МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ТОЧИГИ МУЖИД
Япон
улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди гэргий А.Оюунбилэг, дагалдан яваа хїмїїсийн
хамт японы аялал жуулчлалын томоохон тєв Точиги мужид хїрэлцэн
ирлээ.
Монгол
Улсын Ерєнхийлєгч дагалдан яваа хїмїїсийн хамт Точиги мужийн
тєв Їцїномия хотод хїрэлцэн ирэхэд тус мужийн гадаад харилцааны
газрын захирал Т.Ишикава угтан авч мэндчиллээ.
Їїний
дараа Точиги мужийн захирагч Т.Фукуда Ерєнхийлєгч Н.Багабанди
гэргий А.Оюунбилэг болон монголын тєлєєлєгчдийг хїндэтгэн
їдийн зоог барилаа. Зоог дээр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ
аялал жуулчлал, аж їйлдвэрийн салбар эрчимтэй хєгжсєн, їзэсгэлэнт
сайхан байгальтай танай мужид айлчилж байгаадаа туйлын баяртай
байна гээд Монгол Японы найрсаг харилцаа хамтын ажиллагаа
нийгмийн амьдралын бїхий л салбарыг хамран иж бїрэн тїншлэлийн
тївшинд єргєжин хєгжиж байгаад бид сэтгэл нэн ханамжтай
байна. Монголчууд бид Япончууд Та бїхний дэмжлэг туслалцаатайгаар
єєрийн орныг хєгжилтэй, эдийн засгийн чадавхитай, хїн ард
нь энх амгалан хангалуун амьдралтай орон болгохын тєлєє
чармайн ажиллаж, тодорхой ахиц дэвшлийг олж байна. Гэхдээ
Японы Засгийн газар, ард тїмний дэмжлэгт туслалцаа чухал
хэвээр байна.
Миний
бие Точиги мужид анх удаагаа айлчилж байна. Анхны юм болгон
шинэ зїйлийн їрийг тарьж, хойшдын їйл явдлын эхлэлийг тавьдаг
учиртай. Тиймээс Та бид хамтдаа Монгол Улс Точиги муж хоорондын
ирээдїйн харилцаа хамтын ажиллагааны эхлэл суурийг тавьж
байна гэж їзнэ.
Юуны
ємнє залуу їеийнхэн, дунд, ахлах сургуулийн хийгээд оюутан
залуучуудын харилцан солилцоог хєгжїїлж, ард тїмнїїдийнхээ
аж амьдрал, тїїх соёлын єв уламжлалыг їзїїлж, танилцуулах
нь харилцаа хамтын ажиллагааг хєгжїїлэхийн нэг чухал їндэс
болно хэмээн їзэж байна.
Точиги
мужаас манай оронд олон жуулчин гийчин хїрэлцэн ирээсэй
гэж хїсч байна гээд Точиги мужийн эрхэм захирагч Т.Фукудаг
Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.