ЛЕОНИД
ШИНКАРЁВ БАРААЛХАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид ОХУ-ын иргэн, зохиолч, сэтгїїлч Л.Шинкарев бараалхаж
монголын уламжлалт нїїдлийн аж ахуй, нїїдлийн аж тєрєх ёс, соёлын
онцлог, нїїдлийн сектор дахь єнєєгийн байдал, цаашдын хандлагын
талаар санал солилцон ярилцлаа.
Тэрбээр "Цэдэнбал,
Филатова хоёр" номын уншигчдын хїсэлтээр монголын нїїдэлчдийн
амьдрал, хувь заяаны тухай нэмэлт бїлэг бїхий шинэчилсэн эмхэтгэлээ
хэвлїїлэхээр бэлтгэж байгаа юм байна.
Ерєнхийлєгч уулзалтын
їеэр нїїдлийн амьдрал бол байгаль, хїн, амьтан гурвын харилцан
зохицлын дээд илрэл, цогц тєгєлдєр шийдэл юм гээд нїїдлийн аж
ахуй орчин їеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглан
дэвжин дээшлэх боломжтой байгаа нь тїїний сонгодог шинжийг нотолж
байна гэлээ.
Монголын єргєн
уудам бэлчээр нутгийг нїїдлийн мал аж ахуйгїйгээр тєсєєлєх аргагїй.
Харин нїїдлийн мал аж ахуйг эрчимжсэн мал аж ахуйтай зохистой
хослуулах нь зїйтэй гэж боддог хэмээн Ерєнхийлєгч тэмдэглээд
нїїдлийн аж ахуйд тулгарч буй бэрхшээлїїд тэдгээрийг шийдвэрлэх
арга замын талаар ноён Л.Шинкарев-тай сонирхолтой яриа єрнїїлэв.
* * *