А.В.Гордеев-г
хїлээн авч уулзав
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид ОХУ-ын Хєдєє аж ахуйн сайд, Монгол-Оросын Засгийн
газар хоорондын комиссын дарга А.В.Гордеев бараалхаж 2 орны
харилцаа, хамтын ажиллагааны єнєєгийн байдал, цаашдын хєгжлийн
талаар санал солилцож халуун дотно яриа єрнїїлэв.
Ерєнхийлєгч ноён
Гордеевийг хєдєє аж ахуйн сайдаар дахин томилогдсоны зэрэгцээ
хоёр орны ЗГХК-ын асуудлыг їргэлжлїїлэн хариуцах болсонд нь
баяр хїргээд 2 улсын харилцаа "Улаанбаатарын тунхаглал"-ын
їндсэн дээр сїїлийн жилїїдэд идэвхижин хєгжиж байна. Шийдэгдээгїй
байсан олон асуудлууд хоёр талын хїчин чармайлтын їрээр амжилттай
шийдвэрлэгдэж байна. Цаашдаа бид хуучнаа сайжруулах тухай ярихын
зэрэгцээ 2 улсын хамтын эрх ашигт нийцсэн, алсыг харсан, шинэ
томоохон тєслїїд дээр хамтран ажиллах цаг иржээ гэлээ.
Мєн худалдаа, эдийн
засаг, дэд бїтэц, хєдєє аж ахуйн салбарт тєслїїд хэрэгжїїлэх
бололцоотойг дурдаад эдгээр асуудлууд Засгийн газар хоорондын
хуралдаанаар яригдаж ажил хэрэг болох ёстойг тэмдэглэв.
Ноён А.В.Гордеев
ОХУ-ын Ерєнхийлєгч В.В.Путины халуун дотно мэндчилгээг Ерєнхийлєгчид
уламжлаад 2 орны Засгийн газар хоорондын комиссын ажлыг їргэлжлїїлэн
хариуцах болсондоо сэтгэл ханамжтай байгаагаа мэдэгдэв.
Мєн Засгийн газар
хоорондын комиссын 11 дїгээр хуралдааныг намар Москвад хийхээр
бэлтгэж байгааг тэмдэглээд бид уламжлалт сайн хєршийн харилцаагаа
хїндэтгэн тогтвортой, їр ашигтай харилцаа, хамтын ажиллагааны
зарчим баримталж ирсэн. Єрийн асуудлыг шийдвэрлэхдээ ч найрамдал,
нєхєрлєл болоод ирээдїйн хамтын ажиллагаагаа эрхэмлэн їзэж Монгол
улсад тївэг, хохирол учрахгїй байхаар шийдвэрлэсэн. Цаашдаа
ч бид 2 орны харилцаа хамтын ажиллагааг гїнзгийрїїлэн хєгжїїлэхийн
тєлєє ажиллах болно гэлээ.
Ерєнхийлєгч хэдхэн
хоногийн дараа УИХ-ын сонгууль болох гэж байгааг дурдаад, ОХУ-тай
харилцах харилцаанд зарчмын єєрчлєлт гарахгїй бодлогын залгамж
чанар тогтвортой хадгалагдана хэмээн мэдэгдэв.
* * *