ТОКИО
ХОТЫН ХЄРЄНГИЙН БИРЖИЙН ЇЙЛАЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Монгол
Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Япон Улсад хийсэн албан ёсны
айлчлалынхаа сїїлийн єдєр 1878 онд байгуулагдсан Токиогийн
хєрєнгийн биржэд зочлон тус биржийн ерєнхийлєгч Масааки
Цучида болон удирдах бїрэлдэхїїнтэй нь уулзлаа.
Ерєнхийлєгч
Н.Багабанди биржийн їйл ажиллагаатай танилцах явцдаа ёслолын
хонх цохиж 12 дугаар сарын 08-ны єдрийн арилжааг нээлээ.
Дараа нь биржийн ерєнхийлєгч, удирдлагуудтай уулзан санал
солилцлоо. Монголын хувьд хєрєнгийн арилжаа хожуу нээгдсэн
ч хувьчлал, зах зээлийн єрнєлтєд чухал їїрэг гїйцэтгэснийг
Ерєнхийлєгч Н.Багабанди хэллээ.
Мєн
УИХ-ыг удирдаж байхдаа анх удаа їнэт цаасны зах зээлийг
зохицуулах хууль батлуулж байснаа хэлээд монгол-японы хєрєнгє
санхїїгийн хамтын ажиллагаа улам гїнзгийрїїлэхийн тєлєє
байгаагаа онцлов. Ерєнхийлєгч Н.Багабанди ярианхыаа тєгсгєлд
сїїлийн арав гаруй жилд японы талаас їзїїлсэн зээл тусламж
монголын эдийн засгийн хєгжилд онцгой нєлєє їзїїлснийг тэмдэглээд
цаашдаа хамтарсан хєрєнгє оруулалттай компаниудын хувьцаа
Токиогийн бирж дээр худалдаалагдах цаг хугацаа ойр байгаасай
гэлээ.
Арилжэааны
хамрах хїрээ, хєрєнгийн хэмжээгээрээ гуравт орох Токиогийн
хєрєнгийн биржийн ерєнхийлєгч ноён Масааки Цучида Монгол
Улсын Ерєнхийлєгч морилон ирж хамтын ажиллагааны асуудлаар
санал солилцож байгаад талархаад монголчууд монголын эзэнт
гїрний їед эх газрын санхїїгийн зах зээлийг зохицуулж байсан
хэмээн онцлов.
Тїїнчлэн
монголын хєрєнгє санхїїгийн салбартай тогтоосон харилцааны
талаар танилцуулад цаашид боломжтой хэлбэрээр хамтран ажиллахаа
илэрхийлэв.
*
* *