ШРИ
ЛАНКА УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабандид Бїгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас
Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Нихал Родриго
итгэмжлэх жуух бичгээ єргєн барив.
Жуух бичиг барих
ёслолын дараа болсон уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди
хэлэхдээ дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд
хамтын ажиллагаа хэвийн сайн явж ирлээ гээд газар зїйн байрлал,
эдийн засгийн боломж нєхцлєєсєє хамаараад эдийн засаг, худалдааны
харилцаа тєдий л идэвхитэй биш байгааг онцлов.
Хоёр орон хоорондоо
мэдээлэл солилцох, бие тєлєєлєгчид айлчлуулан газар дээр нь
биечлэн танилцуулах явдал нь харилцааг хєгжїїлэхэд їр дїнгээ
єгєх болно гэлээ. Мєн ємнє байгуулсан гэрээ хэлэлцээрийг хэрэгжїїлэх,
харилцаа хамтын ажиллагааны эрх зїйн їндсийг бїрдїїлэхэд анхаарч
ажиллахыг элчин сайдаас хїслээ.
Монгол Улсын Ерєнхийлєгч
цааш нь олон улсын тївшин, НЇБ-ын хїрээнд тодорхой асуудлууд
дээр саналаа солилцон нэгтгэж ирснийг сайшаагаад энэ уламжлалаа
хадгалах хэрэгтэйг онцлов. Тїїнчлэн АНУ-ын "Мянганы сорилтын
данс"-нд Шри-Ланка улс багтан орсонд баяр хїргэлээ.
Элчин сайд Нихал
Родриго манай хоёр орны хооронд шашин шїтлэг, хєгжлийн тївшин
гээд ижил тєстэй зїйл олон байгааг хэлж Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн
асуудлуудад анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Эдийн засаг
худалдааны харилцааг хєгжїїлэх їїднээс холбогдох яамны удирдлага,
Монголын худалдаа, аж їйлдвэрийн танхимынхантай уулзаж ярилцахаар
тєлєвлєж байгаагаа хэллээ. Тїїнчлэн хоёр орны хооронд байгуулсан
соёлын хэлэлцээрийг хэрэгжїїлэх їїднээс Шри Ланкагийн урлаг,
соёлын тєлєєлєгчдийг монголд ирїїлэх боломжтой гэв. Монгол-Шри
Ланка улс хоюул "Мянганы сорилтын данс"-нд багтсан
нь харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжїїлэн хєгжїїлэх єргєн
бололцоо байгааг харуулж байна гэж тэмдэглэлээ.