2004.03.28

 

 

МОНГОЛ СЇМОЧИДДОО БАЯР ХЇРГЭН ЦАХИЛГААН ИЛГЭЭЛЭЭ

            Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди японы мэргэжлийн сїмогийн дээд зиндааны хару башёд амжилттай барилдан бахдам амжилт гаргаж тїрїїлсэн их аварга Долгорсїрэнгийн Дагвадоржид баяр хїргэн цахилгаан утас илгээлээ. 

            Уг цахилгаан утсанд “Сїмогийн дэвжээнээ бєх хїний уужуу ухаан, уран арга, мэх, эрэмгий зориг, эрч хїчийн гайхамшгийг їзїїлсээр євдєг шороодолгїй дараалан тїрїїлсэн их аварга Танд Монголын ард тїмний нэрийн ємнєєс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хїргэе.

            Олсон амжилтаа улам бататгаж, сїмо бєхийн тїїхнээ шинэ шинэ амжилтаар нэрээ дархлахыг хїсэн ерєєе” гэсэн байна. Мєн хару башёд 13 давж єндєр амжилт їзїїлсэн Бадарчийн Дашнямд илгээсэн цахилгаан утсандаа “Сїмо бєхийн дээд зиндаанд хурц ухаан, уран мэх, хїч чадлын гайхамшигийг їзїїлэн урамтай сайхан барилдаж ард олноо баясгасан Танд баяр хїргэж , цаашдаа их спортын хатуу сорил, шалгуур бїрийг эрэмгий зориг, эрч хїч, авхаалж самбаагаар даван туулж, улам их амжилт гаргахыг бэлэгдэн ерєєе” гэжээ.

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn