МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ Н.БАГАБАНДИЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТЄЛЄЄЛЄГЧДИЙН
ТАНХИМЫН ДАРГА Ё.КООНОТОЙ УУЛЗАВ
Монгол Улсын
Ерєнхийлєгч Н.Багабанди Японы парламентын тєлєєлєгчдийн
танхимын дарга Ё.Коонотой уулзан хоёр орны парламент хоорондын
харилцаа хамтын ажиллагаа болон эдийн засаг, худалдааны
чиглэлийн асуудлаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтын эхэнд
Ерєнхийлєгч Н.Багабанди тєлєєлєгчдийн танхимын даргаар сонгогдсонд
нь баяр хїргэж, амжилт хїсээд монгол, японы харилцаа, хамтын
ажиллагаа улс тєр, эдийн засаг, соёл, хїмїїнлэгийн бїхий
л салбарыг хамран иж бїрэн тїншлэлийн хїрээнд идэвхтэй єргєжин
бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хэлэв.
Энэхїї харилцааг
тууштай хєгжїїлэхэд японы парламент, тїїний дотор Тєлєєлєгчдийн
танхим, ялангуяа тус танхим дахь Япон, Монголын Найрамдлын
бїлэг (ЯМНБ) байнга анхаарч, идэвхтэй оролцож ирсэнд талархал
илэрхийллээ.
Тэрээр цааш нь
саяхан Япон Улс Токио хотноо Дэлхийн банктай хамтран Монголд
хандивлагч орнуудын 10 дугаар хуралдааныг амжилттай зохион
байгуулсанд сэтгэл хангалуун байдгаа онцлоод хандивлагч
орнууд, ялангуяа Япон Улсын Засгийн газар, ард тїмнээс їзїїлж
ирсэн тусламж дэмжлэгийн їр дїнд Монгол Улсын эдийн засгийн
байдал макро тївшинд тогтворжиж, сїїлийн жилїїдэд учирсан
байгалийн гамшиг, монголын экспортын гол нэр тєрлийн бараа
болох зэс, ноолуурын дэлхийн зах зээлийн їнэ буурсан зэрэг
бэрхшээлїїдийг їл харгалзан ДНБ 2002 онд 3.7%-иар єссєн.
Їїний зэрэгцээ банк, санхїїгийн салбарт нааштай хандлагууд
гарч, хєрєнгє оруулалтын таатай орчин аажмаар бїрдэж байгааг
тэмдэглэлээ.
Монгол Улсын
Ерєнхийлєгч дээрх ололт амжилтыг бататган Монгол Улсыг бие
даасан хєгжлийн замд баттай зогсоход тодорхой хугацаанд
Япон Улсын Засгийн газрын ХАЁТ зайлшгїй чухал хэрэгтэй хэвээр
буйг тэмдэглэж, энэхїї тусламжийн хэмжээг бууруулахгїй байхад
тєлєєлєгчдийн танхим дэмжлэг їзїїлэхийг хїсэв.
Хоёр орны худалдаа,
эдийн засгийн хамтын ажиллагааг хєгжїїлэхэд шаардагдах эрх
зїйн таатай орчинг бїрдїїлэхэд Хєрєнгє оруулалтыг харилцан
хамгаалах, хєхиїлэн дэмжих тухай хэлэлцээр нь чухал ач холбогдолтой
болохыг тэмдэглэж, цаашид Давхар татвараас чєлєєлєх гэрээ,
Чєлєєт худалдааны хэлэлцээр, Мал эмнэлэг, хорио цээрийн
хэлэлцээр, Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр
зэргийг байгуулахад Зєвлєхїїдийн танхим анхаарч дэмжлэг
їзїїлнэ хэмээн найдаж байна гэв.
Ноён К.Кооно
Монгол Улсын Ерєнхийлєгчийн тавьсан санал асуудлуудыг шийдвэрлэхэд
парламентын тєлєєлєгчдийн танхимын тэргїїний хувьд анхаарч
дэмжлэг їзїїлнэ гээд Японд монголын оюутан залуусыг сургахын
чухлыг онцлон тэмдэглэв.
Мєн олзлогдсон
япон цэргийн материалуудын заримаас Японы Засгийн газарт
авчран єгсєнд Ерєнхийлєгчид талархаж буйгаа илэрхийлэв.
Уулзалт ярианд оролцсон Тєлєєлєгчдийн танхимын дэд дарга
К.Кансэй болон танхимын бусад гишїїд Монгол Улсын Ерєнхийлєгчид
хоёр улсын харилцааны асуудлаар санал бодлоо хэллээ.
*
* *