МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ОДОН
МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Боловсрол эрїїл
мэнд, соёл урлаг, эрчим хїч, уул уурхай, шїїх цагдаа, татвар
даатгал, їйлдвэрлэл, їйлчилгээ, тєр захиргааны болон тєрийн
бус байгууллагад олон жил їр бїтээлтэй ажиллаж байгаа хїмїїсийг
Монгол Улсын Ерєнхийлєгч зарлиг гарган тєрийн дээд цол, одон
медалиар шагнаж гардуулан єглєє.
Газар тариалангийн
їйлдвэрлэлд он удаан жил їр бїтээлтэй ажиллаж, їр тарианы їйлдвэрлэлийг
тогтвортой їр ашигтай эрхлэн, орон нутагт ажлын байр нэмэгдїїлэх,
ажиллагсдын нийгмийн баталгааг хангах їйлсэд оруулж байгаа хувь
нэмрийг нь їнэлж Тєв аймгийн Баянцогт сумын "Гуна"
ХХК-ийн захирал Ц.Сїрэнхорлоод хєдєє аж ахуйн гавьяат механикжуулагч,
иргэний агаарын тээврийн салбарт санаачлага їр бїтээлтэй ажиллаж
орчин їеийн нисэх онгоц жолоодох арга барилыг чадамгай эзэмшин,
нислэгийн аюулгїй байдлыг хангах, нисэгчдийг сургаж дадлагжуулахад
оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж "МИАТ" ХК-ийн
А-310 онгоцны дарга, багш нисгэгч Т.Батбаярт гавьяат нисгэгч,
боловсролын байгууллагад олон жил санаачлага, їр бїтээлтэй ажиллаж
удирдлагын онол арга зїйн дорвитой бїтээлїїд туурвиж, єндєр
боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, удирдах ажилтны мэргэжлийг
дээшлїїлэх їйлст оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж Удирдлагын
академийн бизнесийн удирдлагын сургуулийн захирал Я.Шууравт
гавьяат багш, эрїїл мэндийн салбарт санаачлага їр бїтээлтэй
ажиллаж, эрдэм судлалын олон бїтээл туурвиж практиктт нэвтрїїлэх,
зїрх судасны євчнийг анагаах эмч нарын мэргэжил дээшлїїлэх,
хувийн хэвшлийг хєгжїїлэх їйлст оруулж байгаа хувь нэмрийг їнэлж
нийслэлийн эмнэлэг їйлчилгээний "Хїмїїн мед" ХХК-ийн
ерєнхий захирал Г.Дэжээхїїг гавьяат эмч, соёл урлаг боловсролын
салбарт їр бїтээлтэй ажиллаж їндэсний болон дэлхийн сонгодог
олон бїтээллийг чадварлаг найруулж, монголын тайзны урлагийн
дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг
нь їнэлж СУИС-ийн жїжиглэх урлагийн тэнхмийн эрхлэгч С.Сугарт
урлагийн гавьяат зїтгэлтэн, улс орныхоо эдийн засгийн гадаад
харилцааг хєгжїїлэх, онолын сургалтын агуулгыг шинэчлэн боловсруулах,
мэргэжилтэн судлаачид бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь
їнэлж СЭЗДС-ийн дэд захирал Ц.Даваадоржид гавьяат эдийн засагч,
цагдаагийн байгууллагад олон жил идэвх санаачлага, їр бїтээлтэй
ажиллаж мэргэжлийн єндєр ур чадвар гарган онц, ноцтой гэмт хэргїїдийг
илрїїлж, хамт олноо чадамгай удирдан зохион байгуулж, залуу
ажилтнуудыг дадлагжуулан сургахад оруулж байгаа хувь нэмийг
нь їнэлж ЦЕГ-ын ЭЦГ-ын 5-р хэлтсийн дарга Б.Эрдэнэсамбууд гавьяат
хуульч, бєхийн самбо, жїдо барилдааны тєрлєєр дэлхий, тив, улсын
аварга шалгаруулах тэмцээнд удаа дараа амжилттай оролцож Грекийн
Афин хотноо болсон зуны олимпын XXVIII наадмын хїрэл медаль
хїртэн эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд єргєн мандуулж, спортын
єндєр амжилт гаргасныг їнэлж їндэсний шигшээ багийн тамирчин
Хашбаатарын Цагаанбаатарт гавьяат тамирчин цолыг тус тус олголоо.
Мєн Хилийн цэргийн
дээд сургуулийн хилийн албаны тэнхмийн ахлах багш, хурандаа
Д.Батсїхийг цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, нийслэлийн
"Улаанбаатар цахилгаан тїгээх сїлжээ" ХК-ийн инженер,
эдийн засагч У.Баяндорж, тєр засгийн їйлчилгээ аж ахуйг эрхлэх
газрын барилгын ахлах инженер Р.Гомбосїрэн, Дархан-Уул аймгийн
тємєрлєгийн їйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн, ЭНЭШТ-ийн поликлиникийн
эрхлэгч С.Дэмбэрэлсїрэн нарыг Алтан гадас одонгоор, ЦЕГ-ын хяналт
шалгалтын тусгай тасгийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Нэргїйг
цэргийн гавьяаны одонгоор, Гэмтэл согогийн сэргээн засалтын
клиникийн бичил мэс заслын тасгийн их эмч С.Баатаржав, иргэний
нисэхийн ерєнхий газрын дэд дарга Д.Батчулуун, "Улаанбаатар
дулааны сїлжээ" ХК-ийн слесарьч Ю.Маамчулуун, Баянзїрх
дїїргийн 129-р цэцэрлэгийн багш Д.Мишка нарыг хєдєлмєрийн хїндэт
медалиар, тєрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эрчимт
эмчилгээ, мэдээгїйжїїлэх тасгийн эрхлэгч, дэд хурандаа Д.Цэрэнчимэдийг
цэргийн хїндэт медалиар шагнасныг Монгол Улсын Ерєнхийлєгч тєрийн
хїндэтгэлийн "Соёомбот" танхимд гардуулан єглєє.
* * *