МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ЗЄВЛЄХЇЇДИЙН
ТАНХИМЫН ДАРГА Х. КУРАТАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди Японы парламентын Зєвлєхїїдийн танхимд
зочилж тус танхимын гишїїдтэй уулзаж ярилцав. Зєвлєхїїдийн
танхимын дарга ноён Х.Курата Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди
тус танхимд гурав дахь удаагаа зочилж хоёр орны парламент
хоорондын харилцааг хєгжїїлэхийн тєлєє идэвхтэй ажиллаж
байгаад нь баяр хїргэв.
Япон монголын
харилцаа Монгол Улсын Ерєнхийлєгчийн 1998 онд хийсэн айлчлалын
їеэр тунхагласан иж бїрэн тїншлэлийн зарчмын дагуу амжилттай
хєгжиж байгааг тэмдэглээд їїнд парламент хоорондын харилцаа
тодорхой хувь нэмэр оруулж байгаа талаар ярив.
Ерєнхийлєгч Н.Багабанди
1994 онд УИХ-ын дарга байхдаа анх япон улсад Зєвлєхїїдийн
танхимын урилгаар айлчилснаа дурсаад тїїнээс хойш 10 орчим
жилд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бїх чиглэлээр хєгжин
манай ард тїмнїїдийн хооронд найрсаг итгэлцсэн харилцан
ойлголцсон уур амьсгал бий болсон нь томоохон ололт гэдгийг
тэмдэглэлээ.
Манай улс зах
зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн їеийн бэрхшээлїїдийг
даван туулахад Япон улс эхнээс нь бодитой дэмжлэг туслалцаа
їзїїлж ирсэн бєгєєд одоо ч їргэлжлїїлэн їзїїлж байна. Монгол
Улсын Ерєнхийлєгч саяхан Япон Улс Токио хотноо Дэлхийн банктай
хамтран Монголд хандивлагч орнуудын 10 дугаар хуралдааныг
амжилттай зохион байгуулсанд баяр хїргэж, талархал илэрхийлээд
Монгол Улсыг бие даасан хєгжлийн замд баттай зогсоход тодорхой
хугацаанд Япон Улсын Засгийн газрын ХАЁТ тусламжийн хэмжээг
бууруулахгїй байна гэдэгт итгэж байна гэв.
Хоёр орны худалдаа,
эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжїїлэхэд шаардагдах эрх
зїйн таатай орчинг бїрдїїлэхийн тулд Давхар татвараас чєлєєлєх
гэрээ, Чєлєєт худалдааны хэлэлцээр, Мал эмнэлэг, хорио цээрийн
хэлэлцээр, Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр
зэргийг байгуулах хїсэлтэй байгааг хэлж, эдгээрийг байгуулахад
Зєвлєхїїдийн танхимын зїгээс дэмжлэг їзїїлэхийг хїсэв.
Уулзалтад оролцсон
зєвєлхїїдийн танхим дахь Япон Монголын парламентын бїлгийн
дарга, Хууль зїйн сайд Нозоава японд аялал жуулчлалаар ирэх
иргэдийн тоог нэмэгдїїлэх їїний тулд визийн журмыг хялбаршуулах
бодолтой байгаагаа хэлж монголоос японд зочлох нь ихсэнэ
гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Зєвлєхїїдийн
танхимын дарга Х.Курата хоёр орны харилцаа хамтын ажиллагааг
єргєтгєн хєгжїїлхэд чиглэсэн Монгол Улсын Ерєнхийлєгчийн
санал байр суурийг дэмжиж, цаашид Монгол Улсад ардчилал
шинэчлэлийг гїнзгийрїїлэхэд амжилт хїсэв.
* * *