2004.10.07

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

БОГД ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭРИЙГ ТАЙХ ТЄРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

Намрын дунд сарын 24-ний дашням бїрэлдсэн билэгт сайн єдєр Богд хайрхан уулын тэнгэрийг тайх тєрийн тахилгын ёслол нийслэл Улаанбаатар хотын хамгийн єндєрлєг цэг болох Цэцээ гїний оргилд боллоо.

Тєрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерєнхийлєгч НБагабанди, Монгол Улсын Засгийн газрын шадар сайд Ч.Улаан, УИХ, Засгийн газрын гишїїн Г.Батхїї, УИХ-ын гишїїн Т.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ, ЕТГ-ын дарга Б.Батхишиг, Нийслэлийн Засаг дарга бєгєєд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд болон нийслэлийн тєр захиргааны удирдах ажилтнууд, Гандантэгчинлэн хийдийн тэргїїн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба лам Д.Дамбажав нарын хїмїїс оролцлоо.

Тахилгын ёслол морин цагт Монгол Улсын Тєрийн тэргїїн Н.Багабанди Богд хайрхан уулын тахилгын овоонд хїндэтгэл їзїїлж, ёсолсноор эхэллээ. Энэ їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хуран цугласан лам хувраг, ард иргэддээ хандан хэлэхдээ: "Эртний баялаг тїїхтэй, идээшил нєєлєг сайтай дархан цаазат хан хайрхан уулын "цалинт" тэргїїн оргил дээр "Уул овооны тэнгэрийг тайх тєрийн тахилгын ёслолыг їйлдэх тухай" Монгол Улсын Ерєнхийлєгчийн Зарлигийн дагуу Бїрэн эрхэт Монгол улсын тєрт ёсны хийгээд тїмэн ардын итгэл, сїсгийн цогц илэрхийлэл, манай ард тїмний їеэс їед уламжлан олон зуун жилээр баяжуулан хєгжїїлж ирсэн ариун нандин ёс заншлын нэгэн охь болсон тєрийн их тахилгын ёслолыг намрын дунд сарын билэгт сайн энэ єдєр їйлдэж байна.

Энэ билэгт сайн єдєр Богд хан уулын савдаг хан гарьдын дїрсийг их овоонд байрлуулан шїншиглэж Цэцээ гїний ноён оргилд сїлдэт багана, геодезийн тэмдэгтийг ёс тєртэй байрлуулан ёсолж байгаа нь нэн билэгдэлт, тун чухал їйл явдал юмаа.

Уулын тэнгэрийг тайх ёслол нь эцэг болсон хєх тэнгэр, эх болсон хєрст дэлхий, байгаль орчноо, амь ахуйгаа шїтэн дээдлэх, хайрлан хамгаалах, хойч їе, хїїхэд багачууддаа унаган тєрхийг нь алдагдуулалгїй євлїїлэн їлдээх, эх оронч, їндэсний їзлийг тєлєвшїїлэхэд ард иргэдийн анхаарал сэтгэлийг чиглїїлэх, амь ахуйн тухай оюун сэтгэл, ойлголт мэдлэгийг бататгах олон талт, онцгой ач холбогдолтой зан їйл юмаа.

Хїн тєрєлхтєн байгалийн хувьсал, хєгжлийн явцад їїсэн бїрэлдэж, байгалиасаа хооллож, хувцаслан їр шимийг нь хїртэж нємєр нєєлєгт нь амин зуулга, аливаа хэрэгцээгээ хангах гол эх сурвалж болгосоор хорогдож єдийг хїрлээ. Тиймдээ ч манай ард тїмэн "эх дэлхий", "байгаль эх" хэмээн тєрїїлсэн эхтэйгээ адилтган хїндэтгэж, хайрлан хамгаалж ирсэн сайхан уламжлалтай.

Гэвч хїмїїний єсєн нэмэгдэх хэрэгцээнд хязгаар їгїй атал байгалийн хэмжээ, хязгаар бїхий нєєц баялаг улам бїр шавхагдаж хомсдсоор байна.
Энэхїї хїнд асуудлыг цаг алдалгїй оновчтой шийдвэрлэх урьдач їндсэн нєхцєл нь нийгмийн гишїїн бїрт амь ахуй, байгаль орчиндоо ээлтэй байх мэдрэмж, заншил суулгаж ухаалаг хэрэгцээг тєлєвшїїлэх явдал мєн. Энэ їйлст уулын тэнгэрийг тайх зан їйл, тєрийн ёслолын ухааруулж гэгээрїїлэх нєлєє их байх учиртай.

Бидний амьдран буй энэ цаг їе, энэ зуун хїн тєрєлхтний тїїхэнд байгаль орчны асуудлаарх "экологийн ухаарлын зуун" болж їлдэх ёстойг дэлхийн улс орнуудын дээд хэмжээний уулзалтаас тодорхойлсныг энд онцлон дурдъяа.

Аливаа улс їндэстний тогтвортой хєгжлийн їндсэн баталгаа нь болсон байгаль орчны хэвийн байдал, унаган тєрх манай орны хувьд сїїлийн жилїїдэд эрс алдагдаж, ган гачиг, зуд турхан, цєлжилт хуурайшилт, гал тїймэр гээд байгаль эхийн хатуу хїнд сорилтууд, хувиа хичээсэн аминч нэгэн, ухвар мєчид бодолтой хїний болчимгїй їйлдлээс улбаатай сєрєг їзэгдлїїдийн муу їр дагавруудын нєлєєгєєр нєхєн сэргээхэд хїнд хохирлуудыг амсаад байна. Хэдийгээр зарим талаараа биднээс хамаарахгїй шалтгаанаар байгаль дэлхийн ааш аяг хувирч байгаа ч бас хїний їйл ажиллагаа энд багагїй нєлєєлж байгааг хэлэх хэрэгтэй. Хїн байгаль эхдээ хэдий чинээ хатуу ширїїн хандана, хариуг нь тєдий чинээ, тїїнээс ч хатуугаар хїртэх жамтай.

Энэ бїхнийг энд тэмдэглэн хэлж байгаагийн учир нь эх болсон газар шороо, сав шим ертєнцєє хїмїїнчлэн їзэж, нїдний цєцгий мэт хайрлан хамгаалсаар ирсэн ухаант євєг дээдсийнхээ сайхан уламжлал, зан їйлийг єнєєгийн бид буухиалан їргэлжлїїлж, хойч їедээ цэлмэг хєх тэнгэр, цэцэгт ногоон тал, хээрийн борог євс, хэцийн цахиурт чулууг нь ч аль болох їл хєндєн хїлээлгэж єгєх хариуцлагатай їїргээ бодитой ажил болгож биелїїлэх ёстой гэдгийг сануулах гэсэн хэрэг юм.

Эрт цагаас улбаатайгаар зарлигаар тахин аргадаж, цалин пїнлїї олгон хїмїїнчилж, хїндэтгэн дээдэлсээр ирсэн Богд хан хайрхан Дїнжингарав уулын тэнгэрийг тайх тєрийн тахилгын ёслолыг єнєє жил туурга тусгаар Монгол Улсын их ширээт-нийслэл хот їндэс сууриа тавьж їїсэн байгуулагдсаны 365 жилийн ойг угтан їйлдэж байгаа нь нэн билэгшээлтэй їйлдэл болж байна. Их ширээт хот хаяа нємєрлєн, хана хатган буусан цагаас хойших олон арван жилийн тїїхийн гэрч болсон дархан цаазат Хан-уулын тєрийн тахилгын энэхїї ёслол нь хїмїїн заяаг олж эх нутгийнхаа хєх тэнгэрийн дор тєрж, хєвчин ногоон талд нь тоглож єссєн Та бидний элгэн нутаг, эх орон, ирээдїй хойчийнхоо тєлєє хийж гїйцэтгэх ёстой їйлдэл, хїндтэй їїрэг мєн билээ.

Ийм нандин учиг холбогдол, утга агуулгатай тєрийн тахилгын их ёслолдоо лам хуврагууд, иргэд, сїсэгтэн олон бїгдээрээ сайны сайн, дээдийн дээдийг хїсэн сїсэглэж, эх орныхоо мандал бадрал, нийслэл хотынхоо хєгжил цэцэглэлт, хїн ардынхаа аз жаргалтай эрїїл энх, амар амгалан аж тєрєхїйн гэгээн билэгдэл, гэрэлт хїсэл ерєєлийг нэгтгэн, нэгэн їзїїрт сэтгэлийг їїсгэн оролцож байгаа нь лавтай.

Хїн ардын маань энэхїї хїсэл ерєєл, хїндэтгэл, єргєлийг хїлээн авч, ивээл хайрандаа эгнэгт багтаан, хойчийн хойч, їрийн їрд Монгол тїмнийгээ їргэлжид игэгээж байхыг хан уулын эрхэм их Тэнгэртээ даатган сїсэглэж байна.

Тєр тїмний маань хїсэл, ерєєлийг ивээлдээ багтаасан Дїнжингарав Богд хан уул минь єнє мєнхєд дїнхийн сїндэрлэж, єлзий буянаа ард иргэд бидэндээ хайрлаж байх болтугай" хэмээн хуран цугласан олондоо хандан онцлон тэмдэглэв.

Їїний дараа Богдхан хайрхан уулын тэнгэрт хандсан зарлигийн айлтгалыг Монгол Улсын Ерєнхийлєгчийн улс тєрийн бодлогын зєвлєх Я.Долгоржав уншин сонордууллаа. Энэхїї зарлигийн айлтгалд "Богд Дїнжингарав хан уулын эрхэм дээд тэнгэр хийгээд шадар сэлт, хотол бїгдээр хєхин баясч, таалан сонсож ажаамуу. Тусгаар тогтносон, Бїрэн эрхт Монгол Улсынхаа гадаад хийгээд дотоодын аливаа їйл хэргийн эерїї бїтэмжтэй, энх тогтвортой, бат тууштай байхын нигуурыг їргэлжид бєхлєж, єнєд бататгахын хамтаар улс гэрийн голомт болсон Улаанбаатар-их ширээт нийслэл хотын минь зон олон, хїн ардаа элдэв муу бїхнээс эгнэгт ємгєєлєн нємєрлєж, хийморь цогийг нь бадруулж, иргэддээ ээлтэй тєр, тєрдєє зїтгэх тїмний санаж сэдсэн сайн їйл бїхнийг їргэлжид игэгээн тэтгэж, энх тївшин, элэг бїтэн, єнєд жаргаан нигїїлсэхийг сїслэн даатгаж айлтгая. Мєнх хєх тэнгэрийн дор сєгдєн мєргєм її" гэжээ. Ийнхїї зарлигийн айлтгалыг уншиж дуусангуут ёслолд оролцогч бїх хїмїїс сєгдєн сууж тэнгэрт мєргєн, Ерєнхийлєгчийн зарлигийн айлтгалыг таалан гїйцэлдїїлэхийг бэлэгшээн хурайлцгаах мєчид монгол тєрийн тэргїїн Н.Багабанди зарлигийн айлтгал, хїж, хєх цэнхэр торго тэргїїтнийг галд єргєж тэнгэрт илгээлээ. Їїний дараа Ерєнхийлєгч Н.Багабанди тэнгэрт єргєх сумыг хуяг дуулга бїхий мэргэн харваачид єгч тэнгэр сумны дуу сонсгох ёсыг їйлдэж, хєлєгчийн авчирсан бїгээн зїсмийн хурдан удамт адууг сэтэрлэснээр Богдхан уулын тэнгэрийг тайх тєрийн ёслол эртний ёслол хїндэтгэл, дэг жаягийн дагуу сайхан болж єнгєрлєє.

Эрт цагаас бидний монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шїтэж тахиж байснаас гадна тїїхийн сурвалж бичгээс їзэхїл XIII зууны їед Чингис хаан Бурхан Халдун уулыг їрийн їрд тахиж, їе тутам шїтэж байхыг зарлиг буулгаж байв. Їїнээс хойш Богд хан, Отгонтэнгэр, Бурхан Халдун уулыг тус тус тєрийн ёслолын хэмжээнд зарлигаар тахиж байсны дээр Богд хааны зарлигаар Дарьгангын Дарь овоог тахисан байна. Ийн явсаар Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар Бурхан Халдун уул, Богд хан хайрхан уул, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх, Дарьгангын Дарь овоог дєрвєн жилд нэг удаа тайн тахиж байхаар болжээ.


* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn