СУДАНЫ
ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Бїгд Найрамдах Судан Улсаас Монгол Улсад суух Онц
бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Миргхани Мохамед Салих итгэмжлэх
жуух бичгээ єргєн барьж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны
асуудлаар санал солилцон ярилаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ Таны ийнхїї
итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж буй нь Судан улс манай оронтой
харилцах харилцаандаа ач холбогдол єгч буйн илэрхийлэл, даяаршил
болон улс орнууд бие биеэсээ улам бїр хамаарах болсон єнєє цагт
хоёр орон бололцоотой салбаруудад хамтран ажиллах хэрэгтэйг
тэмдэглэлээ.
Ерєнхийлєгч цааш нь монгол-судан хоюул хєгжиж байгаа орнууд
тул олон улсын тавцанд бие биенээ дэмжих, хєгжиж байгаа орнуудын
нийтлэг эрх ашгийг хамгаалах, НЇБ, олон улсын бусад байгууллагын
хїрээнд хамтран ажиллахыг санал болголоо. Мєн БНХАУ-д ажиллаж
буй Суданы бизнес эрхлэгчдийг Монгол руу чиглїїлэх, улс орныхоо
талаар мэдээлэл солилцохын чухлыг хэлэв.
Ноён Элчин сайд Миргхани Мохамед Салих 1970-аад онд дипломат
харилцаа тогтоосон ч итгэмжлэх жуух бичиг барих боломж олдсонгїй
гээд хоёр орны харилцааг єргєжїїлэхийн тєлєє чармайн ажиллахаа
илэрхийлэв. Тїїнчлэн монгол оронд єрнєсєн ардчилал, шинэтгэлийн
їйл явц, гадаад харилцаагаа єргєжїїлж буй їйл явцыг Суданы тал
анхааралтай ажиглаж байдаг гээд газар нутаг холч НЇБ, олон улсын
байгууллагын хїрээнд ойр дотно хамтран ажиллах боломжтойг онцлов.
Элчин сайд цааш нь цєєн залуусыг хїлээн авч араб хэл сургах,
монголын ноос ноолуурын салбарын туршлагатай танилцах зэргээр
харилцаагаа хєгжїїлж болохыг хэллээ. Мєн Нью-Йорк, Женевт ажиллаж
байгаа дипломат тєлєєлєгчиддєє ч монгол орны талаар танилцуулж,
монголын дипломатуудтай хамтран ажиллахыг санал болгоно гэв.
* * *
БАХРЕЙН ВАНТ
УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабандид Бахрейн Вант Улсаас Монгол Улсад суух
Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд Карим Эбрахим Ал-Шакар итгэмжлэх
жуух бичгээ єргєн барилаа
Итгэмжлэх жуух бичиг єргєн барих ёслолын дараах уулзалтын їеэр
Монгол Улсын Ерєнхийлєгч манай улс арабын болон ойрхи дорнодын
орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа єргєжїїлэх бодлого хэрэгжїїлдэг
гээд ноён Элчин сайд таныг элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр
орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Хоёр орны харилцааг єргєжїїлэх єргєн боломжтой, тухайлбал банк
санхїїгийн чиглэлээр хїн сургах, туршлагаа солилцох, санхїїгийн
хєрєнгє оруулах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа
илэрхийлэв. Мєн газрын тос, байгалийн хий олзворлох, уул уурхайн
салбарт Бахрейн болон тус улсад ажиллаж байгаа гадны компаниуд
монголд хєрєнгє оруулалт хийвэл бид дуртайяа хїлээн авна хэмээн
тэмдэглэлээ.
Элчин сайд Карим Эбрахим Ал-Шакар Улаанбаатарт хоёр дахь удаагаа
ирж байна гээд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг єргєжїїлэн
хєгжїїлэх том їїрэг хариуцлагаа биелїїлэхийн тєлєє ажиллахаа
илэрхийлэв. Мєн єнгєрсєн 9-р сард болсон "Ардчиллыг шинээр
болон сэргээн тогтоосон орнуудын V бага хурлыг Монгол Улс амжилттай
зохион байгуулсан, монгол оронд єрнєсєн ардчиллыг їйл явц нь
ази, африкийн олон оронд їлгэр жишээ болж байна гэлээ.
Тэрээр цааш нь монгол орон байгалийн нєєц баялаг ихтэй тул Бахрейнаас
хєрєнгє оруулагчдыг авчран танилцуулах, санхїїгийн хєрєнгє оруулах,
энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойг хэлэв.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди ноён Элчин сайд Карим Эбрахим
Ал-Шакар нар бїс нутаг, Ойрхи дорнодын энх тайван аюулгїй байдлын
асуудлаар санал солилцон ярилцлаа.
* * *