УИХ-ЫН
ДЭД ДАРГА НАРЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗАН БАЯР ХЇРГЭЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди УИХ-ын дэд даргаар сонгогдсон Д.Лїндээжанцан, С.Оюун
нарыг хїлээн авч уулзан баяр хїргэлээ.
Ерєнхийлєгч энэ удаагийн УИХ ємнєх хурлуудаас зарчмын ялгаатай,
суудлын тоо ойролцоо, олон намын тєлєєлєлтэй парламент бїрдлээ.
Улс тєрийн хїчнїїдийн тєлєвшлєєс дїгнэлт хийж ард тїмэн сонголтоо
хийлээ. Энэ нь улс тєрийн намууд эв эеэ хичээх, зєвшилцєн, нэгдэж
ажиллах бололцоог олгож байна гээд энэ бїхэнд УИХ-ын дэд дарга
нар чухал їїрэгтэй ажиллах болно хэмээн онцлов.
Ерєнхийлєгч Н.Багабанди УИХ-ын дэд даргад хандан УИХ-дахь нам
хїчний харьцаа ойролцоо тул бие биедээ тавих хяналт аяндаа бий
болно. Цаашдаа зєвшилцєєн нь цєєн хэдэн хїний хоорон дахь тохиролцоо,
хуйвалдаан болохоос урьдчилан сэргийлж асуудлаа ардчилсан зарчмаар
шийдэж байхын чухлыг онцлон хэллээ. Мєн УИХ-ын дэд даргад цагаатгах
ажлыг удирдан зохион байгуулах, авилгалтай тэмцэх зєвлєлийн
ажлууд оногддог тул эдгээрт анхаарлаа хандуулаарай гэлээ.
УИХ-ын дэд дарга Д.Лїндээжанцан хїлээн авч уулзан баяр хїргэсэнд
талархаад тєрийн эрх барих дээд байгууллага болох УИХ аливаа
шийдвэрээ Їндсэн хуультай нарийн нягт уялдуулан гаргахын тєлєє
ажиллах болно гэв.
УИХ-ын дэд дарга С.Оюун Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэлсэн асуудлуудтай
санал нэг байгаагаа илэрхийлээд олон нийтэд нээлттэй ардчилсан
зарчмаар сайн засаглалыг бэхжїїлэх, чадавхийг нэмэгдїїлэх талд
илїїтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.
* * *