2003.12.29

 

 

ХАРШИЙН СЇЛД МОДНЫ НААДАМД ОРОЛЦЛОО

           Монгол улсын Ерєнхийлєгч Н.Багабанди олон улсын хїїхдийн “Найхамдал” тєвд болсон тэргїїний хїїхэд, багчуудын харшийн сїлд модны наадамд оролцлоо. 

           Сїлд модны наадамд оролцох їеэрээ Монгол Улсын Ерєнхийлєгч хэлэхдээ: “Хайрт хїїхдїїдээ, бидэнд єнєєдєр утга тєгєлдєр уран гоё тоглолтоо їзїїлсэн энэ авьяаслаг хїїхдїїддээ баярлаж байна.

           Хїїхэд бїхэнд нээгдээгїй, нуугдмал авьяас бий. Тэр авьяасыг хэрхэн нээх талаар хэдэн їг хэлье.Та бїхний нэрийг нь сайн мэдэх агуу их физикч Исаак Ньютон гэж бий.

           Тэрээр сургуульд байхдаа сурлагаараа сїїлээсээ хоёрт ордог тийм ч сайн сурдаггїй хїїхэд байж. Нэг єдєр єєрєєсєє ухаантай, сайн сурдаг хїїхэдтэй маргалдаж. Маргаандаа ч ялагдаж, єєрєє ч бас их хол хоцорсноо ойлгож авчээ. Тэгээд энэ хїїхдийг заавал гїйцэж тїрїїлэх хэрэгтэй хэмээн шийдэн хичээж зїтгэж ажиллаж эхэлсэн байна. Тодорхой хугацааны дараа ихээхэн хичээсний їр дїнд нєгєє хїїхэдтэйгээ дахин маргахад ялаад зогссонгїй сурлагаараа асар их тїрїїлснээ мэдэрчээ. Ийнхїї хїн тєрєлхтний тїїхэнд нэрээ мєнхєлсєн их эрдэмтний хїїхэд байхаасаа нєр их хєдєлмєр зарж алдаршсан хичээл зїтгэлээс хїїхэд багачууд та бїхэн їлгэр дууриал авч сураарай. Ньютон єєрєє их даруухан хїн байсан. Нїдний минь ємнє їнэний их далай, онгон байгаль цэлэлзэн байвч би эрэг хавийн дун хясаа тєдийхнийг цуглуулахаас цааш хэтэрч чадсангїйдээ гэж насныхаа тєгсгєл рїї Ньютон хэлсэн байдаг. Хїн тєрєлхтний тїїхэнд аугаа их нээлтийг хийсэн энэ эрдэмтэн хичнээн их даруухан байваа гэдгийг эндээс харж болно.

           Авьяаслаг, сурлагатай, ухаантай хїїхдїїдийг даруу зан чимж байдаг шїї.   Чадалтай эрдэмтэй хїн болоход тэвчээр их чухал юм байна.

           Уурын машиныг зохиосон Уатт гэж хїн байсан. Тэр хїн сурлагаараа бас л сайнгїй байсан ч тїїнд хэнд ч байхгїй нэгэн чадал байсан нь уйгагїй тэвчээр юм. Тэвчээр бол тэнгэрлэг авьяасыг тэтгэгч. Тийм учраас хїїхдїїд та бїхэн тэвчээртэй, уйгагїй хєдєлмєрч байх юм бол дэлхийд нэрээ дуурсгаж чадна. Энд цугласан хїїхэд та бїхэн хичээлдээ эхнээсээ нэг, хоёрт ордог хїїхдїїд байгаа. Тийм болохоор та бїхэн илїї ихийг хийж бїтээх боломж байна, хичээцгээрэй хїїхдїїдээ” хэмээн онцлоод золгон ирж буй шинэ оны халуун мэнд дэвшїїллээ.

* * *


Copyright @ Монгол Улсын Ерєнхийлєгчийн Тамгын газар 2003 он

webmaster@presi.pmis.gov.mn