ОРОСЫН
ХОЛБООНЫ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧЭРХЭМСЭГ НОЁН В.В.ПУТИН ТАНАА
Москва
Хїндэт ноён Ерєнхийлєгч єє,
Монгол-Оросын сайн хєршийн уламжлалт
найрсаг харилцаа сїїлийн жилїїдэд эрчимтэй хєгжиж байгаа
бєгєєд хїндэт ноён Ерєнхийлєгч Таны 2000 оны арван нэгдїгээр
сард Монгол Улсад хийсэн айлчлал энэхїї харилцааг шинэ нєхцєлд
сэргээн идэвхжїїлэх їндэс суурийг баттай тавьсан билээ.
Таны манай улсад хийсэн тєрийн айлчлалын
їеэр Та бидний хамтран гаргасан “Улаанбаатарын тунхаглал”-д
дэвшїїлсэн гол гол їзэл санаа бодит биеллээ олж байгаад
сэтгэл ханамжтай байна. Энэхїї айлчлалын їеэр Та бид улс
хоорондын болон олон улсын ач холбогдолтой цєєнгїй асуудал
хэлэлцсэний дотор Монгол-Оросын харилцааны ємнєх їеэс уламжлагдсан
шилжих рублийн зээлийн єрийг зохицуулах гол зарчмуудыг тохиролцсон
нь тэрхїї зээлийн єрийг зохистой шийдвэрлэх їндсэн нєхцєл
болсон билээ.
Зєвлєлт Холбоот Улсаас БНМАУ-д олон
жилийн туршид олгож ирсэн шилжих рублийн зээлийн тєлбєрийн
асуудал Та бидний тохирсон зарчмуудыг їндэс болгон шийдвэрлэгдсэнд
монголчууд бид сэтгэл дїїрэн баяртай байгааг Тантай хуваалцах
азтай завшаан тохиолоо.
ОХУ-ын Ерєнхийлєгч Танд баярлалаа,
Танаар уламжлан найрсаг оросын ард тїмэнд чин сэтгэлээсээ
талархаж байгаагаа ард тїмнийхээ ємнєєс илэрхийлж байна.
Єрийн асуудлыг зохицуулан барагдуулсан нь манай орны хувьд
улс тєр, эдийн засаг, нийгмийн нэн ач холбогдолтой бєгєєд
энэ нь Монгол Улс, ОХУ бие биендээ халуун сэтгэлээр найрсаг
ханддаг єндєр дээд уламжлалдаа їнэнч, бїрэн эрхт байдал,
тусгаар тогтнолоо гїнээ хїндэтгэж, харилцан хїлээсэн їїргээ
ёсчлон биелїїлэх, сайн хєрш, тїншийн ёсоор хамтран ажиллах
зарчмуудыг харилцаандаа удирдлага болгож байдгийн тод илрэл
бодит їлгэр болж манай улсын цаашдын хєгжилд шинэ таатай
боломжийг нээн єгч, ард тїмнийг маань єнгєрснєєрєє бахархаж
ирээдїйдээ итгэх итгэлээр жигїїрлэж байна.
Хоёр орны хоорондын олон талт хамтын
ажиллагаа эрин їеийн дуудлагаар улам баяжин хєгжиж шинэчлэгдэн,
манай ард тїмнїїдийн аль алины тусын тулд цаашид єргєжин
тэлсээр байх болно гэдэгт бїрэн итгэлтэй байна. Ноён Ерєнхийлєгч
Танд аз жаргал, ажлын амжилт, сайн сайхан бїхнийг аугаа
их Оросын ард тїмэнд энх амгалан, хєгжил цэцэглэлийн ерєєлийг
єргєн дэвшїїлье.
МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ
Улаанбаатар хот,2004 оны 01 дїгээр сарын “07 “
* * *