцааны гїїр болох ёстой хэмээн тодорхойлсон бєгєєд їїнийг манай тал дэмжиж байна. БНХАУ-ын ЄМЄЗО-ны ардын засгийн газрын тэргїїний айлчлал нь Монгол Улсын Ерєнхийлєгч, БНХАУ-ын дарга нарын харилцан айлчлалын їеэр хэлэлцэж тохиролцсон асуудлуудыг хэрэгжїїлэхэд тїлхэц їзїїлнэ гэж їзэж байгаагаа хэллээ.

Яриа хэлэлцээ амжилттай болж баримт бичгїїдэд гарын їсэг зурсныг сайшаагаад хамгийн гол нь ярьсан тохирсон асуудлаа бодит ажил хэрэг болгохын чухлыг Ерєнхийлєгч тэмдэглэв.Монгол Улсын Ерєнхийлєгч БНХАУ-ын дарга Ху Жинтао болон хятадын бусад удирдагч нартай уулзах їеэр яригдсан гол асуудал болох уул уурхай, дэд бїтцийн салбарт хєрєнгє оруулан харилцан ашигтай хамтын ажиллагааг хєгжїїлэхэд ЄМЄЗО бололцоо нєхцлєє дайчлан оролцохыг уриалаад юуны тїрїїн дэд бїтэцдээ ойр Баргилтын тємрийн ордыг Бугатын тємєрлєгийн їйлдвэртэй хамтран эзэмших тєслийг дэмжиж байгаагаа хэллээ.

БНХАУ-ын баруун бїс нутгийг хєгжїїлэх стратеги бодлогын хїрээнд хятадын ємнєд нутгийн хєрєнгє санхїїг татах замаар хил залгаа аймаг орон нутагт хамтарсан тєсєл хэрэгжїїлэхийг санал болгов. Ерєнхийлєгч мал аж ахуйн гаралтай бїтээгдэхїїнийг гїнзгий боловсруулж хэрэглээ хангах улмаар гадаад зах зээлд борлуулах єргєн боломж байгааг дурдлаа.

Хоёр орны иргэд харилцан зорчиж аялах жуулчлах санал санаачлагыг дэмжин бїхий л бололцоо нєхцлийг бїрдїїлж єгєх хэрэгтэй байгааг дурдаад гуравдахь орны жуулчдыг хоёр талдаа хамтран хїлээн авах жуулчдын маршрут гарган дэд бїтцийг бїрдїїлж их хэмжээний ашиг орлого олох боломж байгааг дїїрэн ашиглах нь зїйтэй гэв. 

Ерєнхийлєгч Н.Багабанди уул усаар холбогдсон хєрш орны хувьд цєлжилт, элсний нїїдэлтэй тэмцэх, ой хээрийн тїймрээс сэргийлэх, байгаль хамгаалах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудын тусламж дэмжлэг авч хамтран ажиллаж байхыг санал болголоо.

Монгол їндэстний гал голомтыг сахин суугаа орны хувьд ЄМЄЗО-той соёл боловсрол, шинжлэх ухаан, монгол судлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа єрнїїлэх, тусалж дэмжин ажиллахад бэлэн байна гэлээ. БНХАУ-ын ЄМЄЗО-ны Ардын засгийн газрын тэргїїн Ян Жин уул уурхай дэд бїтэц, хєдєє аж ахуй, боловсрол соёл, эрїїл мэнд, аялал жуулчлалын салбарт Монгол улстай хамтын ажиллагаа єрнїїн хєгжїїлэх эрмэлзэл дїїрэн байгаагаа нотлоод, хилийн боомтуудыг тохижуулах, чєлєєт бїсїїдэд хєрєнгє оруулалт хийж хамтран ажиллахаа уулзалтын їеэр тэмдэглэв.

Мєн тїїнчлэн Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн санал санаачлагыг байнга анхааралдаа байлган хэрэгжїїлэх, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг хєгжїїлэхийн тєлєє ажиллахаа илэрхийлэв.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn