2004.08.16

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

УНГАРЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид БНУУ-аас суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Иллэш Михай итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцлаа.

Монгол Улсын Ерєнхийлєгч итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж їїрэгт ажилдаа орж буйд нь баяр хїргээд хоёр орны харилцааны тївшинг дээшлїїлэх, хамтын ажиллагааны хамрах хїрээг єргєжїїлэх зэрэгт хїчин чармайлт гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, таны їйл ажиллагааг монголын тєр засгаас бїхий л талаар дэмжих болно гэлээ. Мєн монгол хэл соёлыг мэддэг, монголд амьдарч байсан хїн элчин сайдаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Иллэш Михай монгол унгарын харилцааг єргєжїїлэн хєгжїїлэхэд дээд тївшний тєлєєлєгчдийг тогтмол солилцож байх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдїїлэх нь чухал байгааг тэмдэглэв. Тэрээр мєн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын хурлыг ойрын хугацаанд хуралдуулах, энэ їеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалтыг хийх бодолтой байгаагаа хэллээ.
Ноён Иллэш Михай унгарт монголтой хамтран ажиллах сонирхол нэмэгдэж байгаа, тээвэр, хєдєє аж ахуй, нар салхины эрчим хїч, био технологийн салбарт унгарын бизнес эрхлэгчид хєрєнгє оруулалт хийх эрмэлзэлтэйг танилцууллаа. Тїїнчлэн соёл боловсрол, хїмїїнлэгийн чиглэлийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Ерєнхийлєгч Н.Багабанди хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал нєлєєтэй явж ирснийг дурдаад Элчин сайдын эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарлаа хандуулж байгааг дэмжиж байна гэв. Тухайлбал уламжлалт бус эх їїсвэрийн эрчим хїч, биотехнологи, ХАА, газар тариалан зэрэгт нєєц бололцоогоо бїрэн ашиглан хамтран ажиллахын чухлыг тэмдэглэлээ. Монгол улсыг унгарын засгийн газар хєгжлийн албан ёсны тусламж їзїїлэх орны тоонд оруулсанд талархаад энэ чиглэлд хамтын ажиллагааг улам єргєжїїлэх боломжтойг тэмдэглэв.

Монгол Улсын Ерєнхийлєгч ярианыхаа тєгсгєлд боловсролын салбарын хамтын ажиллагаа хийгээд Унгар дахь монгол судлалд анхаарал хандуулан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

* * *

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn