2004.08.18

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

АНУ-ЫН СЕНАТЧ ДАЙЭН ФАЙНШТАЙНЫГ ХЇЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид АНУ-ын Калифорни муж улсаас сонгогдсон сенатч хатагтай Дайэн Файнштайн болон тїїний нєхєр Сан-Франциско хот дахь монголын єргємжит консул Ричард Блам нар бараалхан монгол америкийн харилцааны асуудлаар санал солилцон ярилцлаа.

Монгол Улсын Ерєнхийлєгч єнгєрсєн сард АНУ-д хийсэн айлчлалынхаа хїрээнд Сан-Франциско хотод зочилсноо хэлээд монгол америкийн харилцаа хамтын ажиллагаа улам бїр єргєжсєєр байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. АНУ-ын Засаг захиргаа, Конгресс монгол оронд єрнєсєн ардчилал шинэтгэлийг эхнээс нь дэмжин хэд хэдэн тогтоол гаргаж байсан гээд эдгээр нь монголын нэр хїндийг олон улсын тавцанд єргєхєд хувь нэмрээ оруулсныг тэмдэглэн хэллээ.

Хатагтай Дайэн Файнштайн нїїр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд єєрийн нєхрийн хамт монголыг дэмжих, туслахын тєлєє ажилладгаа хэлэв. Мєн Монгол Улс Мянганы сорилтын дансанд багтсанд баяртай байна гээд АНУ-аас Иракт явуулж буй їйл ажиллагаанд тусалсаар байгаад талархлаа илэрхийлэв.

Ерєнхийлєгч Н.Багабанди єєрийн айлчлалын їеэр АНУ-ын конгресст монголыг дэмжих бїлэг байгуулагдсаныг мэдээлж энэ бїлэгт хатагтай Файнштайныг орж идэвхтэй ажиллана гэдэгт найдаж байна гэлээ. Тїїнчлэн Монгол Улс АНУ-тай Чєлєєт худалдааны хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа бєгєєд уг асуудалд анхаарлаа хандуулан ажиллахыг хїслээ. Мєн монголын Мянганы сорилтын дансны тєслийн їйл ажиллагаа хийгээд Сан Франциско хотыг монголын аль нэг хоттой хэлхээ холбоо тогтооход тус хотын захирагчаар ажиллаж байсан хїний хувьд дэмжлэг їзїїлэн ажиллана гэдэгт найдаж байна гэв.

Монгол улсын Ерєнхийлєгч ярианыхаа эцэст Сан Франиско хот орчмоор монголчууд олноороо суурьших болж єєрсдийн холбоо байгуулан ажиллаж байна. Тэдний їйл ажиллагааг дэмжих хамтран ажиллахыг ноён Ричард Бламаас хїслээ.
Хатагтай Дайэн Файнштайн Монгол улсын Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн санал санаачлагыг анхааралдаа авч хэрэгжїїлэхийн тєлєє чармайн ажиллахаа илэрхийллээ.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn