2004.08.27

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

БНТУ-ЫН БОЛОВСРОЛЫН САЙД БАРААЛХЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНТУ-ын Боловсролын сайд Хусейн Челик бараалхан хоёр орны боловсрол, соёлын салбарын харилцааны асуудлаар ярилцлаа.
Ерєнхийлєгч монгол туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил айлчилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ айлчлалынхаа хїрээнд гарын їсэг зурсан баримт бичгїїд нь хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг єргєжїїлэх эрх зїйн їндэс болж байна гэлээ.

1993 онд Туркт анх айлчилж байхдаа туркийн их дээд сургуульд монголын залуусыг сургах, тїрэгийн їеийн хєшєє дурсгалыг сэргээн хамгаалах зэрэг олон асуудал тавьсан нь єдгєє амжилттай хэрэгжиж байна. Эдїгээ туркт монголын 500 гаруй оюутан сурагчид суралцаж байгаа нь хоёр орны харилцааг ирээдїйд авч явах хойч їе бєгєєд монголд оруулж буй оюуны томоохон хєрєнгє оруулалт юм гэлээ.

Ноён Хусейн Челик хїлээн авч уулзаж байгаад талархаад БНТУ-ын Ерєнхийлєг А.Н.Сэзер, Ерєнхийлєгч А.Эрдоан нарын халуун дотно мэндчилгээг уламжиллаа. Тэрээр тїрэг судлаач бєгєєд мэргэжлийнхээ дагуу монгол орны тухай их зїйлийг мэддэг ч яг газар дээр нь нїдээр їзэхэд сайхан байгаагаа хэлж байлаа. Хоёр орны хооронд эдийн засаг худалдааны харилцаа єргєжиж байгааг хэлээд гэхдээ ард тїмнїїдийн оюун санааны харилцаа чухал болохыг тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч монголд ажиллаж байгаа олон турк сургуулиудын ажил байдалтай танилцаж байснаа дурдаад хоёр орны боловсролын харилцаанд холбогдох саналаа илэрхийлэв. Тухайлбал туркт суралцагсдын тоог нэмэгдїїлэх, ингэхдээ техник, технологи, мэдээллийн технологийн чиглэл єєрєєр хэлбэл эдийн засгийн хєгжлийн тэргїїлэх чиглэлд илїїтэй мэргэжилтэн бэлтгэх сонирхолтой байгаагаа онцлов.

Мєн монголд турк дунд сургууль тєгссєн залуус заавал туркт очиж мэргэжил эзэмших бололцоогїй иймд Улаанбаатарт олон улсын жишигт нийцсэн турк монголын хамтарсан их сургууль байгуулах хїсэлтэй байгаагаа дахин нотолж хэллээ.

Ерєнхийлєгч Турк улсад хийсэн айлчлалынхаа їеэр тус улсын Ерєнхийлєгч А.Н.Сэзертэй хийсэн уулзалт дээр яригдсан Хархориноос Орхоны хєндий хїртэлх 40 км замын асуудлыг анхааралдаа авч дэмжихийг хїслээ.

Ерєнхийлєгч нэгэн цагт хоёр ард тїмэн нэг нутаг дэвсгэр дээр тєр улсаа байгуулж явсан, иймээс эх тїїхээ хамтран судлах, тїїхийн єв соёл, хєшєє дурсгалаа хамгаалж нийтийн хїртээл болгоход хамтран ажиллах шаардлагатайг хэлээд туркээс монгол хэл соёл, тїїх судлахаар оюутан залуус ирвэл дуртайя хїлээн авахаа мэдэгдэв.

Ноён Хусейн Челик Монгол Улсын Ерєнхийлєгчийн тавьсан саналуудыг анхааралдаа авч ажиллахаа хэлж, дээрх асуудлуудаар монголын талаас санал хїсэлт ирвэл судлан авч їзэхээ илэрхийлэв. Хоёр орны харилцааг гїнзгийрїїлэхэд Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа чухлаас гадна ерєнхий сайд нараа харилцан айлчлуулах хэрэгтэй. Би єєрийн биеэр Туркийн Ерєнхий сайдыг монголд айлчлуулах талаар ярилцах болно гэлээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч БНТУ-ын Ерєнхийлєгч эрхэмсэг ноён А.Н.Сэзер, Ерєнхий сайд А.Эрдоан болон тукийн ард тїмэнд халуун дотно мэндчилгээг уламжилж єгєхийг хїслээ.


* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn