ГАДААД ХЭРГИЙН САЙД БАРААЛХЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Гадаад хэргийн сайд Ц.Мєнх-Оргилын сайдаар томилогдсоноо
хойшхи анхны бараалхалт болов.
Сайд Ц.Мєнх-Оргил Монгол Улсын Ерєнхийлєгчийн энэ онд гадаад
орнуудад хийх айлчлалын бэлтгэлийн явц, энэ їеэр байгуулагдах
гэрээ хэлэлцээр болон бусад асуудлыг мэдээлэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
Їндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор хїлээсэн їїргийн
дагуу Гадаад хэргийн яам, гадаад хэргийн сайдтай єдєр тутам
шахам харилцаатай ажиллах шаардлагатай байдгийг хэлээд ажил
тєрлєє илїї сайн уялдуулах, ГХЯ-аас єгч байгаа мэдээ танилцуулгын
шуурхай байдал, агуулга чанарыг онцгойлон анхаарч ажиллахын
чухлыг тэмдэглэв.
Ерєнхийлєгч ГХЯ-ыг
боловсон хїчнээр бэхжїїлэх, элчин сайд нарын томилгоо, хавсран
суугаа элчин сайд нарын байршил зэрэг олон асуудлыг хєндєж байр
сууриа илэрхийлэв. Мєн гадаад бодлогын залгамж чанарыг хадгалах
хийгээд зайлшгїй анхаарч ажиллах бодлогын зарим асуудлаар зєвлєгєє
чиглэл єгєв.
* * *