2004.02.19

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧИЙН З А Р Л И Г
 
“Монголын нууц товчоо”-г мєнхєд эрхэмлэн дээдлэх тухай

           Монголын ард тїмэн олон зууныг єртєєлсєн їндэсний соёлын гайхамшигт єв санг бїрдїїлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сїслэн бїтээж, їнэт эдээр баримтаглан єргєє гэрийнхээ хойморт залж, їр удмаараа гэгээрч боловсрон, дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлалтай билээ. 

           “Монголын нууц товчоо” бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, їндэсний тїїх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бєє мєргєл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний їгийн урлагийн сонгодог бїтээл, нїїдэлчний соёлын їл давтагдах хосгїй шинж чанараараа ижилгїй товойж, їеийн їед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, “тал нутгийн анхилам їнэр нэвт шингэсэн тїїх, он цагийн дарааллын бичиг мєн”. 

           Монголын бичмэл тїїхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал энэхїї єв тэгш туурвилыг даяар олноороо мєнх эрхэмлэн, їндэсний бахархлын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор Монгол Улсын Їндсэн хуулийн 33 дугаар зїйлийн 1 дэх заалтын З, Монгол Улсын Ерєнхийлєгчийн тухай хуулийн 9 дїгээр зїйлийн 1, 12 дугаар зїйлийн 12 дахь заалтыг тус тус їндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ нь: 

1. Шижир алт, цалин цагаан мєнгєєр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгїй нэг хувь “Монголын нууц товчоо”-г урлан бїтээж Тєрийн хїндэтгэлийн єргєєний хойморт залсугай.

 2. “Монголын нууц товчоо”-г айл єрх бїр єргєє гэрийнхээ хойморт залж, сїслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зєвлєсїгэй. 

З. “Монголын нууц товчоо”-г цогц хандлагаар эрчимтэй судалж, бїх шатны боловсролын байгууллагын суралцагсдад їе шаттай судлуулахыг нийт эрдэмтэд, судлаачид, багш сурган хїмїїжїїлэгчдэд уриалсугай. 

4. Тєрийн хїндэтгэлийн єргєєний хойморт залах “Монголын нууц товчоо”-г урлан бїтээхийг Засгийн газарт чиглэл болгосугай. 

                                 МОНГОЛ УЛСЫН                                                        МОНГОЛ УЛСЫН
    
                              ЕРЄНХИЙЛЄГЧ                                                         ЕРЄНХИЙ САЙД
 
   
                              Н.БАГАБАНДИ                                                                   Н.ЭНХБАЯР        

---оОо---           


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2004 он

webmaster@presi.pmis.gov.mn