2004.06.11

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

КЕМЕРОВ МУЖИЙН ЗАХИРАГЧ БАРААЛХАВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид ОХУ-ын Кемеров мужийн захирагч А.М.Тулеев бараалхаж монгол, оросын харилцаа хамтын ажиллагаа, тїїн дотроо Монгол Улс, Кемеров муж хоорондын харилцааг гїнзгийрїїлэн хєгжїїлэх асуудлаар халуун дотно яриа єрнїїлэв.

Ерєнхийлєгч уулзалтын їеэр монгол, оросын уламжлалт сайн хєршийн тїншлэлийн харилцааг єргєжїїлэн хєгжїїлэхэд Аман Гумирович Тулеев-н оруулсан хувь нэмрийг єндрєєр їнэлж байна гээд сїїлийн 5 жилийн хугацаанд монголчууд Кемерово гэдэг їгийг ойр дотно, найз нєхєд, тїнш гэдэг утгаар хїлээн авч мэддэг болсон. Кемеров мужийн Захиргааны зїгээс монголын єнчин хїїхдїїдэд хїмїїнлэг сэтгэлээр хандаж гимназийн сургалтад хамруулж байгаад талархаж байна. Кемеровод суралцаж буй манай хїїхдїїд бидний ирээдїйн хамтын ажиллагааны гїїр юм гэлээ.

Ноён Аман Тулеев Кузбассын ард тїмний халуун мэндийг Ерєнхийлєгчид уламжлаад бид Монгол Улс, Кемерово мужийн харилцааг илїї єндєр тївшинд хїргэн хєгжїїлэхийг зорьж байна. Бидэнд ийм нєєц бололцоо бий. Манай 2 тал уламжлалт харилцаагаа гїнзгийрїїлэн хєгжїїлэхийн зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулан хєгжїїлэх учиртай гэв.

Ерєнхийлєгч Н.Багабанди манай 2 улсын бїс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны хїрээнд багагїй ажлууд хийгдэж байгаа ч 2 талын бололцоог бїрэн дїїрэн ашиглаж чадахгїй байгааг бид хїлээн зєвшєєрєхєєс аргагїй гээд ноён Тулеевийн монгол, кемерово-ийн харилцааг илїї єндєр тївшинд хїргэн хєгжїїлэх саналыг бїрэн дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Мєн чулуун нїїрс олборлох, экспортлох болон хєдєє аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай саналыг анхааралдаа авч байгаагаа хэллээ.

Уулзалтын дараа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийн Монгол Улс, Кемерово мужийн харилцааг хєгжїїлэх їйлсэд оруулсан хувь нэмрийг нь їнэлж Кузбассын "Найрамдлын тїлхїїр" одонгоор шагнасныг ОХУ-ын Кемеров мужийн захирагч А.Г.Тулеев гардуулав.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn