2004.05.11

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Мьянмарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Ю Тэйн Лвин итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж хоёр орны харилцааны асуудлаар санал солилцон ярилцлаа.

Ерєнхийлєгч хэлэхдээ манай хоёр орон 1950-иад оноос дипломат харилцаа тогтоон харилцаж эхэлсэн, хамтын ажиллагаагаа бололцоотой бїхий л салбарт хєгжїїлэх эрмэлзэлтэй байна гэлээ. Мєн хоёр орон Ази тивд оршдог, адилхан буддын шашин шїтдэг гээд нийтлэг эрх ашиг, холбогдох шижим бий тул хоорондоо мэдээлэл солилцох, хамтын ажиллагаагаа хєгжїїлэх нєхцєл боломжийн талаар санал солилцон ярилцаж байх зайлшгїй шаардлагатайг тэмдэглэн хэллээ.

Тэрбээр цааш нь уул уурхайн салбарын хєрєнгє оруулалт, байгалийн нєхєн сэргээлтийн талаарх мэдээ, мэдээлэл, туршлагаа хуваалцах сонирхолтой байгаагаа илэрхийлээд НЇБ, бїс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын хїрээнд бие биеэ дэмжиж ирсэн уламжлалаа хадгалах нь чухал байна гэв.

Ноён Ю Тэйн найрсаг харилцаат Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлээд Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжїїлэхийн тєлєє хичээн ажиллахаа илэрхийллээ. Мєн элчин сайдаар ажиллах хугацаанд монголын тєр, засгийн зїгээс дэмжиж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гээд хоёр ард тїмний харилцааны асуудалд илїїтэй анхаарч ажиллана гэв.

* * *

ШРИ ЛАНКА УЛСЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ
ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИВ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Нихал Родриго итгэмжлэх жуух бичгээ єргєн барив.

Жуух бичиг барих ёслолын дараа болсон уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 жилийн хугацаанд хамтын ажиллагаа хэвийн сайн явж ирлээ гээд газар зїйн байрлал, эдийн засгийн боломж нєхцлєєсєє хамаараад эдийн засаг, худалдааны харилцаа тєдий л идэвхитэй биш байгааг онцлов.

Хоёр орон хоорондоо мэдээлэл солилцох, бие тєлєєлєгчид айлчлуулан газар дээр нь биечлэн танилцуулах явдал нь харилцааг хєгжїїлэхэд їр дїнгээ єгєх болно гэлээ. Мєн ємнє байгуулсан гэрээ хэлэлцээрийг хэрэгжїїлэх, харилцаа хамтын ажиллагааны эрх зїйн їндсийг бїрдїїлэхэд анхаарч ажиллахыг элчин сайдаас хїслээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч цааш нь олон улсын тївшин, НЇБ-ын хїрээнд тодорхой асуудлууд дээр саналаа солилцон нэгтгэж ирснийг сайшаагаад энэ уламжлалаа хадгалах хэрэгтэйг онцлов. Тїїнчлэн АНУ-ын "Мянганы сорилтын данс"-нд Шри-Ланка улс багтан орсонд баяр хїргэлээ.

Элчин сайд Нихал Родриго манай хоёр орны хооронд шашин шїтлэг, хєгжлийн тївшин гээд ижил тєстэй зїйл олон байгааг хэлж Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн асуудлуудад анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв. Эдийн засаг худалдааны харилцааг хєгжїїлэх їїднээс холбогдох яамны удирдлага, Монголын худалдаа, аж їйлдвэрийн танхимынхантай уулзаж ярилцахаар тєлєвлєж байгаагаа хэллээ. Тїїнчлэн хоёр орны хооронд байгуулсан соёлын хэлэлцээрийг хэрэгжїїлэх їїднээс Шри Ланкагийн урлаг, соёлын тєлєєлєгчдийг монголд ирїїлэх боломжтой гэв. Монгол-Шри Ланка улс хоюул "Мянганы сорилтын данс"-нд багтсан нь харилцаа хамтын ажиллагаагаа идэвхжїїлэн хєгжїїлэх єргєн бололцоо байгааг харуулж байна гэж тэмдэглэлээ.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn