ЄРГЄМЖЛЄЛ
ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид "АА" тєвийн тэргїїн О.Ганбат, Архидалт
мансуурлын эсрэг ассиоциацийн тэргїїн Д.Баяраа нар бараалхан
шинэ зуунд архидалтын эсрэг їндэсний хєдєлгєєний їйл явц, їр
дїнгийн талаар санал солилцон ярилцлаа.
Ерєнхийлєгч уулзалтын
їеэр архины хор хєнєєлийг биеэр амссан хїмїїс бие биеийнхээ
тєлєє, монголын залуучуудын тєлєє, эрїїл саруул ирээдїйн тєлєє
сайн дураараа эвлэлдэн нэгдэж хамтран ажиллаж байгаа нь тун
чухал санаачилга юм. Цаашдаа їйл ажиллагаагаа тэлж тєрийн болон
тєрийн бус холбогдох бусад байгууллагуудтай їйл ажиллагаагаа
уялдуулан хамтран ажиллахын зэрэгцээ гадаад орнуудын ижил тєстэй
байгууллагуудын туршлагаас судалж хамтын ажиллагаагаа хєгжїїлэх
нь зїйтэй гэв.
Мєн "АА"
тєв Монгол Улсын Ерєнхийлєгчийн "Шинэ зуунд архидалтын
эсрэг їндэсний чуулган"-ыг ивээл дороо зохион байгуулж,
архидалттай тэмцэхэд оруулсан хувь нэмрийг нь їнэлж Хїндэт єргємжлєлєєр
шагнаснаа гардуулан єглєє.
* * *