2004.09.03

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

"НАЙРАМДАЛ" МЕДАЛИАР ШАГНАЛАА

Монгол Улс, ОХУ-ын тємєр замын хамтын ажиллагааг бэхжїїлэх, монголын тємєр замыг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж хувь нийлїїлсэн "УБТЗ"-ын Ерєнхий хорооны гишїїн, Дорнод Сибирийн тємєр замын Улаан-Їд тасгийн дарга Анатолий Степанович Кореневыг Монгол Улсын Ерєнхйилєгчийн зарлигаар "Найрамдал" медалиар шагнасныг Ерєнхийлєгч Н.Багабанди єнєєдєр Тєрийн ордонд гардуулж баяр хїргэв.

* * *

БНСУ-ЫН ХАНСЕО ИХ СУРГУУЛИЙН ЕРЄНХИЙЛЄГЧИЙГ
ХЇЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНСУ-ын Хансео их сургуулийн ерєнхийлєгч Ки Сан Хам тэргїїтэй тєлєєлєгчид бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерєнхийлєгч БНСУ-ын Хансео их сургууль нь Монгол Улсын хєгжилд жинтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглээд энэ жил монголоос оюутан сургах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, тус сургуулийг тєгссєн олон монгол залуус єдгєє їр бїтээлтэй, сайн ажиллаж байгааг дурдав. Уг сургууль нь хоёр орны боловсролын салбарт тєдийгїй хамтын ажиллагааны ирээдїйд хєрєнгє оруулж буйг онцлоод монгол улстай зєвхєн боловсролын салбарт бус, эдийн засаг, нефьтийн салбарт ч мєн хамтран ажиллахыг хїсэв.
Ноён Ки Сан Хам Ерєнхийлєгчийн дээр дурдсан салбаруудад хамтран ажиллах боломжтойг онцоллоо. Мєн ємнє нь Монгол улсын Ерєнхийлєгчтэй уулзах їеэр танилцуулж байсан онгоцны буудлын барилгын ажил дуусч, нээгдэхээр зэхэж буйг мэдээлээд монголын нисгэгчдийг давтан сургах хєтєлбєр хэрэгжїїлэх боломжтойг тэмдэглэн хэлэв.
Ерєнхийлєгч солонгосын худалдаа, хєрєнгє оруулалт нэмэгдэж, тус улсын зээлээр монголын дэд бїтцийн салбарт хэд хэдэн тєсєл хєтєлбєрїїд хэрэгжсэнийг дурдаад цаашид монголын эмч, цэргийн нисгэгчдийг тус сургуульд мэргэжил дээшлїїлэх сургалт хєтєлбєрт хамруулж, нарийн мэргэжлээр сургах бололцоо єргєжнє гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Ки Сан Хам Монгол Улсын Ерєнхийлєгчийн санал болгосон асуудлуудыг хэрэгжїїлж, хоёр орны хамтын ажиллагааг цаашид єргєжїїлэн хєгжїїлэхийн тєлєє ажиллах болно гэв.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn