ХАТАГТАЙ
Ё.ШЫМАНЕК БАРААЛХАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид БНПУ-ын Ерєнхийлєгчийн Тамгын газрын дарга, хатагтай
Ё.Шыманек-Дереш бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны
талаар санал солилцон ярилцлаа.
Хатагтай Ё.Шыманек-Дереш
БНПУ-ын Ерєнхийлєгч А.Квашневскийн халуун дотно мэндчилгээг
Ерєнхийлєгч Н.Багабандид уламжлаад Монгол Улсын Ерєнхийлєгчийн
1999 онд Польш улсад хийсэн айлчлалын їр дїнд хоёр улсын харилцаа
улам идэвхижин хєгжиж байгааг тэмдэглэв.
Ерєнхийлєгч Н.Багабанди
саяхан манай улсад айлчилсан БНПУ-ын Гадаад хэргийн сайдыг дагалдан
польшийн бизнесийн бїлгийнхэн ирж монгол польшийн бизнесийн
бїлгийнхний уулзалт болсон нь хоёр орны худалдаа, эдийн засгийн
харилцааг хєгжїїлэхэд чухал алхам болсон гээд хоёр орны хооронд
худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол гээд бололцоотой
бїх л салбарт хамтын ажиллагаагаа гїнзгийрїїлэн хєгжїїлэх сонирхолтой
байгаагаа хэллээ.
Гадаадын залуу
монгол судлаачдад олгодог Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит
шагналын энэ жилийнхийг польшийн залуу судлаач хїртсэнийг Ерєнхийлєгч
дурдаад хоёр орны Ерєнхийлєгчийн Тамгын газрууд хамтын ажиллагааны
протоколд гарын їсэг зурсан нь байгууллага хоорондын тєдийгїй
хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулна
гэдэгт итгэж байна гэв.
Хатагтай Ё.Шыманек-Дереш
алс хол монгол оронд ирээд польшоор сайн ярьдаг олон хїнтэй
таарч байгаа нь олзуурхууштай гээд хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааг гїнзгийрїїлэн хєгжїїлэхийн тєлєє ажиллахаа илэрхийлэв.
* * *