"КОМАЦУ"
КОРПОРАЦИЙНЕРЄНХИЙЛЄГЧИЙГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Японы "Комацу" корпорацийн ерєнхийлєгч
ноён Т.Хагивараг хїлээн авч уулзлаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди
дэлхийд нэр хїндтэй "Комацу" корпорацийн єндєр хїчин
чадалтай техник, тоног тєхєєрємж монголд аль хэдийн байр сууриа
олж зам барилга, уул уурхайн салбарт амжилттай ажиллаж байгаа,
манай мэргэжилтнїїд ч ашиглаж сурсан гэлээ.
Ерєнхийлєгч монгол
орны хєгжилд эрдэс баялгийн їйлдвэрлэл тэргїїлэх чиглэл байх
болно. Энэ салбарт тэргїїний техник, технологи шаардлагатай
байна. "Комацу" энэ зорилтыг хэрэгжїїлэхэд идэвхтэй
хамтран ажиллаасай гэж хїсч байгаагаа хэлэв. Монгол Улсын Засгийн
газар авто зам барих томоохон тєсєл хэрэгжїїлж байгаа бєгєєд
энд замын єндєр чанартай техник, тєхєєрємж нэн шаардлагатай.
Энэ чиглэлээр судалгаа хийж хамтын ажиллагаа єрнїїлэхийн чухлыг
Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглэв.
Тїїнчлэн японтой
хамтран хэрэгжїїлж байгаа тєслїїдэд оролцох болон шууд хєрєнгє
оруулалтын зарчмаар їйл ажиллагаагаа улам идэвхжїїлэн монголын
хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллахыг санал болгов.
Ноён Т.Хагивара цаг зав гарган хїлээн авч уулзаж байгаад талархаад
монгол орны хєгжил дэвшилд хувь нэмрээ оруулан хамтран ажиллаж
байгаа, цаашдаа ч хамтын ажиллагаагаа идэвхжїїлэн ажиллахаа
илэрхийллээ.
Тэрээр дэд бїтэц,
уул уурхайн салбарт шаардлагатай тоног тєхєєрємжийг нийлїїлэн
ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Бид чанартай техник нийлїїлэхийн
хамт тодорхой судалгааны їндсэн дээр урт хугацаанд тїншлэн ажиллах
итгэлцлийг бий болгохыг чухалчлан їздэг хэмээн ноён Хагивара
хэллээ. Монгол оронтой ч ийм бодлого, зарчмын хїрээнд їр бїтээлтэй
хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа Ерєнхийлєгчид илэрхийллээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди
монгол японы харилцаа хамтын ажиллагаа, улс орныхоо улс тєр,
нийгмийн байдлын талаар товч мэдээлэл єгєв.
"Комацу" корпораци нь уул уурхай, авто зам, барилга,
эрчим хїчний салбарын хїнд машин механизм, эд анги, хєдєлгїїр
їйлдвэрлэлээрээ дэлхийд тэргїїлдэг бєгєєд аль ч улс орны уул
уурхай, бїтээн байгуулалтын ажилд тус корпорацийн техникийг
єргєнєєр ашигладаг юм.
* * *