АРДЧИЛСАН НАМЫН ДАРГАД ШААРДЛАГА ХЇРГЇЇЛЛЭЭ
Монгол Улсын Ерєнхийлєгчийн
Тамгын газрын дарга Б.Батхишиг Ардчилсан намын дарга М.Энхсайханд
хандан шаардлага хїргїїллээ.
Уг шаардлагад: “Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди энэ оны нэгдїгээр сарын 24-нд хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд єгсєн тайлбартаа Тєрийн тэргїїн миний
ард тїмэндээ дэвшїїлсэн мэндчилгээнд дурдсан “шинэ сонголт”
гэдэг їгийн утгыг гуйвуулж тайлбарлах, мєн улс тєрийн зорилгоор
ашиглахыг зєвшєєрєхгїй гэдгээ мэдэгдсэн билээ.
Гэтэл танай нам телевиз,
сонин хэвлэлээр Ерєнхийлєгчийн шинэ жилийн мэндчилгээндээ
хэлсэн їгийг иш татаж, зурагтай нь хамт їзїїлж, “шинэ сонголт”
гэсэн їгийг янз бїрийн хэлбэрээр улс тєрийн сурталчилгаандаа
ашиглаж байна.
Монгол Улсын Ерєнхийлєгч
Їндсэн хуулийн дагуу монголын ард тїмний эв нэгдлийг илэрхийлэгчийн
хувьд аль нэг нам, эвслийн талд сурталчилгаа хийгээгїй.
Иймд Монгол Улсын Ерєнхийлєгчийн хэлсэн “шинэ сонголт”
гэсэн їгийг нам, эвслийнхээ улс тєрийн сурталчилгаанд ашиглахаа
зогсоохыг намын дарга Танаас шаардаж байна” гэжээ.
---оОо---