2004.05.10

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ФИЛИППИН УЛСААС СУУХ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ЄРГЄН БАРИЛАА

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд бїрэн эрхт Элчин сайд Вилли Гаа итгэмжлэх жуух бичгээ єргєн барьж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцлаа.
Ерєнхийлєгч Н.Багабанди монгол, филиппиний харилцаа шинэ цагийн єнгє тєрхєєр хєгжиж байгааг дурдаад 2000 оны намар тус улсад хийсэн єєрийн айлчлалын їеэр байгуулагдсан гэрээ, хэлэлцээрїїдийг бодит ажил хэрэг болгон хэрэгжїїлэхэд хоёр талаасаа анхаарч ажиллах шаардлагатайг онцлон хэллээ.

Хоёр улс НЇБ, олон улсын байгууллагуудын хїрээнд хамтран ажилласаар ирсэн, цаашдаа ч энэ хїрээнд хамтын ажиллагаагаа идэвхжїїлэх бїрэн боломжтойг Монгол Улсын Ерєнхийлєгч тэмдэглэв.

Ерєнхийлєгч цааш нь єнгєрсєн оны 9-р сард Улаанбаатар хотноо хуралдсан ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын V бага хуралд Филиппин улс єндєр хэмжээний тєлєєлєгчдєє оролцуулсан нь Монголтой харилцах харилцаандаа ач холбогдол єгч байгаагийн тод илэрхийлэл гээд тєлєєлєгчдийг хїлээн авч уулзан санал солилцож байснаа дурдлаа.

Монгол Улсын Ерєнхийлєгч хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, соёл, боловсрол, аялал жуулчлал, хїмїїнлэгийн салбарт хамтран ажиллах єргєн боломж байгааг хэлж элчин сайдаар ажиллах хугацаандаа эдгээр асуудлуудад анхаарч ажиллахыг санал болголоо.

Мєн филиппиний иргэд гадаад улс орнуудад ажиллах талаар єєрийн гэсэн туршлага хуримтлуулсан, иргэдийнхээ эрх ашиг, эрїїл мэнд, эрх зїйн хамгааллыг хэрхэн бїрэлдїїлсэн талаарх туршлагыг сонирхож байгаагаа хэллээ.
Ноён Элчин сайд Вилли Гаа филиппинд Монгол Улсын Ерєнхийлєгчийн хийсэн айлчлалын їеэр байгуулагдсан гэрээ хэлэлцээрийг ажил хэрэг болгох, хэрэгжїїлэх тухай Ерєнхийлєгчийн саналыг дэмжиж єєрийн зїгээс бололцоотой бїхнийг хийх болно гэлээ.

Тїїнчлэн бїс нутаг, олон улсын байгууллага, НЇБ-ын хїрээнд хамтын ажиллагаагаа єргєжїїлэх єргєн боломжтой, Филиппин улс НЇБ-ын Аюулгїйн зєвлєлд сонгогдсон тул Аюулгїйн зєвлєлд оруулах саналаа Манилаар дамжуулах боломжтой гэж Элчин сайд тэмдэглэлээ.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn