2004.02.21

 

 

ЦАГААН САРЫГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫНЕРЄНХИЙЛЄГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ АРД ТЇМЭНДЭЭ САР ШИНИЙН МЭНД ДЭВШЇЇЛЖ
РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН ЇГ
 

2004 оны хоёрдугаар сарын 21.

           Айл гэрийн ємєг тїшиг-Азай буурлууд, хїндэт ахмадууд аа,

           Євєг дээдэс, єндєр настнаа хїндлэн жаргаасан Монгол тїмэн минь ээ,

           Арван долдугаар жарны “Наран гэтэлгэгч” хэмээх модон бичин жилийн сар шинийн мэндийг Та бїхэндээ хїргэж айл, гэр бїхэнд аз жаргал, хїн бїхэнд юу санасан есєн хїсэл нь сэтгэлчлэн бїтэж, эвтэй явж, энх жаргахыг ашдын билэг, амны єлзий болгон айлтгая.

           Тїмэн олноороо тївшин амгалан Тєрєл, хотлоороо энх амгалан, Даага далантай, бяруу булчинтай,онд єнтэй тарган орцгоож байна уу.

           Цагийн хатуу, цасны хайрууг ажралтгїй давсан Монголчууд маань эцэг євгєдийн їеэс хадгалан хєгжїїлж ирсэн уламжлалт соёлын євийн нэгэн бїрдэл хэсэг, тєр, тїмний ёслол хїндэтгэлт их баяр, жилийн эхэн барс эзэлсэн Цагаан сараа айл хотол, ахан дїїсээрээ хуран цуглаад нас нэмж, буян хурсан ихэс, дээдэстээ хїндэтгэл їзїїлж, уран цэцэн їгсийг уралдуулан мэнд амраа мэдэлцэж, уужуу саруул ухаанаар єнгєрсєн їйлийг дїгнэн хэлэлцэж, урьдач, голч бодлоор айсуй цагийн явдлыг тєлєгчлєн, хараа талбиун, магнай тэнэгэр баясан цэнгэдэг эртний сайхан уламжлалаараа угтаж байна.

           “Їртэй бїхэн тєлжиж, їндэстэй бїхэн нахиалах”-ын їїдэл даллагатай хаврын эхэн сарыг монголчууд “Цагаан” хэмээн эртнээс онцлон тодотгож, охилон дээдэлж ирсэн нь олон талын учир, билэгдэлтэй юм аа.

           Цагаан єнгє бол монгол хїмїїний хувьд ачлал хайраар ивээх энэрэлт ээжийн сїї, амин зуулга тэтгэх эрдэнэт малын сааль шимийн єнгє, атаа хоргїй нандин сэтгэлийн єнгє, бас амьдралаас хїсэх зам, ардаа їлдээх мєрийн єнгє билээ.

           Зїгийг эрхэмлэж єнгийг билэгшээдэг манай ард тїмэн ирж буй жилдээ нуруутай сайн явахыг сїслэн хїсэхдээ цагаан сарын шинийн нэгэнд чиг, мєрєє зєв гаргаж, цээртэй, хориотой бїхнээс татгалзан, ёс жудаг, уламжлал, заншил, цагаалга, хїндэтгэлийг дээдэлсэн зан їйл гїйцэлдїїлдгийн учир энэ ээ. Амьдралд алдсан, бусдад буруу санасан, муу муухай їйлдэл хийсэн хэн нэгэн байваас гэм буруугаа наманчилж, уучлал хїсээд, цагаан сарын цагаан єнгєєр бїхнийг ариусган цайруулж, сэтгэл санаандаа ямар ч урвуу бодол, зєрїї сэдэлгїй, эв эеийг эрхэмлэн шинэ жилийн эхний єдєртэйгээ золгох гэж чармайдаг нь єєдрєг їзэлт хїмїїний ёсоо.

