Ватиканы Элчин сайд бараалхав /2004.04.15/
Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Ватиканы
Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бєгєєд Бїрэн Эрхт Элчин
сайд Нїнци Жиованни Морандини-г бїрмєсєн буцах болсонтой холбогдуулан
хїлээн авч уулзлаа.
Ерєнхийлєгч уулзалтын їеэр монгол, ватиканы харилцаа
сїїлийн жилїїдэд шинэ агуулга хэлбэрээр баяжин тэлж єргєжсєн
нь ноён Элчин сайдын хичээл зїтгэлийн їр дїн болохыг тэмдэглээд
хїмїїнлэгийн болон оюуны салбарт хэрэгжиж буй дэмжлэг туслалцаанд
талархаж буйгаа илрэхийллээ.
Ноён Нїнци Жиованни 7 жил Элчин сайдаар ажиллахдаа Монгол Улсын
улс тєр, эдийн засаг болон нийт ард тїмний оюун санааны хєгжлийн
гэрч болсоноо тэмдэглээд дипломат їїргийнхээ дагуу 2 улсын харилцаа,
хамтын ажиллагааг хєгжїїлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ хувраг
хїнийхээ хувьд монголын ард тїмний тєлєє байнга залбирч явах
болно гэлээ.