“ИРАКИЙН ЭРХ ЧЄЛЄЄ” ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН АЖИЛЛАГААНД ОРОЛЦСОН
ЦЭРГИЙН БАГИЙН БИЕ БЇРЭЛДЭХЇЇНТЭЙ УУЛЗАЖ, МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ,
ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ ЕРЄНХИЙ КОМАНДЛАГЧ Н.БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ
2004 оны хоёрдугаар сарын 18.
Цэргийн
багийн офицер, ахлагч нар аа!Энд хїрэлцэн ирсэн эрхэм генерал,
офицерууд аа! “Иракийн эрх чєлєє” олон улсын цэргийн ажиллагаанд
ур чадвараараа шалгаран, єєрийн хїсэл зоригоо илэрхийлэн
Монгол эх орныхоо нэрийн ємнєєс анхдагч болон оролцож, цэргийн
дээд командлалаас даалгасан хїндтэй бєгєєд хариуцлагатай
їїргийг тєр, ард тїмэндээ тангараг єргєсєн цэргийн ёсоор
биелїїлээд ирсэн офицер, ахлагч та нарт Монгол Улсын Ерєнхийлєгч
Зэвсэгт хїчний Ерєнхий Командлагчийн хувьд талархалаа илэрхийлж,
чин сэтгэлийн баяр хїргэе.
Цэргийн
дээд командлалаас даалгасан їїргийг нэр тєртэй биелїїлж
ирснээ эх орон, ард тїмэндээ нїїр бардам илтгэж байгаа Та
нар цэргийн хэргийн бэлтгэл, сахилга, зохион байгуулалт,
гар нийлэмжтэй ажиллагаагаараа Монголын Зэвсэгт хїчний томилгоот
цэргийн анги, салбарууд НЇБ-ын энхийг сахиулах болон олон
улсын цэргийн ажиллагаанд бусад улс гїрний цэргийн анги
салбаруудтай хамтран їїрэг гїйцэтгэх чадвартайг бодит байдал
дээр нотлон харууллаа.
Монголын
Зэвсэгт хїчин НЇБ-ын энхийг сахиулах болон олон улсын хїмїїнлэгийн
бусад ажиллагаанд оролцож байгаагийн їр шимийг зєвхєн цэрэг,
батлан хамгаалах хїрээгээр хязгаарлагдахгїй, гадаад харилцаа,
улс тєр, эдийн засаг, хїмїїнлэгийн салбарт ч хїртэх болно.
Энэ
їїднээс авч їзвэл та бїхэн цэрэг эрсийн ёсоор хилийн чанадад
їїрэг гїйцэтгээд ирснээр зогсохгїй, эх орныхоо хєгжил, дэвшилд
хувь нэмэр оруулах сайн їйлсийн зам мєрийг гаргаад ирлээ
гэж хэлэх бїрэн їндэстэй. Монгол Улсын Ерєнхийлєгчєєс ЗХЖШ-ын
удирдлагад энхийг сахиулах албыг шинээр байгуулж, НЇБ-ын
энхийг сахиулах хїчинд їїрэг гїйцэтгэх цэргийн албан хаагчид,
улмаар цэргийн салбар, нэгжийг бэлтгэх ажлыг эхлїїлэхийг
1999 онд їїрэг болгосон билээ.
Єнгєрсєн
4 жил гаруйн хугацаанд Зэвсэгт хїчний Ерєнхий командлагчийн
єгсєн їїргийг хэрэгжїїлэх ажлыг ЗХЖШ тодорхой зорилго, дараалалтайгаар
зохион байгуулсны дїнд манай зэвсэгт хїчний офицерууд 2
жилийн ємнєєс Африкийн зарим оронд НЇБ-ын ажиглагч-офицерын
нэн хариуцлагатай албан їїргийг бусад улс орны мэргэжил
нэгтнїїдтэй эн зэрэгцэж, монгол цэргийн мэргэшлийн тївшин,
ур чадварыг харуулан чадварлаг гїйцэтгэх болов. Танай багийг
Иракт їїрэг гїйцэтгэж эхэлсний дараахан зэвсэгт хїчний цэргийн
сургалтын баг Афганистаныг зорьж, тус улсын їндэсний армийг
байгуулах НЇБ-ын хєтєлбєрт Монгол Улсаа тєлєєлєн оролцож,
афганистаны армийн артиллерчдыг бэлтгэх їїргээ амжилттай
биелїїлж байна.Энэ бїхнийг дурьдахын учир гэвэл, манай зэвсэгт
хїчин хуулиар хїлээсэн шинэ чиг їїргээ хэрэгжїїлэх бэлтгэлийг
хангах талаар Зэвсэгт хїчний Ерєнхий командлагчийн єгсєн
їїргийг амжилттай биелїїлж байгааг танай багийн илтгэлийг
хїлээн авч буй энэ мєчид зориуд тэмдэглэн хэлэх гэсэн хэрэг
юм.
