Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИ ЕГИПЕТЭД ХЇРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг нар Арабын Бїгд Найрамдах Египет Улсад албан ёсны айлчлал хийж байна.
04 дїгээр сарын 25-ны орой Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандийг Каир хотын олон улсын нисэх онгоцны буудалд хїрэлцэн ирэхэд Египетийн талаас Тээврийн сайд Хамди Шаеб тэргїїтэй албаны хїмїїс угтан авлаа.

УГТАХ ЁСЛОЛ БОЛЛОО

04-сарын 26-ны єдєр АБНЕУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди тэргїїтэй тєлєєлєгчдийг угтах ёслол АБНЕУ-ын Ерєнхийлєгч Хосни Мубаракын ордны ємнєх ёслолын талбайд болов.
Хоёр улсын Ерєнхийлєгч нар хїндэтгэлийн тавцанд байраа эзлэхэд Монгол, Египетийн тєрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын тэргїїнд хїндэт харуулын захирал айлтгал єргєлєє.
Дараа нь Ерєнхийлєгч нар хоёр талын албан ёсны тєлєєлєгчид болон Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтнуудтай мэндчилэв.

НАЦАГИЙН БАГАБАНДИ, ХОСНИ МУБАРАК НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди АБНЕУ-ын Ерєнхийлєгч Хосни Мубарак нар 4 дїгээр сарын 26-ны єдєр албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэлцээний їеэр монгол, египетийн хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 гаруй жилийн хугацаанд хоёр орны улс тєрийн харилцаа сайн хєгжиж ирснийг тэмдэглэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ миний энэ удаагийн айлчлалын зорилго бол Монгол-Египетийн найрсаг харилцаа хамтын ажиллагааг хєгжїїлэн шинэ шатанд гаргах, ардчилал, зах зээлийн харилцааны зарчимд нийцїїлэн худалдаа эдийн засгийн харилцааг гїнзгийрїїлэн хєгжїїлэхэд чиглэж байгаа юм гэлээ. Тухайлбал уул уурхайн салбарт хамтран ажиллах ирээдїйтэйг тэмдэглээд АБНЕУ фосфорит олзворлох багагїй туршлагатай орны хувьд фосфоритын орд газрыг хамтран эзэмших цаашлаад бїтээгдэхїїнээ экспортод гаргах боломж бийг онцлон тэмдэглэв. Їїнээс гадна ХАА-г хєгжїїлэх, цєлжилттэй тэмцэх, говийн бїсийн усан хангамжийг нэмэгдїїлэх чиглэлээр хоёр улс хамтран ажиллах єргєн боломж бийг Монгол Улсын Ерєнхийлєгч хэллээ.
Ерєнхийлєгч Н.Багабанди цааш нь єєрийн энэ удаагийн айлчлалын їеэр "Агаарын харилцааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, АБНЕУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр" "Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр" "Хєрєнгє оруулалтыг хєхиїлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр" "Монгол Улсын Засгийн газар, АБНЕУ-ын Засгийн газар хооронд соёл, шинжлэх ухаан, техникийн салбарт 2004-2006 онд хамтран ажиллах хєтєлбєр" зэрэг баримт бичгїїдэд гарын їсэг зурахаар бэлтгэж байгаа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хууль, эрх зїйн таатай орчинг бїрдїїлэхэд чухал алхам болж байна хэмээн Ерєнхийлєгч тэмдэглэв.

АБНЕУ-ын Ерєнхийлєгч Хосни Мубарак Монгол Улсын єнєєгийн байдал, гадаад бодлогын талаар сонирхож ярилцсаны зэрэгцээ хоёр улсын эдийн засаг, нийгмийн байдалд ижил тєстэй зїйлс олон байгааг хэллээ. Мєн
Монгол Улстай бїх л чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээд монголын бизнесийн тєлєєлєгчдийг египетийн бизнесийн салбарынхантай хэлхээ холбоо тогтоон, энэ чиглэлээр анхаарч ажиллах талаар Засгийн газартаа чиглэл єгнє гэлээ.
Мєн хэлэлцээний їеэр хоёр улсын Ерєнхийлєгч нар бїс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо солилцлоо.
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди албан ёсны хэлэлцээний тєгсгєлд АБНЕУ-ын Ерєнхийлєгч Хосни Мубаракыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урив.

ХОСНИ МУБАРАК ХЇНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ

АБНЕУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Нацагийн Багабанди, гэргий Азадсїрэнгийн Оюунбилэг болон албан ёсны тєлєєлєгчдийг хїндэтгэн АБНЕУ-ын Ерєнхийлєгч Хосни Мубарак 4 сарын 26-ны єдєр їдийн зоог барилаа.
Зоогийн їеэр Ерєнхийлєгч нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг єргєжїїлэн хєгжїїлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжїїлэх талаар санал солилцон ярилцлаа. Зоогонд АБНЕУ-ын Ерєнхий сайд А. Эбейд, Гадаад хэргийн сайд Ахмед Махер зэрэг тус улсын засгийн газрын зарим гишїїд оролцлоо.

ЕГИПЕТИЙН ЇНДЭСНИЙ МУЗЕЙГ ЇЗЛЭЭ

2004-04-26 єдрийн їдээс хойш АБНЕУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди, гэргий А.Оюунбилэг болон дагалдан яваа тєлєєлєгчдийн хамт Египетийн їндэсний музейг їзэж сонирхсны дараа "Фараон" усан онгцоор Нил мєрнєєр аялж Каир хотын байдалтай танилцлаа.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn