МОНГОЛ-ХЯТАДЫН УЛСЫН ХИЛ ШАЛГАХ АЖЛЫН ЯВЦААС МЭДЭЭЛЭВ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Монгол-Хятадын улсын хил
шалгах хамтарсан комиссын монголын хэсгийн дарга Р.Хатанбаатар
тэргїїтэй ажлын хэсгийнхэн бараалхан мэдээлэл хийлээ.
Ерєнхийлєгч
Н.Багабанди манай Їндсэн хуулинд Монгол Улсын хил халдашгїй
дархан байна гэж заасан. Олон улсад хїлээн зєвшєєрєгдсєн
гэрээ хэлэлцээрийн дагуу хєрш орнуудтайгаа хамтран хилээ
шалгаж баталгаажуулж авах нь эрх зїйн том боломж хэмээн
онцлон хэллээ.
Мєн
монгол-хятадын хилийг 2 дахь удаагаа шалгасан энэ удаагийн
ажил тогтоосон цаг хугацаандаа, чанартай хэрэгжиж байна
гэж дїгнэлээ. Цаашдаа хил шалгасан баримт бичгийг тєлєвлєсєн
хугацаанд бэлэн болгох, байр зїйн зураг хийх, хэвлїїлэхдээ
чанд нарийн хяналт тавихыг захилаа.
Монгол-Хятадын
улсын хил шалгах хамтарсан комиссын монголын хэсгийн дарга
Р.Хатанбаатар мэдээлэлдээ 1999 онд хоёр орны Ерєнхий сайд
нар тохиролцсоны дагуу эхэлсэн энэ ажлыг ирэх 12-р сар гэхэд
дуусгахаар тєлєвлєєд байгааг хэллээ.
Хил
шалгах ажлын їр дїнд манай ємнєд хил дээрх бїх багана, тэмдэгтийг100
жилийн баталгаатай боржин чулуун болгож сольжээ. Одоо тус
комисс геодези, байр зїйн зураг хийх, хилийн протоколын
эх тєслийг бэлдэхэд ажлаа чиглїїлэн ажиллаж байна.
---оОо---