Цэргийн
мэргэжлийн удирдлагын дээд байгуулага-ЗХЖШ цаашид цэргийн
багийн їїрэг гїйцэтгэсэн нєхцєл, їйл ажиллагаанд дїн шинжилгээ
хийж, тїїндээ тулгуурлан цэргийн сургалтын хєтєлбєрєє улам
тєгєлдєржїїлж, энхийг сахиулах томилгоот анги, салбаруудын
тоог нэмэгдїїлж, бэлтгэлжилтийг цэргийн энэ багийн тївшинд
хїргэх зорилт дэвшїїлэн ажиллах шаардлагатайг цохон хэлье.
Їїрэг гїйцэтгэх хугацаандаа цэргийн багийн офицер, ахлагч
нарын олж авсан дадлага, хуримтлуулсан туршлага, бусад орны
цэргийн мэргэжилтнїїдээс сурсан шинэ мэдлэгийг зэвсэгт хїчнийг
шинэчлэх їйлсэд зохистой ашиглах асуудлыг ч ухаалгаар тєлєвлєж
хэрэгжїїлбэл зохино.
Цэргийн
багийн офицер, ахлагч нараа! Олон улсын цэргийн хамтын ажиллагаанд
оролцсон цэргийн анхны багийн бїрэлдэхїїний хувьд цэргийн
анги, салбар, хамт олноо эрдэм чадал, хариуцлага, сахилгаараа
їлгэрлэн дагуулж, тєрийн цэргийн бодлогоор зэвсэгт хїчний
ємнє дэвшигдэж буй шинэ шинэ зорилтуудыг ханган биелїїлэхэд
єргєн далайцтай хувь нэмэр оруулах хїсэл эрмэлзлэл Та бїхэнд
дїїрэн байгаа гэдэгт Тєрийн тэргїїн би итгэл тєгс байна.
Та
нар “эрдэмд оройгїй” гэдэг їгийг байнга санаж, цэргийн хэргийн
мэдлэг, дадлага, гадаад хэлний боловсролоо цуцалтгїй дээшлїїлэхийн
тєлєє шаргуу хєдєлмєрлєн, цэргийн албаа цаашид їлгэр жишээчээр
хаагаарай.Та бїхэн тэмцэл тулааны гал унтраагїй гадаад орны
хїнд бэрх нєхцєлд олон улс гїрний цэргийн албан хаагчидтай
танилцан, энхийн їйлсийн тєлєє багагїй хугацаанд хамтран
зїтгэж, харилцан туслалцаж явсан цэрэг эрсийн нєхєрлєлийн
гэгээн сайхан дурсамжаар дїїрэн буцаж ирсэн нь лавтай.
Монгол
улсынхаа цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хєгжїїлэн
бэхжїїлэхэд энэ холбоо, нєхєрлєл бас нэгэн суваг, гїїр болох
учиртайг сануулж хэлье. Алс холын Ирак оронд энхийн тєлєє
їїрэг гїйцэтгэсэн 6 сарын хугацаа їлдэж хоцорсон эцэг эх,
эхнэр хїїхэд, элгэн садан, эх орон нэгтнїїдийн чинь хувьд
зургаан жил, магадгїй тїїнээс ч урт хоног єдрїїд байсан
юм. Сэтгэл зїрхээрээ Та бїхэнтэй хамт байж, унтах нойроо
хугаслан, цайны дээжээ єргєн хїлээж, цэрэг эрсийн ар талыг
даан їлдэх эрхэм їїргээ журмын ёсоор биелїїлсэн гэр бїлийнхэнд
чинь мєн талархлаа илэрхийлье.
Гадаад
оронд їїрэг гїйцэтгэж, Монгол цэргийн тїїхэнд та нарын нээсэн
шинэ хуудас бахархам їйлсээр аривжин баяжиж, євєг дээдсээс
улбаатай монгол цэргийн алдар гавъяа, золбоо хийморь бадран
мандаж байх болтугай!Цэргийн дээд командлалаас даалгасан
їїргийг нэр тєртэй биелїїлснийхээ тєлєє тєрийн дээд шагнал
хїртсэн офицер, ахлагч Та нарт баяр хїргэе!
* * *