ГАРЫН
ЇСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦОВ
АНУ-д албан ёсны
айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч мєн єдрийн їдээс хойш
Смитсонианы хїрээлэнд зочилж Монголын ШУА, Смитсонианы хїрээлэнгийн
хооронд хамтран ажиллах тухай меморандумд гарын їсэг зурах ёслолд
оролцов. Уг ёслолд Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Монгол
АНУ-д суугаа Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Р.Болд, Монгол-Америкийн
парламентын бїлгийн дарга Б.Чадраа, ЕТГ-ын дарга Б.Батхишиг,
Ерєнхийлєгчийн гадаад бодлогын зєвлєх Д.Цогтбаатар нарын албаны
хїмїїс байлцлаа.
Гарын їсэг зурах
ёслолын дараагаар Ерєнхийлєгч хїрээлэнгийн удирдлагуудтай уулзаж,
хоёр орны шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг єргєжїїлэн
хєгжїїлэх боломж нєхцлийн талаар санал солилцов.
Ерєнхийлєгч Монгол
Америкийн хамтарсан "Буган чулуун хєшєє" тєсєл амжилттай
хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд манай улс
Герман, Франц, Турк улсуудтай археологийн чиглэлээр хамтран
ажиллаж, тухайн орны Ерєнхийлєгч нарын ивээл дор хамтарсан тєсєл,
судалгаа хийж буйг тэмдэглэн хэллээ.
Тїїнчлэн Ерєнхийлєгч
Монгол Улс нь эртний баялаг тїїхтэй, байгалийн ихээхэн нєєцтэй
бєгєєд судалгаа хийх шаардлагатай байгаа олон салбар байгааг
дурдаж, хамтын ажиллагааны салбар, чиглэлээ тодорхойлж, тєлєвлєгєє,
гэрээ хэлэлцээрийн дагуу Монголын ШУА-тай хамтран ажиллахыг
санал болгов.
Мєн Смитсонианы
хїрээлэн, Монгол Улсын ШУА-ийн хооронд єнєєдєр байгуулж, гарын
їсэг зурсан хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр байгууллагын
хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэхэд тїлхэц єгсєн чухал
баримт бичиг болж байгааг онцлон тэмдэглээд Монголын эрдэмтэн
судлаач, оюутнуудыг Смитсонианы хїрээлэнд ажиллуулах тухай санааг
дэмжиж буйгаа илэрхийллээ.
Смитсонианы хїрээлэн
1846 онд байгуулагдсан бєгєєд хїрээлэнгийн цогцолбор нь 16 музей,
галерейгээс бїрдэх бєгєєд 142 сая їзмэртэй. Эдгээр 16 музейн
14 нь Вашингтоны дїїрэгт 2 нь Нью-Йорк хотод байрладаг.