           “Санаа сайн бол заяа сайн” гэдэг. Шинэ оноо санаа сайтай угтацгааяа. Хангирсан одож буй харагчин хонин жил хотол тїмэн, улс орны маань амьдралд шинэ сэргэг їйл явдлаар арвин баялаг байж, єнгєрєгч тїїхийн хуудсыг зузаалан їлдээлээ.

           Цагийн аяс, улирлын єнгє тааламжтай байж, улс орны маань нийгэм, эдийн засгийн амьдрал дахь нааштай хандлага, эерэг їзїїлэлтїїд нэмэгдсээр ирлээ. Тэнгэрт сїслэж, мал буянаа шїтсэн Монгол тїмэнд байгал дэлхий, баян хангай єгєєж хишиг, єлзий буянаа харамгїй хїртээж, дэлгэр зун, налгар намартаа малчид, тариаланчид маань идэвх чармайлттай ажилласныхаа їр шимийг хїртэж єнєтэй сайхан євєлжиж, урин цагтайгаа учирч байна.

           Хэдийгээр зарим нутгуудад цас зуд, євчин эмгэгийн бэрхшээл тохиолдоод байгаа ч мал сїргийн хорогдол харьцангуй бага байгаа нь їїний нэг илрэл юм. Хотондоо ээлтэй хонин жилд манай улсын мал сїргийн тоо толгой єсч, хураан авсан їр тариа нэмэгдсэн эерэг їзїїлэлттэй байна. Эрїїл мэнд, боловсрол болон нийгэм, эдийн засгийн бусад салбарынхан ч чамлахааргїй їзїїлэлттэйгээр бичин жилтэйгээ золголоо.

           Улс орны эдийн засгийн нэгэн гол судас нь болсон аж їйлдвэрийн салбарт ч ахиц гарч аж їйлдвэрийн бїтээгдэхїїний їйлдвэрлэл єнгєрсєн оныхоос єслєє. Їндэсний їйлдвэрлэгчид олон тїмэн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд аль болох нийцсэн чанартай бїтээгдэхїїнийг їйлдвэрлэх, иргэд, хэрэглэгчид ч їндэснийхээ їйлдвэрлэлийг дэмжиж, аль аль талдаа эргэх холбоотой, хамтран ажиллаж, харилцан туслалцах нь та бидний амьдралд, цаашлаад улс орны хєгжил цэцэглэлтэд чухал нєлєєтэй гэдгийг энд зориуд тэмдэглэн хэлье.

           Уугуул соёл, суугуул нутаг єєр єєр ч нэгэн тэнгэрийн дор зэрэгцэн оршиж буй дэлхийн улс їндэстнїїд улам бїр ойртон харилцаж буй энэ цаг їед Монгол Улсын гадаад харилцаа єргєжин, їр нєлєє нь дээшилж, шинэ боломж нээсээр байна.            

            Гарч байгаа бичин жилдээ Та бидэнд їр хойчис, єрх бїл, улс орныхоо сайн сайхны тєлєє эв эеэ хичээж, хийж бїтээх, санаж сэдэх ажил их бий. Монгол Улсын тїїхэнд бичин жил байгаль цаг уурын хатуу сорилтуудаар цєєн бус удаа шалгаж, улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд багагїй хїндрэл, бэрхшээл учруулж байсныг бодолцон булт олноороо дєрвєн улирлын алинд ч учирч болох аливаа бэрхшээлээс сэрэмжилж, бэлтгэлээ эртнээс базааж, цаг алдалгїй ажиллацгаая.

            Эрхэм хїндэт иргэд ээ, Угтаж буй бичин жилдээ ард олон, айл хотлоороо аз жаргалтай, эрїїл энх, ажил їйлс нь єєдрєг бїтэмжтэй байж, буян хишиг хурж, єлзий хутаг орших болтугай.

           Зон олон Та бїгд минь тавтай сайхан шинэлээрэй.

           Тєрийн сїлд та биднийг ивээг. 

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn