2004.07.20

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

КОЛОРАДО МУЖИЙН СЕНАТЫН ЕРЄНХИЙЛЄГЧ БАРААЛХАВ

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Колорадо муж улсын Сенатын ерєнхийлєгч Жон Эндрюс бараалхаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцав.

Уулзалтын їеэр Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ Колорадо муж улс Монгол Улстай Америкийн мужуудаас хамгийн эхэлж харилцаа тогтоосон бєгєєд тус улсад суралцахаар ирсэн монгол залуучуудын тїрїїч нь сургуулиа тєгсєж, тэдгээрийн зарим нь їргэлжлїїлэн суралцах буюу ажил хєдєлмєр эрхэлж байна.

Денвер, Улаанбаатар хотууд ах дїїгийн харилцаатай бєгєєд энэ хїрээнд хамтын ажиллагааны хамтын ажиллагааны ихээхэн нєєц бололцоо байгааг тэмдэглэв. Монголын эдийн засагт уул уурхай, эрдэс баялгийн їйлдвэрлэл жинтэй нєлєєтэй байдгийг дурдаад Америкийн уул уурхайн гол тєв болсон Колорадо муж улстай уул уурхай, хєрєнгє оруулалтын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна.

Мєн Монгол, Колорадог холбогч єєр нэг сэжим нь боловсрол, шинжлэх ухааны харилцаа бєгєєд Колорадогийн их сургууль, уул уурхайн сургууль болон бусад сургуулиуд монголын ижил чиглэлийн сургуулиудтай харилцаа тогтоож, багш оюутан солилцож байна.

Бид ийм харилцааг дэмжин хєгжїїлж, бїх талын туслалцаа їзїїлэх болно гээд тус мужийн хєрєнгє оруулагчдыг Монголд ирж ажиллахыг урив.
Тїїнчлэн мужийн сенаттай тєстэй, тєрийн удирдлагын зарчмыг єєрєє удирдах ёсны зарчимтай хослуулах замаар орон нутгийн удирдлагыг хэрэгжїїлдэг хурлын байгууллага монголд бийг дурдаад тэдгээртэй хамтран ажиллахыг хїсч байна гэлээ.

Ерєнхийлєгч энэхїї айлчлалын їеэр АНУ-ын Конгресст Монголыг дэмжих Монгол-Америкийн найрамдлын бїлэг байгуулагдсанд єндєр ач холбогдол єгч буйг тэмдэглээд хоёр орны парламент хоорондын харилцаа єргєжиж байгааг онцлон дурдав.

Ноён Жон Эндрюс хэлэхдээ, Колорадогийн хууль тогтоох байгууллага Монголын парламенттай харилцаа хєгжїїлэх нь хийх ёстой алхам юм гээд боловсрол, уул уурхай, хєрєнгє оруулалт, хєдєє аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Ерєнхийлєгч Вашингтонд хийсэн айлчлал амжилттай болсныг дурдаад, АНУ-ын Ерєнхийлєгч Ж.Буш, Тєрийн нарийн бичгийн дарга К.Пауэлл болон Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Д.Рамсфильд нартай хийсэн уулзалтын їр дїнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мєн энэхїї айлчлалаар Монгол, Америкийн Ерєнхийлєгч нар хоёр орны харилцааны їндсийг тодорхойлсон хамтарсан мэдэгдэл гаргаж, тїїндээ Монгол, Америкийн харилцаанд стратегийн нийтлэг сонирхол, їнэт зїйлст тулгуурласан иж бїрэн тїншлэлийн харилцааны шинэ эрин їе эхэлж буйг онцлон дурьдсаныг тэмдэглэв. Мєн худалдаа, хєрєнгє оруулалтын хэлэлцээрт гарын їсэг зурсан тухай хэлэв.

Тєгсгєлд нь Ерєнхийлєгч сенатын тєлєєлєгчид, Колорадогийн удирдлага монголд айлчилна гэдэгт итгэж байна гээд Денвер хотод ажиллаж амьдарч, сурч боловсорч буй монгол иргэдэд санаа тавьж ажиллахыг ноён Жон Эндрюст захив.

РОКИ МАУНТАЙН НЬЮС СОНИНД ЯРИЛЦЛАГА ЄГЛЄЄ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Роки маунтайн ньюс сонины сурвалжлагч бараалхаж АНУ-аас Монгол Улсын уул уурхай, хєдєє аж ахуйн салбарт хийгдэж буй хєрєнгє оруулалтыг дэмжих урамшуулалт бий эсэх, тїїнчлэн эдгээр салбаруудаас гадна монголд бизнесийн харилцаа хєгжїїлж болох ямар салбар байдаг, хоёр талын худалдааг хэдий хэмжээгээр, ямар хугацаанд нэмэгдїїлэх болон худалдааг чєлєєлєхєд ямар бэрхшээл байгаа талаарх сурвалжлагчийн асуултад тодорхой хариулт єглєє.

КОЛОРАДОГИЙН БИЗНЕСИЙН ТЄЛЄЄЛЄГЧИДТЭЙ УУЛЗАВ

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди 7-р сарын 19-ний єдєр Колорадо мужийн бизнесийн удирдлагуудтай уулзав.

Уг уулзалтад Денверийн худалдааны танхимын дарга Жо Блэк, Энтэм блю кросс энд блю шилд эрїїл мэндийн даатгалын компаний захирал Каз Мэтюс, Колорадогийн хамгийн том банк болох Вэлс фарго банкны захирал Том Хониг, Вагнер констракшн корпорацийн эзэн Брюс Вагнер, Фєрст дата корпорацийн захирал Фрэд Нихаус, олон нийтийн харилцааны Линхарт МакКлайн Финлог компаний ерєнхийлєгч Шэрон Линхарт, Жонс Рийлти группын захирал Дог Жонс нар оролцлоо.

Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хїрэлцэн ирсэн бизнесийн тєлєєлєгчдєд хандан Монгол, Америкийн харилцаа хамтын ажиллагааны хєгжил, цаашдын чиг хандлагын талаар їг хэлж, монголд хийх хєрєнгє оруулалтыг нэмэгдїїлэх талаар санал бодлоо солилцов.

ДЕНВЕР ХОТЫН ДАРГА ЖОН ХИКЕНЛЇПЕРТЭЙ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Денвер хотын захиргааны байранд зочилж, тус хотын дарга ноён Жон Хикенлїпертэй уулзаж ярилцлаа.

Уулзалтын эхэнд Ерєнхийлєгч Улаанбаатар, Денвер хотууд ах дїїгийн харилцаа тогтоогоод удаагїй ч хамтын ажиллагааны хїрээнд их зїйл хийгдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв. АНУ-д сурахаар ирсэн анхны монгол оюутнууд Денверийн их, дээд сургуульд суралцаж эхэлсэн бєгєєд эдїгээ боловсролын салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хєгжиж, суралцахаар ирэгсдийн тоо ч нэмэгдэж байна гэв.

Мєн хоёр орны хамтын ажиллагааны нэгэн салбарыг уул уурхайн салбар хэмээн онцлоод уг салбарын харилцааг єргєжїїлж, Денверийн хєрєнгє оруулагчдыг хамтын ажиллагаанд уриалах, Монголын нєхцєл байдлыг ойлгуулах нь энэхїї айлчлалын зорилго болохыг тэмдэглэн хэллээ.

Ноён Жон Хикенлїпер Монгол Улстай худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах талаар судалгаа хийж буйг дурдаж, тїїнийг бїх талаар дэмжихээ илэрхийлэв.

Ерєнхийлєгч Монгол, Америкийн харилцааны эхийг археологи, палентеологийн хамтын ажиллагаа тавьсныг дурдаж ноён Ж.Хикенлїперийн хууль бусаар хил давж буй ховор нандин эд зїйлсийг хадгалан хамгаалах талаарх санаачилгыг нь сайшаагаад хамтын ажиллагааны ийм хэлбэрийг джмжихээ илэрхийлэв.

Тїїнчлэн Монгол, Колорадо мужийн байгаль, цаг агаарын нєхцєл ойролцоо учир монголчууд энд суурьших дуртай болохыг тэмдэглээд Денвер хотод ажиллаж амьдарч буй монголчуудад анхаарал тавьж тусалж байхыг тус хотын даргаас хїсэв.

Ноён Жон Хикенлїпер Ерєнхийлєгчийн хїсэтийг болгоож, монголчуудад анхаарал тавьж ажиллана гэв.

НОЁН БРАЙН ВОГТ БАРААЛХАВ

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Эдийн засгийн хєгжил, олон улсын худалдааны газрын дарга Брайн Вогт бараалхаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол, Америкийг холбож буй олон їнэт зїйл байгаагийн нэг нь боловсрол, шинжлэх ухаан, оюуны салбарын хамтын ажиллагаа бєгєєд хоёр орныг холбогч єєр нэг їнэт зїйл болох уул уурхай, эрдэс баялгийн їйлдвэрлэл нь монголын эдийн засагт чухал їїрэгтэйг тэмдэглэв.

Мєн монголд хєрєнгє оруулдаг болон хєрєнгє оруулахаар судалж буй компаниуд цєєнгїй бийг дурдаад эдгээр хамтын ажиллагаа цаашид ч їргэлжлээсэй хэмээн хїсч байгаагаа илэрхийллээ.

Ноён Брайн Вогт боловсролын салбар дотроо хєдєє аж ахуй, уул уурхай, шинэ технологийн чиглэлээр хамтран ажиллах нь зїйтэйг тэмдэглээд Колорадогийн бизнесийн тєлєєлєгчдийг монголруу худалдааны хєгжлийн асуудлаар илгээхээ мэдэгдэв. Мєн Ерєнхийлєгчийн тус мужид хийж буй айлчлал хоёр орны харилцаанд шинэ эхлэл болж байна хэмээн онцлон тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Брайн Вогтын дэвшїїлсэн хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Колорадогийн монголтой хамтран ажиллах хїсэлтэй ажил хэрэгч хїмїїс, уул уурхайн салбарынхныг дэмжиж ажиллахыг ноён Брайн Вогт захилаа.

ЕРЄНХИЙЛЄГЧ МОНГОЛЫН УРЛАГИЙНЗЄВЛЄЛИЙН
АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг болон дагалдан яваа тєлєєлєгчдийн хамт Монголын урлагийн зєвлєлийн арга хэмжээнд оролцлоо.

"Браун Палас" зочид буудалд болсон уг арга хэмжээнд Америк, Монголын 500 гаруй хїн оролцож, Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг болон Монголын тєлєєлєгчдєд баяр хїргэв. Ерєнхийлєгч Н.Багабанди їг хэлж, Монгол Улс, АНУ-ын Колорадо муж, Денвер хотын хамтын ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлэв.

Уг арга хэмжээний їеэр Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар Монгол Улсын єргємжит консул Жим Вагенландерыг Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхэд оруулж буй хувь нэмрийг їнэлж "Найрамдал" медалиар шагнасныг гардуулав.

Ноён Жим Вагенландер шагнал гардан авсаны дараа хэлсэн їгэндээ Денвер хотод байгуулах монголын гандангийн сїмийн тухай товч т?нилцуулав.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn