Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди

Намтар
Бїрэн эрх
Мєрийн хєтєлбєр
Їндэсний аюулгїй байдлын зєвлєлийн тэргїїн
Зэвсэгт хїчний ерєнхий командлагч
Мэдээ, мэдээлэл
Mэдээний цомог

Їйл ажиллагаа

Зарлиг, захирамж
Ерєнхийлєгчийн санаачилсан хууль
УИХ, ЗГ-т єгсєн чиглэл санал
Илгээлт мэндчилгээ
Ерєнхийлєгчийн хориг
Ерєнхийлєгчийн хэлсэн їг, ярилцлага
Иргэдийн захидал, санал
Архив
Тїїхийн хуудас
Photos
Гэрэл зургийн цомог

Суурин тєлєєлєгч бараалхав

Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Монгол Улсад суух НYБ-ын суурин зохицуулагч бєгєєд НYБ-ын хєгжлийн хєтєлбєрийн суурин тєлєєлєгч Пратибха Мехта-г хїлээн авч уулзан 2 талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ерєнхийлєгч Н.Багабанди уулзалтын їеэр НYБ, ялангуяа НYБ-н Хєгжлийн хєтєлбєрєєс їзїїлж буй дэмжлэг туслалцаа, хєтєлбєрїїд нь манай улсын эдийн засаг, нийгмийн хєгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг тэмдэглээд ирэх жилээс хамтын ажиллагааны хєтєлбєрийн хэрэгжилтийг дїгнэн дараагийн 5 жилийн хамтын ажиллагааны хєтєлбєрийг боловсруулахдаа Монгол Улсад суух НYБ-н системийн байгууллагуудын тєлєєллийг єргєжїїлэх, НYБ-ын шугамаар їзїїлэх зээл тусламжийг бууруулахгїй байх, одоо хэрэгжиж буй чухал тєслїїлийг їргэлжлїїлэх чиглэл барьж ажиллах нь зїйтэйг онцлов.

НYБ-ын Ерєнхий Ассамблейн 57 дугаар чуулганаар Монгол Улсын аюулгїй байдал, цємийн зэвсэггїй статусын талаарх тогтоол баталсан. Энэхїї тогтоолыг хэрэгжїїлэх хїрээнд Монгол Улсын эдийн засгийн болон хїрээлэн буй орчны эмзэг байдлын тухай судалгааг їр дїнтэй явуулах нь чухал. Манай улсын нийгэм, эдийн засаг, экологийн аюулгїй байдалд чухал ач холбогдолтой энхїї тєслийг амжилттай хэрэгжїїлэхэд Та онцгой анхаарч ажиллаарай хэмээн Ерєнхийлєгч захилаа.


Хатагтай Пратибха Мехта НYБ, тїїний тєрєджсєн байгууллагуудын їйл ажиллагааг Монгол Улсад бэхжїїлэн хєгжїїлэх їйлсэд хичээл зїтгэл гарган ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь Мянганы хєгжлийн зорилтуудыг їндэсний хэмжээнд хэрэгжїїлэх, Мянганы хєгжлийн зорилтын ач холбогдлыг нийт ард иргэдийн дунд сурталчлан таниулах чиглэлд монголын тєр, засаг НYБ-тай идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Мєн Дорнод Монголын биологийн тєрєл зїйлийг хамгаалах, тогтвортой хєгжлийг хангах гэх мэт чухал тєслїїдийг їргэлжлїїлэхийн зэрэгцээ цаг агаарын єєрчлєлтийг судлах зэрэг шинэ тєслїїд хэрэгжїїлэхээр яригдаж байгааг дурдав.

Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар, 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn

Тєрийн ордон Улаанбаатар-12 Монгол Улс

Ерєнхийлєгчийн Тамгын газар

Факс - 311121

E_mail : webmaster@presi.pmis.gov.mn